Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Шүүх хохирогч залууд хилийн хориг тавихаас татгалзлаа

Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Баатарсайханы Амарсайхан нарт зодуулж хүнд гэмтсэн хохирогчид хилийн хориг тавих эсэх, шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралдаан дуусч, шүүх бүрэлдэхүүн прокурорын саналаас татгалзсан шийдвэр гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
2025-09-10

Зэсийн хүдэр, баяжмал гадаад худалдааг “аварчээ”

Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны энэ оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. Манай улс эл хугацаанд импортоор нийт 7.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулж ирсэн нь өнгөрсөн жилийнхээс 25 сая ам.доллароор буюу 0.3 хувиар буурсан дүн юм байна. Импортын нийт бүтээгдэхүүний 18.3 хувийг шатахуун, дизель түлш, 15.8 хувийг суудлын болон ачааны тээврийн хэрэгсэл, 4.8 хувийг том машин механизмын эд анги, гангаар хийсэн цулдан туйван гэх мэт цахилгаан эрчим хүч, барилга, уул уурхайд ашиглах багаж, техник бүрдүүлжээ.
2025-09-10

Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд Сингапурын туршлагыг судална

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид “Цогц чадамжтай прокурор ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй явуулах нь” уриан дор Сингапурт болж буй Олон улсын прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд оролцож байна.
2025-09-10

Байнгын ажиллагаатай парламент үүссэний 35 жилийн ой тохиож байна

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой энэ сард тохиож байна. 1990 оны долоодугаар сард манай улсад анх удаа олон намын тогтолцоо бүхий чөлөөт, ардчилсан сонгууль болж, Ардын их хурлыг шинэчлэн байгуулсан байдаг.
2025-09-10

Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд орох өөрчлөлт орно

“Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор энэ сарын 13-ны бямба гарагт зохион байгуулна. Энэ үеэр нийтийн тээврийн 43 чиглэлийн 459 тээврийн хэрэгслийн чиглэл, маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
2025-09-10

Үндэсний компаниудыг хөрөнгийн зах зээлд идэвхжүүлэхээр журамд нь өөрчлөлт оруулжээ

“Шунхлай” ХХК өнгөрсөн долоо хоногт зээлжих зэрэглэлийн А үнэлгээ бүхий 50 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргасан бол “Сүү” ХК уржигдар бондын арилжаагаа эхлүүлж, таван тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүллээ. Ингэснээр Топ-100 аж ахуйн нэгжид багтдаг хоёр компани долоо хүрэхгүй хоногийн хугацаанд нэрийн бондоо гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэв.
2025-09-10

Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах юм. Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 10:00 цагт эхэлнэ.
2025-09-10

 Чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэдэг “Левемир флекспен” тарилга тасалджээ

Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотой үүсдэг өвчин. Нойр булчирхай хүний идсэн хоол, хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Харин чихрийн шижингээр өвдсөн хүмүүс инсулин ялгаруулахгүй, эсвэл бие нь инсулинд хариу нөлөө үзүүлдэггүй аж. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг инсулинийнөөц дууссан, хэдэн сар хүлээж, тарилгатайгаа золгож байгаа гэх мэдээллийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
2025-09-10

 Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан  тушаалтны хэргийг шүүхээр дэнслүүлэх нь

 Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан  тушаалтны хэргийг шүүхээр дэнслүүлэхнь
2025-09-10

Бусдад зодуулж, хүнд гэмтсэн Д.С-д хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болно

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт зодуулж, хүнд гэмтсэн Д.С-ын аав Д.Дашзэвэг өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг өчигдөр бичсэн байна. 
2025-09-10

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
2025-09-10

 Зургаан настнуудыг хичээлийн завсарлагаанаар нь унтуулдаг болов

Олон улсад бага ангийн сурагчдыг хичээлийн уртын завсарлагаанаар нь унтуулдаг жишиг бий. Тэгвэл эл туршлагыг Дорнод аймгийнхан нэвтрүүлжээ. Эхний ээлжид тэд дөнгөж сурагч болсон зургаан настнуудыг унтлагын цагтай болгосон байна.
2025-09-10

Бага зэргийн бороо орно

Нугийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-09-10

Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх аяныг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үндэсний аян”-ыг тав дахь удаагаа улс орон даяар эхлүүллээ.
2025-09-09

“Найрамдал” зуслангийн газраас 14 550 ам метр талбай “хумсалсныг” илрүүлэв

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас томилсон ажлын хэсэг олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллаж, хяналт, шалгалт хийснийг мэдээлээ. Шалгалтаар зусланд ажиллаж буй 142 ажилтан, албан хаагчийн чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, ачаалалд үнэлгээ өгөх, давхардлыг арилгах, мөн зуслангийн стандартуудын хэрэгжилтэд хяналт хийж, дүгнэлт гаргажээ.
2025-09-09

Малчдын уламжлалт арга барилыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах хэрэгтэй гэв

Манай улсад байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор уршиг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй. Тэгвэл Соёлын өвийн үндэсний төвийнхөн “Соёлын өвд нөлөөлөх гамшиг, эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2025-09-09

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ
2025-09-09

Үерийн дараа Сэлбэ, Дунд голоос дээж авч шинжлэхэд гэдэсний халдвар үүсгэгч нян илэрсэн байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өнгөрсөн сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын уснаас дээж авч шинжилжээ. Мөн голын ойролцоох, эрэг орчмын хөрсний дээжүүдэд шинжилгээ хийхэд ялгадасны гаралтай бо¬хирдол байгаа нь тогтоогдсон байна.
2025-09-09