ЭМДС-гаас ямар боломж алдагдсан бэ
“Нийтээрээ сэтгэцээ шалгуулах цаг болжээ” гэж нийгмийн сүлжээнд иргэд байнга бичих болсон. Үнэхээр л өдөр тутам, зарим үед цаг цагаар хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн сүлжээний “өнгө төрх” бидэнд оношилгоо хэрэгтэйг алхам тутамд сануулах шиг болдог. Харин салбарын яам болон холбогдох бусад байгууллагынхан үүнийг хараагүй, мэдээгүй мэт явсаар багагүй хугацаа өнгөрчээ. Уг нь тэд үүнийг олон талаар судалж, тодорхойлж, улмаар арга хэмжээ авч, тусламж, үйлчилгээ хэрэгтэй хэсэгт нь хүрч ажиллах ёстой. Ийм хугацаа ч байсан. Бас төсөв хөрөнгө ч гаргаж болохоор байж. Ялангуяа иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилготой, Засгийн газрын тусгай сангаас үүнийг санхүүжүүлж, хэрэгжүүлэх боломж байжээ. Харамсалтай нь, тэр боломж хэдийн алдагдчихаж.
2023-09-27
Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг жил бүр тайлагнана
Үүний хүрээнд ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийвчилсан төлөвлөгөө батлах аж. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлэхээр болжээ. Энэ тухай зөвлөмжийг сайд нар болон Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисст өгсөн байна.
2023-09-27
Falling Walls Lab-ийн үндэсний ялагч Берлинд болох тэмцээнд орно
Шалгаруулалтын үр дүнгээр ХААИС-ийн докторант, мөөг судлаач А.Цолмон “Органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох био хувиргалт” илтгэлээрээ үндэсний ялагч болж арваннэгдүгээр сарын 7-нд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab International-д Монгол Улсаа төлөөлөн оролцох боллоо.
2023-09-27
Хүүхэд хамгааллын мэдээллийн санг НҮБ-тэй хамтарч хөгжүүлнэ
Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний стандарттай болох, үйлчилгээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй болгох, Бүх салбар, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийн эрх, бизнесийн зарчимд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, Хүүхдийн эрх хамгааллын мэдээллийн санг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан дата мэдээллийг ашиглах, цахимжуулах, Нийгмийн ажилтны эрх зүйн байдлыг хуулиар тогтоож, тогтвор суурьшилтай ажиллахад чиглэсэн нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг хөгжүүлэх болон нийгмийн халамжийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон.
2023-09-27
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийн хамсаатныг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авлаа
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас Д.Наранхүү гэх хүнийг шилжүүлэн авлаа. Хятадын хууль сахиулах байгууллагынхан түүнийг өчигдөр 16.00 цагт Эрээн хотод манай талд хүлээлгэн өгсөн юм. Улмаар өчигдөртөө багтаж хилээр нэвтрүүлээд Улаанбаатарт авчрахаар болсон. Д.Наранхүүгийн тухайд олны анхаарлын төвд байгаа “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй аж. Зарим хэвлэлд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарын гол хамтрагч” хэмээн бичиж байгаа.
2023-09-27
Багшийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлж, урамшуулал олгодог
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна. Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагдлаа.
2023-09-26
Шинэ түлшийг Налайх дүүрэг, Яармаг орчим, Дархан-Уул аймагт турших нь
Нийслэлийн хэмжээнд шахмал түлшийг энэ сарын 15-наас гэр хорооллын өрхүүдэд борлуулж эхэлсэн. Борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг “Тавантолгой түлш” ХХК-иас хариуцаж, түлшээ нийлүүлдэг аж. Тус компанийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Даваабаатараас шахмал түлшний нийлүүлэлт, хангамж ямар байгааг тодруулахад “Одоогоор долоон дүүрэгт борлуулалтын 492 цэг ажиллаж байна. Нийлүүлэлт хэвийн, тасалдсан тохиолдол байхгүй. Энэ өвөл Улаанбаатарт түлш тээвэрлэх эрх авсан 31 компани бий. Тэд 400 гаруй тээврийн хэрэгслээр түлш тээвэрлэж, цэгүүдэд түгээнэ. Түлшний үнийг нэмээгүй. Нэг тонныг 150 000, 25 кг-ын шуудайтайг нь 3750 төгрөгөөр борлуулж байгаа” гэв.
2023-09-26