“Омни капитал” ББСБ-ын салбарын захиралд яллах дүгнэлт үйлдүүлнэ
“Омни капитал” банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын Сонгинохайрхан салбарын захирлаар ажиллаж байсан Н.Шинэбаярыг АТГын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хэргийг нь шилжүүлжээ.
2026-05-22
Тендерийн урилга
КЭЙ ЭМ СЕРКУЛАР СОЛЮШН ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдах Circular Library Ulaanbaatar барилгын зураг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер
2026-05-22
Английн сонгууль адармаатай болох нь
Найжел Фараж Британийн нэлээд чинээлэг айлд төржээ. Эцэг, эх нь XVII-XIX зуунд Герман, Францаас Англид цагаачилж ирсэн хүмүүсийн удам байв. Эцгийн талын өвөө нь Британийн армид алба хааж, Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, шархдаж байжээ.
2026-05-21
Орон сууцын залиланд өртсөн иргэдийн асуудлаар УЕПГ-ынхантай уулзжээ
Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү өчигдөр Улсын ерөнхий прокурорын газарт ажиллажээ. Тэрбээр иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг хариуцан ажиллаж, санал гомдлыг шуурхай, үр дүнтэй шийдвэрлүүлэхийн тулд холбогдох байгууллагынхантай уулзаж буй юм. Энэ удаа тэрбээр орон сууцын залилан, луйвартай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад ажиллаж байгаа аж.
2026-05-21
30 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 960 хүүхдийн суудалтай 30 дугаар дунд сургуулийн барилга угсралтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 8545.0 м.кв талбайтай, 4 блок бүхий 75.5м х 30.5м, 18.0м х 30.0м, 17.67м х 13.35м, 3.6м х 8.9м хэмжээтэй байхаар төлөвлөгдсөн юм. Барилгын гадна цахилгааны дэд өртөөний барилга угсралт, дотор засал, цахилгаан холболтын ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.
2026-05-21
Эх сурвалжийн 72 хувь нь эрчүүд байна
Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шалгуураар үнэлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулжээ.
2026-05-21
Өндөр гэгээний сүмийг сэргээн засварлахаар болжээ
Монголын урлагийн зөвлөлийн захиалгаар Чойжин ламын сүм музейн Хотол чуулган тус-энх амгалангийн тив буюу Өргөлийн сүмийг сэргээн засварлахаар боллоо. Гол сүмийн зүүн талд байрлах, найман талт өвөрмөц архитектуртай уг барилгыг хүмүүс Өндөр гэгээний сүм хэмээн нэрлэж заншжээ.
2026-05-21