Улс төрийн шалтгаанаар тоглохоос татгалзав
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Сепахан”-ы цэнгэлдэх хүрээлэнд, хоёр багийн сэлгээний суудлын дунд генерал Касем Сулейманигийн цээж баримал байсан нь “Аль-Иттихад”- ыг ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ . К.Сулеймани бол Саудын Арабын дайсанд тооцогддог хүн байв.
2023-10-05
“Хичээж ажиллавал 60 сая тонн нүүрс экспортлох боломжтой”
Ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалтын 500 гаруй нууц гэрээг ил болгон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон, уурхайн амны үнээр гэрээ байгуулдгийг зогсоож хилийн ханшаар тогтоосон байна.
2023-10-05
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах хамтарсан баг байгуулав
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, соёлын яам хамтарсан уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
2023-10-05
Хүннүгийн язгууртны дурсгалыг байгалийн нээлттэй үзмэр болгохоор ажиллаж байна
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.Энхболд “Манай хүрээлэнгийн зүгээс ил музей болгох булшны өнгөн хөрсийг цэвэрлээд, эхний ээлжийн зураг авсан. Ирэх жил улсаас төсвийг нь баталбал археологийн малтлага, судалгааг үргэлжлүүлэх юм.
2023-10-05
Автобусны хэрэгт холбогдсон Ли Жунг Сууб, Ким Киабаум нарыг нэг сар хорино
Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг яллагдагчаар татсан байна.
2023-10-05
12 настай охинд халдсан этгээд баривчлагдахдаа амиа хорлохыг завджээ
Нийслэлээс ЭЦА-ныхан очиж орон нутгийн Цагдаагийн газрынхантай хамтран эрэн сурвалжлах ажил зохион байгуулсан. Улмаар сэжигтэй байж болзошгүй Г гэх хүнийг олж тогтоон тайлбар мэдүүлэг авсан аж. Тухайн хүн охиныг автомашиндаа суулган авч явсан нь тогтоогдож буй гэнэ.
2023-10-05
21 дүгээр зуун дахь гэмт хэргийн мөн чанар хэрхэн өөрчлөгдсөн бэ
Энэ удаагийн арга хэмжээнд АНУ, Англи, Швейцар, Франц, Канад, Өмнөд Солонгос, Япон зэрэг нийт 88 улсын 409 төлөөлөгч хүрэлцэн ирж, “21 дүгээр зуун дахь гэмт хэргийн мөн чанарын өөрчлөлт, сорилт ба хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон байна.
2023-10-05
12 настай охиныг авч явсан байж болзошгүй сэжигтнийг саатууллаа
Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 3-ны өглөө 07:15 цагт гэрээсээ хичээлдээ явахаар гараад алга болсон 12 настай Д охиныг улс орон даяар эрэн сурвалжилж буй. Тэгвэл охинын авч явсан байж болзошгүй сэжигтнийг саатуулжээ. Тодорхой хэлбэл, сэжигтнийг Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээр мөнгөлөг саарал өнгийн приус маркийн автомашинаар нэвтрэх гэж байх үед цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа зохион байгуулж, саатуулжээ. Сэжигтнээс байцаалт мэдүүлэг авч байгаа аж.
2023-10-04
А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарыг нэг сар хорино
Нийслэлийн прокурорын газраас “...Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох санал гаргажээ.
2023-10-04
Дээд шүүх Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
2023-10-04