Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх нь
ЦХИХХЯ-наас “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл ” хэрэгжүүлэх болсноо зарлав. Төслийг ЖАЙКА олон улсын бай гууллагын техни кийн туслалцааны дэмжлэгтэйгээр Мэ дээлэл технологийн үндэсний парк, Япон Улсын “Делойте томацу”-тай хамтран хэрэгжүүлэх аж.
2026-03-13
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 45 хувьд цастай байна.
2026-03-13
Малчин эмэгтэйчүүдийг дэмжих замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулна
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”- ийн нээлтийг өчигдөр Улаанбаатарт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөөгийн амьжиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэг, туршлагыг өвлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр, манлайллыг тодотгох зорилготой арга хэмжээ юм.
2026-03-13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
2026-03-13
Мопед, сурроны импорт 10 дахин өсөж, 4.7 сая ам.доллароос давав
Манай улсад ялангуяа нийслэлд цахилгаан моторт болон туслах хөдөлгүүртэй мопед, унадаг дугуй олширч, түүгээр замын хөдөлгөөнд оролцогчдын тоо өссөн. Улмаар мотортой унадаг дугуй, мопед зэргийн худалдан авалт сүүлийн гурван жилд 10 дахин нэмэгдсэн байна.
2026-03-13
Ж.Хунан: 14 нас хүрсэн л бол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай
Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэл өгөв. Тус комиссын гишүүн Ж.Хунан “Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах зургаан зөвлөмжийг Боловсролын сайдад хүргүүлсэн, үүний биелэлтийг гуравдугаар сарын 30-ны дотор ХЭҮК-т тайлагнах үүрэгтэй. 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилж, салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхаар зохицуулсан ч хэрэгжилт хангалтгүй байна.
2026-03-13
Уламжлалт анагаах ухааны 1000 гаруй нэр, төрлийн эм үйлдвэрлэж байна
“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Үүний хүрээнд Уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, эм, бүтээгдэхүүнийг гадаад улсад экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэх зэрэг зорилго тавьжээ.
2026-03-13
“Оюутолгой” компани ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэхүйц нэмүү өртөг бүтээжээ
“Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” компанийн оруулж буй хувь нэмэр” судалгааны тайланг судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” компаниас өчигдөр танилцууллаа. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2010-2024 онд 9.8 их наяд төгрөгөөс 80.7 болж, эдийн засаг 8.3 дахин тэлсэн аж.
2026-03-13
Монголд энэ онд болох олон улс, тив, дэлхийн тэмцээнүүд
Биеийн тамир спортын хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг Засгийн газар баталдаг. 2026 онд тэмцээн зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээн санал болгосноос хоёр шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох дөрөв, дэлхийн чансаа тогтоох болон “Дэлхийн цом”-ын эрх олгох тус бүр нэг нийт зургаан тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахаар төлөвлөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.
2026-03-12
Залуус ялав
Непалд парламентын сонгууль болж Төлөөлөгчдийн танхимын 275 гишүүнээ сонголоо. Үндэсний тусгаар тогтнолын нам сонгуульд илт давуу байдлаар ялж таван сая орчим хүний санал аван мандатын 48 хувь буюу 180 суудалтай болсон байна. Нийслэл Катманду хотын захирагч асан 35 настай Балендра Шах (Бален ч гэдэг) Засгийн газрыг тэргүүлэх нь нэгэнт тодорхой боллоо.
2026-03-12
Гутайн даваа-Хөмүүл голын эх болон Онон-Балжийн голдирол өөрчилсөн зөрчил илрүүлжээ
Байгаль орчны улсын хяналтын газраас Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 2-8-нд ажиллаж, өнгөрсөн оны хяналт шалгалтын үр дүн, үнэлгээнд үзлэг хийж, холбогдох журмын хэрэгжилтийг дүгнэжээ. Тухайлбал, Сүхбаатар аймаг дахь Дарьгангын байгалийн цогцолбор газар, Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдол, ширгэлтээс сэргийлэх, усны урсац, тэжээлийг нэмэгдүүлэх төслийн үйл явцтай танилцсан байна.
2026-03-12
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.334 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11652, орон нутагт 2677 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 12-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
2026-03-12
Эмийн бүртгэл, импортын мэдээллийг цахим системд байршуулна
Эм хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц, шийдлийн талаарх зөвлөгөөн Эрүүл мэндийн яаманд боллоо. Эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор em.hdc.gov.mn системийг “и-баримт” аппликэйшнд холбон хөгжүүлж, 2200 гаруй эмийн үнийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулсан.
2026-03-12
“Нүдний даралтыг эрт илрүүлж, тогтмол хянуулах шаардлагатай”
Дэлхийн глаукомын өдөр жил бүрийн гуравдугаар сарын 12-нд тохиодог. Эл өдөртэй холбогдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ээс урьдчилан сэргийлэх мэдээлэл олон нийтэд хүргэв. Глауком буюу нүдний даралт ихсэх өвчин нь харааны мэдрэлийг эргэж сэргэхгүйгээр гэмтээдэг аюулт эмгэг юм. Бүх хүнд тохиолдож болох ч ихэвчлэн дунд, ахимаг насныхан өвчилдөг аж.
2026-03-12