Нийслэлийн ерөнхий архитектор асан М.Цэлмэгийг газар олголттой холбоотойгоор шалгаж эхлэв
Нийслэлийн ерөнхий архитектороор одоогоос 20 гаруй жилийн өмнө ажиллаж байсан М.Цэлмэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй аж. Уг албан тушаалыг хашиж байхдаа хэд хэдэн аж ахуйн нэгжид барилга барих газрын асуудлыг шийдэж өгсөн хэмээн шалгаж байгаа юм билээ.
2023-09-29
Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ
Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ. Тус аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт есдүгээр сарын 25-нд долоон настай хүү сураггүй алга болсон. Хүү цэцэрлэг, халуун усны урд тухайн өдрийн 17.00 цаг орчмоос гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.
2023-09-28
Дулааны шугам сүлжээний их засварын ажил 95 хувьтай байна
Нийслэлийн дулааны шугам сүлжээний их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 хувьд хүрчээ.
2023-09-28
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэллээ.
2023-09-28
Аравдугаар сард цас орж, цасан шуурга шуурна
Аравдугаар сарын агаарын дундаж температурыг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Ирэх сард дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2023-09-28
Улаанбаатар хот бондоо аравдугаар сарын 2-4-нд худалдаална
Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100,000 төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олон нийтэд арилжаалахаар боллоо. Нийслэлийн татварын орлогоор баталгаажсан Улаанбаатар хотын бондын хүүг зургаан сар тутамд төлөх бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь таван хувь байх юм.
2023-09-28
Үерийн хамгаалалтын 26.5 км сувгийг цэвэрлэжээ
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Геодези, усны барилга, байгууламжийн газар” /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шугам сүлжээний цэвэрлэгээ, худгийн засвар, нөхөн сэргээлт, шугам угсралт, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, хөргөлтийн насос станцын засвар арчлалт гэсэн таван чиглэлийн ажлыг гүйцэтгэж байна.
2023-09-28