Сөүл хотноо 10 гаруй орны эмэгтэй цэргийн алба хаагч дамжаанд оролцож байна
БНСУ-ын Сөүл хотод “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын дамжаа” явагдаж байна. Дамжааг зохион байгуулах хүсэлтээ БНСУ-аас илэрхийлсний дагуу НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага болон НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын алба хамтран есдүгээр сарын 4-22-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байна.
2023-09-16
Хятадын нэрт зохиолч Үй Хуа өнөөдөр Монгол уншигчидтай уулзана
”Нэпко” болон “Тагтаа” хэвлэлийн газар хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг эхлүүлээд байна. Тус төслийн анхны зочноор “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнэ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьжээ.
2023-09-16
Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно
Өнөөдөр нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-09-16
2000 нохой, муурын үржлийг хязгаарлах нь
Нийт 2000 нохой, муурыг мэс ажиллаварт хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд 400 гаруй амьтны үржлийг хязгаарлаад байна. Маргаашаас Хан-Уул дүүрэгт ажиллана. Дандаа эзэнтэй нохой, муурт мэс ажиллавар хийж буй. Эзнийх нь хүсэлт, зөвшөөрлийг харгалзана гэсэн үг. Гэрийн тэжээвэр амьтны үржил хязгаарлах мал эмнэлгийн үйлчилгээг оны сүүлч хүртэл буюу арванхоёрдугаар сар хүртэл үзүүлнэ” гэсэн юм. Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ийм ажил зохион байгуулах эрхийг “Анд клиник” амьтны эмнэлэг авчээ. Харин бусад дүүргийг хариуцах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажил өдгөө үргэлжилж буй гэнэ.
2023-09-15
Хөрсний ус шавхахдаа хууль, журам мөрдөхийг анхаарууллаа
Хот, суурин газарт хөрсний усыг шавхахдаа холбогдох байгууллагуудаар ус ашиглуулах дүгнэлт гаргуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний төлбөр төвлөрүүлэх журамтай. Гэтэл барилгын компаниуд гэрээ, зөвшөөрөлгүйгээр ийм үйл ажиллагаа явуулж, усны нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийх нь олширчээ. Иймд барилгын компаниудад хууль, журмаа мөрдөж ажиллахыг дээрх газраас анхаарууллаа. Мөн үүнд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагуудад энэ төрлийн зөрчлийг бууруулахад дорвитой анхаарч ажиллахыг үүрэг болгож, мэдэгдэл хүргүүлэв.
2023-09-15
Алтанбулаг боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадлыг 4 дахин нэмнэ
Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны долдугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын автозам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийгдэх зорчигчийн шалган нэвтрүүлэх барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг 2024 оны гуравдугаар сард ашиглалтад өгнө.
2023-09-15
“Улсын бүртгэлийн нэг цэг” амралтын өдөр иргэдэд үйлчилж эхэллээ
Улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмж, иргэдийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ХУД-ийн УБХ-ийн Буянт-Ухаа ОУНБ дахь "Улсын бүртгэлийн нэг цэг" 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Бямба гарагт иргэдэд бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо.
2023-09-15
S’Outlet” дэлгүүрийн урдах сэндвичэн барилгыг буулгаж байна
Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “S’Outlet” дэлгүүр орчимд нийтийн эзэмшлийн 4000 ам метр талбайд зөвшөөрөлгүйгээр 40 тн жинтэй 16 төмөр чингэлэг, байгууламж байршуулж, агуулах байдлаар ашиглаж байсан. Уг чингэлгийн нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөөд буй.
2023-09-15
Ослын дуудлага 16.3 хувиар, амиа алдах эрсдэл 2.8 дахин буурчээ
Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
2023-09-15
Хотын хөгжлийн тулгуур “Гурван суурьт хөтөлбөр”
-Нийслэлд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил бий. 2020 онд ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотын эрх зүй, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, бие даасан эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг нягтруулан, сайжруулахад анхаарч, зорьж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрхээ авлаа.
2023-09-15
265 иргэнд оёдлын машин, дагалдах багаж хэрэгсэл бэлэглэлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд Сонгинохайрхан дүүргээс уг төсөлд хамрагдаж, сургалтад сууж буй 886 өрхөөс “оёдол”-ын багцыг сонгосон 265 гишүүн-өрхөд тоног төхөөрөм, багаж хэрэгслийг олголоо.
2023-09-15
Зүрхний хэм алдалтыг хөлдөөх аргаар анагаах эмчилгээ нэвтрүүлэв
Бас эмчлүүлэгчид илрэх зовуурь, хүндрэл бага, 1-2 хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой аж. Тухайлбал, нээлттэй мэс засал хийдэггүй, судсан дотуур нарийн гуурс гүйлгэн, зүрхний хэм алдаад байгаа хэсгийг хөлдөөдөг юм байна. Хөлдөөх аблаци эмчилгээ нь өндөр өртөгтэй учраас эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлагатайг УГТЭ-ийнхэн хэлж байлаа. Монгол Улсад шинээр нэвтрүүлж байгаа эмчилгээг тодорхой хэмжээний судалгаа хийсний дараа үр дүнг нь үнэлснээр эрүүл мэндийн даатгалд хамруулах, эсэхийг шийддэг аж.
2023-09-15
Цэцэрлэгийн багшаа бэлтгэж, тогтоож хүчрэхгүй байна
...Хууль, журмаараа болих, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн хүнийг цэцэрлэгт үндсэн багшаар ажиллуулах учиртай. Харин туслах багшид тавьдаг гол шалгуур нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 18 кредитийн буюу 20-30 хоногийн чадавхжуулах сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. Гэвч өдгөө ажиллах хүчний хомсдол нүүрлэснээс эл шалгуур босгыг чинээнд нь тултал намсгаад байна...
2023-09-15
Яармагийн замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбоотойгоор богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмээд байна
Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 10 гаруй хувийг тус чиглэлийн зорчигчид эзэлдэг. “Хүннү” их дэлгүүрийн автобусны буудал өглөө 07.20 цагт хүн багатай, зорчилт хөдөлгөөн хэвийн байв. Дээрх зохицуулалтыг хийхээс өмнө тус автобусны буудал хүн ихтэй байдаг байжээ. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобусны хүлээх хугацаа багасаж, буудал орчмын хөдөлгөөн сийрэг болсныг албаныхан хэлж байв. Гэсэн хэдий ч нэгдүгээр эгнээгээр зорчих автомашины тоо буурахгүй байгаа юм.
2023-09-15
Солонгос хөрөнгө оруулагчаа луйвардсан эмч нарын хэргийг хэлэлцэж чадсангүй
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааснаас хойш шийдвэрлэж чадахгүй өдий хүрч буй юм. Гадаадын хөрөнгө оруулагчийг луйвардсан дээрх хоёр эмчийн гэм бурууг дэнслэх хурлыг тус шүүх зургадугаар сараас хойш нэг бус удаа товлосон ч оролцогчдоос шалтгаалж хойшлуулсаар байгаа аж. Өчигдөр л гэхэд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шалтгаалж есдүгээр сарын 27 хүртэл хойшлуулав. Өмнө нь наймдугаар сарын 21-нд хийхээр товлосон ч бас л өмгөөлөгч хурал давхацсан үндэслэлээр хойшлуулсан юм.
2023-09-15