Баян-Өлгийн Засаг дарга асан А.Гылымханы холбогдсон үйлдлүүдийг шүүхээр шийдвэрлүүлнэ
Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан А.Гылымханы холбогдсон өөр хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр орон нутгийнх нь шүүхэд шилжүүллээ. Тэрбээр өмнө нь тус аймаг дахь зарим газар, уул ус, багийн нэрийг өөрчилсөн хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 19.16-1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
2025-08-04
Авто болон дугуй засвар, угаалгын газруудыг шалгаж байна
Нийтийн эзэмшлийн зам, талбай буюу зориулалтын бус газарт авто болон дугуй засвар, машин угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газрынхан төлөвлөгөөт бус шалгалт хийж эхэлсэн байна.
2025-08-04
Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгуудыг хэсэгчлэн ашиглалтад оруулж эхлэв
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын гол барилгуудыг энэ сард ашиглалтад оруулсан бол оффисын зориулалттай байгууламжийнх нь ажлыг 2025 онд багтаан дуусгахаар төлөвлөснийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ. Тус яамны болон Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цогцолборын барилгын явцтай танилцаж, үлдсэн ажлыг нь төлөвлөсөн хугацаанд дуусгах чиглэл өгчээ.
2025-08-04
Ерөнхий сайд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохоо мэдэгдэв
Ерөнхий сайд Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно хэмээн мэдэгдлээ. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагаа, төсөв, татварын асуудлаар баримталж буй бодлого, чиглэлээ танилцуулсан богино хэмжээний видео контентынхоо үеэр хоёр сайн мэдээ дуулгасны нэг нь 2026 оны улсын төсвийг иргэд, олон нийтийн оролцоотой боловсруулах байсан бол нөгөөх нь НӨАТ-ын буцаан олголтыг дээрх хэмжээнд хүргэх байв.
2025-08-04
Чанга дуу, чимээтэй тээврийн хэрэгслийг шалгаж, хоногт 349 зөрчил илрүүлжээ
Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслийг шалгаж буй юм. Тодруулбал, тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ зохих стандартын дагуу байгаа, эсэхийг хянаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Тухайлбал, энэ сарын 2-3-нд шилжих шөнө нийт 431 тээврийн хэрэгслийг шалгаж, 191-т нь арга хэмжээ авчээ.
2025-08-04
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр буюу өнөөдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авч байна. 2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.
2025-08-04
Бороо орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2025-08-04
Анх удаа дуурь, балет үзэж буй хүмүүст тасалбар 50 хувийн хямдралтай
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ынхан 63 дахь улирлын тоглолтоо ирэх есдүгээр сараас эхлүүлэх болсноо мэдээлсэн. Тоглолтын хуваариа гаргасантай холбогдуулан тасалбараа өнөөдрөөс театрын билетийн кассаар болон ticket.mn-ээр борлуулж эхэллээ. Тус театрынхан ирэх намар, өвлийн хуваарьт багтсан найман уран бүтээлээ гадаад, дотоодын шилдэг уран бүтээлчидтэй хамтран үзэгчдэдээ толилуулахаар төлөвлөжээ.
2025-08-03
Ширээний теннисчид хамтарсан бэлтгэл хийхээр Харбиныг зорив
Зүүн Азийн үндэсний олимпын хороодын зохион байгуулж буй Залуучуудын ширээний теннисний олон улсын цугларалт өнөөдөр БНХАУ-ын Харбин хотод эхэлж байна. Манай улсаас Монголын ширээний теннисний холбооны дөрвөн тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Ким Ён Сү нар оролцож буй аж. Тэд бусад улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийхээс гадна олимпын аваргуудтай уулзаж, нөхөрсөг тэмцээн, соёл, аяллын зэрэг олон талт үйл ажиллагаанд оролцох гэнэ.
2025-08-03