Хөдөө аж ахуйн биржээр 17 тн ноолуур борлуулжээ
ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, арилжаанд оролцогчдын идэвхийг дэмжих, үнэ ханшийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм. Цаашид биржийн арилжааг өргөжүүлэх, малчид, үйлдвэрлэгчид, худалдан авагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
2026-04-21
Хүүхдийн хоолыг ясны шөлөөр баяжуулснаар шүдний өвчлөл 18.4 хувиар буурчээ
Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг хүүхдийн хоолны шим тэжээлийг ясны шөлөөр баяжуулан кальцийн агууламжийг нэмсэн сайн туршлагаа нийслэлийн есөн дүүргийн хоол зүйч, тогооч нарт хуваалцсан байна. Тухайн цэцэрлэгийн тогооч нар булууны яснаас гаргаж авсан шөлийг хоол, хүнсний бүтээгдэхүүндээ өргөн ашигладаг аж
2026-04-20
Хустай цогцолбор газарт энэ оны анхны унага мэндэллээ
Хустайн байгалийн цогцолбор газар (БЦГ)-т нутаглаж буй зэрлэг адуун сүрэгт энэ оны анхны унага мэндэлснийг тус газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Уг унага нь Бригад азарга, Фрида гүүний үр төл бөгөөд одоогоор Хустайн нурууны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тахь идээшлэн нутагшиж буй гэнэ.
2026-04-20
Орбаныг огцруулсан Мажарын шинэ удирдагч Мадьяр
Унгарт энэ сарын 12-нд парламентын сонгууль болж, 16 жил Ерөнхий сайдаар ажилласан Виктор Орбаны “Фидес” нам халаагаа өглөө. Олонхын санал авсан намыг “Тиса” гэх бөгөөд түүний удирдагч нь Петер Мадьяр юм.
2026-04-20
Туулын хурдны замын ажлыг менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлж хэрэгжүүлэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ.
2026-04-20
ДӨРВӨН НҮДТЭЙ ДЭЛХИЙ
Монголын орчин цагийн уран зохиолд цоо шинэ мэдрэмж, шинэ уур амьсгал оруулж ирсэн гэж олноороо хүлээн зөвшөөрүүлж чадсан яруу найрагч Ганболдын Баяр нь 1982 оны арваннэгдүгээр сард Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Хорвоод 32-хон наслахдаа тэрбээр 2006 онд “Би хэмээх”, 2008 онд “Дөрвөн нүдтэй дэлхий”, 2010 онд “Азиза”, 2013 онд “Танихгүй цэцгийн үр” яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлж, оны тэргүүн бүтээл шалгаруулдаг “Алтан өд” наадмын шилдгээр шалгарч байв.
2026-04-20
Алга болсон хоёр настай хүүхэд тогтоол усанд унаж энджээ
Тэрэлжид хаваржиж буй нэгэн айлын хоёр настай хүүхэд алга болж, олон нийтийн сүлжээнд зургийг нь тавин өнгөрсөн баасан гарагт эрэн хайж байв. Хэдийгээр Налайх дүүргийн нутаг, Тэрэлжээс хүүхэд алга болсон хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Зүр хүзүүний гарам гэх газарт тухайн айл нутаглаж байсан аж.
2026-04-20
МАН-ын БҮЛЭГ: Нийгмийн ажилтны анхдагч хууль халамжаас чадваржуулалтад шилжинэ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн гол зохицуулалт нь, нийгмийн үйлчилгээний салбарт чанарын шинэчлэлт хийх, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн үнэлэмж, эрх зүйн баталгааг хангах зорилготой. УИХ-ын гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд асуулт асууж, санал хэллээ. Хууль боловсруулагчдад бүлгийн гишүүдийн санал болон бусад бодлогын яамдаас санал авч боловсруулах чиглэл өглөө.
2026-04-20
ОХУ дахь ДОХ-ын халдвар Африкийн орнуудын түвшинд хүрлээ
Харин эрүүл мэндийн салбарын шинжээчид болон тархвар судлаачдын үзэж буйгаар ОХУ-ын хүн ам зүйн аюулгүй байдалд ХДХВ-ний халдвар ийнхүү хүчтэй нөлөөлж эхэлсэн нь нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдалд томоохон сорилт болж байна. Халдвар тээгчдийн насны бүтэц хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй үе буюу 30- 45 насныхны дунд төвлөрч байгаа нь цаашид ажиллах хүчний нөөц, эрүүл мэнд болон нөхөн үржихүйн бодлогод сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй юм.
2026-04-20
Эрчим хүчний салбарынхны цалинг багадаа 30 хувиар нэмэхийг шаардав
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг нэмэх, нийгмийн баталгааг хангахыг шаардан тайван жагсаал зохион байгууллаа. Тус жагсаалд Улаанбаатараас гадна Ховд, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн үйлдвэрчний эвлэлийн 17 хорооны 320 гаруй гишүүн, ажилчин оролцжээ.
2026-04-20
Шинэ үлэг гүрвэл музейгээс “баригдав”
АНУ-ын Виржиниагийн технологийн их сургуулийн төгсөх оюутан Шривастана шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл нээжээ. “Papers in рalaeontology” сэтгүүлд нийтэлснээр тэрбээр хээрийн судалгаа буюу малтлага хийж, шинэ олдвор илрүүлэн шинжлээд ийм нээлт хийгээгүй аж.
2026-04-20
Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг сунгахаар судалж байна
Засгийн газрын хуралдаанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөр төлөх хугацааг сунгах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болгожээ. Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээлдэгчдэд таван жилээр олгож буй зээлийн хугацааг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар сунгах боломжтой аж.
2026-04-20