БНХАУ-д 200 баклавр, 40 магистр, 20 доктор суралцуулах нь
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
2023-10-10
Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгууллаа
Уулзалт, сургалтад Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар болон 2 дахь удаагийн сургалтын төгсөгчид, энэ оны хаврын төгсөгчид, Ажлын байрны дадлагажуулагчийн загвар төсөлд хамрагдаж буй ажлын байрны дадлагажуулагчид болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, нөлөөллийн ажилтнууд, үндэсний сургагч багш нар оролцлоо.
2023-10-10
Цар тахлын үед Засгийн газраас зарцуулсан төсвийн талаар сонсгол хийнэ
Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгж үүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах нь. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос эл сонсголыг аравдугаар сарын 23, 24-нд явуулах бөгөөд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжтой.
2023-10-10
Хэлж чадах ч хийж амжихгүй бие даагчид
1992 онд зохион байгуулсан анхны сонгуульд 18 хүн бие даан өрсөлдөөд нэг нь л сонгогдсон байдаг. Сонгуулийн дөрвөн жилийн цикл бүрт энэ тоо өссөөр 2020 онд хамгийн олон буюу 208 хүн бие даан нэрээ дэвшүүлэхээр шийдэж, мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандсан юм.
2023-10-10
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
2023-10-10
Хууль сурталчлах сургалт зохион байгууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгч, аж ахуй эрхлэгчдэд хууль эрх зүйн мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион
2023-10-09
Ажлын хөлсөө авч чадаагүй оюутнууд хөдөлмөрийн байцаагчид хандах эрхтэй
Оюутнуудад "Аюулгүй ажлын байр"-ны талаар мэдээлэл өгөх өдөрлөгийг Монгол Улсын Боловсролын их сургуулиас зохион байгуулжээ. Тус сургуулийн төв байранд болсон өдөрлөгөөр цалингаа авч чадаагүй гэх мэтээр эрхээ зөрчүүлсэн оюутнууд хөдөлмөрийн байцаагч нарт ханддаггүйг онцолжээ. Мөн ажил хийх хүсэлтэй ч хаанаас ажлын байрны зар хайхаа мэддэггүй оюутнуудад зориулж зөвлөмж гаргажээ.
2023-10-09