Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хариуцлагын гэрээг мөрдөөгүй сайдыг огцруулна гэв

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулсан байна. Дөрвөн зүйл, 22 заалттай уг гэрээний биелэлтийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний дотор дүгнэж байх гэнэ. Тэрбээр энэ үеэр Үндсэн хуульд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн заасныг сануулжээ.
2025-09-12

Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав

Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэр¬гүй нарын хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх, эсэхийг өнгөрсөн лхагва гарагт Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. Тэдэнд холбогдох хэргийгТЕГ-ынМөрдөншалгах газрынхан илрүүлэн шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ,
2025-09-12

Шохойн чулууны үйлдвэр Говь-Алтайд 400 гаруй ажлын байр бий болгоно гэв

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар ихэвчлэн сүүл мушгидаг Говь-Алтай аймагт ажлын байр хомс гэсэн шалтгаанаар залуус тэр бүр тогтож суурьшдаггүй. Тэгвэл тус аймагт 400 гаруй ажлын байр шинээр бий болгох Шохойн чулууны үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Дөрвөлжин ордыг ил аргаар олборлож, улсдаа анхны эргэх зуухтай технологи нутагшуулж буй тус үйлдвэр нь орон нутгийн төсөвт жил бүр 5-7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэнэ.
2025-09-12

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна
2025-09-12

Мехико хотод их хэмжээний хий тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, дэлбэрчээ

Мексик улсын нийслэл Мехико хотын Изтапалапа дүүрэгт энэ сарын 10-нд 49 500 литр хий тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, дэлбэрсний улмаас гурван хүн амь үрэгдэн, 57 иргэн шархадсан тухай хотын захирагч Клара Бругада мэдээлэв. Мехико хотын ойролцоох хурдны замд болсон уг ослын үеэр шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний 19-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Ачааны машин эргэлттэй замд онхолдсон ба ослын шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор албаныхан ажиллаж байна.
2025-09-12

Азийн жуулчид Японыг “онилжээ”

Аялал жуулчлалын салбарынхны хамгийн түгээмэл ашигладаг Booking. com цахим хуудасны хайлтын мэдээллээс харахад ази жуулчдын сонирхол энэ жил Япон Улс руу чиглэсэн гэнэ. Энэ оны долоодугаар сар хүртэлх жуулчдын хайлтад дүн шинжилгээ хийсэн судалгаагаар Токио хот жагсаалтыг тэргүүлж байгаа бол Осака нь мөн эхний 10-т багтжээ.
2025-09-12

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
2025-09-12

Ихэнх нутгаар сэрүүсэж, уулаараа нойтон цас орно

Хүйтний ам наашилж буйг сануулах мэт цаг агаар тогтворгүй, сэрүүн өдрүүд үргэлжилж буй. Сэлэнгийн нутгаар өчигдөр бороо орсон бол Хөвсгөл, Архангай, Хангайн нурууны орой хэсгээр бага зэргийн цас оржээ.
2025-09-12

40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагын удирдлага, уран бүтээлчид Монголд чуулж байна

Ази, номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны ерөнхий чуулган өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх тус чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Өмнөд Солонгосын KBS, Австрали, Италийн нэр бүхий телевизүүд, Туркийн TRT тэргүүтэй 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна.
2025-09-12

Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх нярайн цогц эрт илрүүлгийг орон нутагт эхлүүлэв

Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, АШУҮИСтай хамтран орон нутагт нутагшуулах үйл ажиллагааг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчигээний төвөөс эхлүүлжээ. Энэ үеэр нярайн эрт илрүүлэгт шаардлагатай пульсоксимет, арклайт, зөөврийн компьютер, принтер, хуруу уншигч зэрэг зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн хүрээнд тархи хөргөх эмчилгээ (бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох), уушгины даралт бууруулах, “имж эх”-ийн арчилгаа зэрэг дэвшилт технологи, аргыг нутагшуулж, 200 гаруй эмч, сувилагчийг олон улсын түвшний сургалтад хамруулсан байна.
2025-09-12

Нийслэлд 18 хэм дулаан байна

Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2025-09-12

ТАНИЛЦ: Автомашингүй өдрийн хязгаарлалтын бүсүүд

Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Уг өдөр НЭМГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран автомашины хөдөлгөөн хязгаарласан цэгүүдэд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжинэ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж харьцуулсан судалгаа хийх юм.
2025-09-11

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
2025-09-11

Хоёр настай дагавар хүүхдээ хөнөөж цогцсыг нь нуусан байжээ

Олон нийтийн сүлжээнд “Хулгайч п..-аа, энэ одоо юу болж байна аа. Машин нь дүүрч, хүүхэд яасан бэ” гэсэн мэдээлэл, 0308 УЕУ улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашины зургийн хамт нэгэн иргэн оруулсан байв.
2025-09-11

Г.ЦЭРЭН: Номын сангийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй”

МУИС-ийн Номын сангийнхан Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан жил бүрийн есдүгээр сард “Номын сан: өнөөдөр, маргааш” форумыг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл эл форумын хамрах хүрээ, хэлэлцэх асуудлыг өнөө жил өргөжүүлэн “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд олон улсын хурал, семинар хэлбэрээр энэ сарын 8-9-нд зохион байгууллаа. Тус форумд гадаад, дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, нийт 16 илтгэл хэлэлцүүлсэн юм.
2025-09-11

Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү хариуцлагын гэрээ нь 4 зүйл, 22 заалттай бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж, гэрээний биелэлтийг жил бүр 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэж байх юм.
2025-09-11

Интерполоор эрэн сурвалжилж байсан залуу Тайландад ял эдлээд “хөөгдсөн”-ийг хүлээж авав

Интерполын хөх булант зарлан мэдээлэх цэсэд эрэн сурвалжилж байсан манай улсын иргэн Э.Бямба-Очирын Тайландын хаант улсын хууль сахиулах байгууллагынхан улсаасаа албадан гаргаж, манай талд уржигдар орой хүлээлгэн өглөө.
2025-09-11

Үхрийн сүрьеэ, адууны ямын халдварыг илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

Япон болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны нэгдүгээр сарын 16-нд байгуулсан техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Сүрьеэ болон ям өвчний хяналт” хамтарсан төслийг сүүлийн таван жилд хэрэгжүүлж дуусжээ.
2025-09-11