Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дарханд эрдэнэшиш тариалж, худалдаалж байна

1 кг үр нь 1.34 тэжээлийн нэгжтэй тэнцэх учир эрдэнэшиш маш чанартай тэжээл болдог
2023-09-14

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгов

Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монголын тогтвортой ноолуурын платформ” төслөөс санхүүжүүлэн 2023-2024 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” бакалаврын хөтөлбөрийн 13, магистрын хөтөлбөрийн гурван оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосныг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
2023-09-14

Бумбатын булгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авна 

Ингэснээр иргэдийн хэрэглээний болон ундны усан хангамжийг орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх аж. Түүнчлэн ус бүрэлдэн тогтох эхийг цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, цаашлаад байгалийн аясаар нөхөн сэргэх боломж нь хангагдах гэнэ. Мөн тухайн хэсгийн ургамал, амьтны өсөж үржих таатай нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхийг төлөөлөгчид онцоллоо. Тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталснаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. 
2023-09-14

Энэтхэг Улсад жилд англи хэлний 40 багш сургахаар тохиролцжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад Хэргийн дэд сайд С.Кумар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нартай уулзлаа.
2023-09-14

Хөвсгөлийн органик бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Хөвсгөлийн органик бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
2023-09-14

Хөшигийн хөндийн "Шинэ -Зуунмод" хотын дэд бүтцийн үнэлгээг хийлээ

"Хөшигийн хөндийн ногоон, гамшигт тэсвэртэй шинэ дагуул хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын
2023-09-14

Цөлжилт, хөрсний доройтлоос сэргийлэх хөв цөөрөм байгуулна

Цөлжилт, бэлчээр, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх хүрээнд 2024 онд есөн хөв цөөрөм байгуулахаар төлөвлөжээ.
2023-09-14

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхэд гэрт нь халдаж гэмтээжээ 

Бидний авсан мэдээллээр энэ сарын 11-ний 09.35 цагийн үед түүний амьдардаг “Жапан таун” хотхон дахь гэрт нь С.Ихбаяр гэх залуу очиж маргалдан биед нь халдсан агаад хохирогчийн хүүхэд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Дуудлага өгсөн даруйд С.Ихбаяр гарч зугтсан бөгөөд хэргийн газраас холгүй байрлах орон сууцын хорооллоос олж саатуулахад согтуу байсан гэнэ. Түүнийг Эрүүлжүүлэх байранд саатуулан маргаашаас нь тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ. 
2023-09-14

Оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих картаа цахимаар захиалдаг боллоо

Энэ хичээлийн жилд автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор есдүгээр сарын 14-нөөс эхлэн цахимаар авдаг боллоо.
2023-09-14

Хөдөлгөөн, хөдөлмөр засалчид эрэлттэй байна 

Эдүгээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимд хөдөлмөр засалчдыг С.Булганчимэг, М.Эрдэнэцэцэг, Г.Тунгалаг, Ц.Халиун гэсэн багш нар бэлтгэж буй аж. Багш Б.Мөнх-Эрдэнэ, Х.Ариунаа, Г.Намуун, Д.Батлхам, Б.Янжинсүрэн, Б.Баасанхүү нар бол хөдөлгөөн заслынхан. Дээр дурдсан Сэргээн засах мэргэжлийн салбар зөвлөлд тэд байдаггүй. Гэсэн ч тэд 2021 онд шинээр байгуулсан салбар зөвлөлтэй хамтран ажиллаж, хөдөлгөөн, хөдөлмөр засал шаардлагатай хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамаарах даатгалын шалгуур үзүүлэлтүүдийг, үзлэгийн картуудыг ч өөрчилье гэсэн саналуудаа тусгаж хүргүүлсэн юм билээ. Гэвч үүнийг нь ЭМЯ яагаад ч юм хүлээж аваагүй гэнэ. 
2023-09-14

Наймдугаар сард зөрчлийн хэргийн гаралт өсжээ

Нийт зөрчлийн хэргийн 68.7 хувь нь Нийслэлд, 31.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол  96.2 хувийг Цагдаагийн байгууллага
2023-09-14

“Хүннү молл” дэлгүүрийн урд байрлах гэрлэн дохиог шилжүүлжээ 

Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Яармаг орчмын зорчих хөдөлгөөний урсгал сайжрах юм” хэмээсэн байв. Буулгасан гэрлэн дохиог хаана байрлуулсныг нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийнхнээс тодруулахад “Хүннү молл” их дэлгүүрийн урд байрлах гэрлэн дохиог Яармагийн 118 дугаар цэцэрлэгийн зохицуулгагүй явган хүний гарц руу шилжүүлсэн. Учир нь шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар явган зорчигчид нэвтрэх нь бага байсан” гэлээ. 
2023-09-14

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг И-Монголиа системд маргааш байршуулна

Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх
2023-09-14

Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт 1864 албан хаагч ажиллаж байна

2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласан. Ус, цаг уур орчны шинжилгээний салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах, ахуйн амьдралд өргөнөөр ашиглах, үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
2023-09-14

 Эхний ээлжид Сан-Франциско хот руу шууд нислэг хийнэ 

Хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын аль ч хот руу нислэг үйлдэх боломж нээлттэй ч эхний ээлжид Сан-Франциског онцолсон байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Ковид” гарахын өмнө хоёр улсын хооронд жилд 60 мянган хүн 30-50 цаг нисдэг, тасалбарын үнэд 2000-4000 ам.доллар зарцуулдаг байсан. Харин одоо 10-12 цаг зарцуулан АНУ-д хүрэх боломжтой болж байна. Тасалбарын үнэ 1000-1500 ам.доллар болж буурна” гэлээ. Шууд нислэг үйлдэхийн тулд АНУ-ын зүгээс тодорхой шаардлага тавьж, шалгалт хийдэг аж. Үүнд бэлтгэх ажлын хэсгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулан байгуулсан байна. 
2023-09-14

“Эрдэм транс” ХХК-ийн удирдлагыг ЭЦА-наас шалгаж эхэллээ

Үүнээс өмнө нэг бус нийтлэл бичиж хүргэсэн ч тухайн үеийн нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлага, АТҮТ-ийнхөн ямар нэг ашиг сонирхлын үүднээс эл асуудлыг үл ойшоож дарагдуулж өнгөрөөсөн удаатай. Тэгвэл ЭЦА-ныхан “Эрдэм транс” ХХК-ийнхан 2013 оноос хойш нийт 180 гаруй автобус оруулж ирэхдээ хуурамчаар баримт бүрдүүлж, оныг нь өөрчлөн улс, нийслэлийн төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний татаас авч байсан үйлдлийг дахин шалгаж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй БНСУ-ын “Хьюндай” компанийнхнаас автобуснуудын арлын дугааруудаар лавлагаа авч, нарийвчилсан үзлэгээ үргэлжлүүлж буй гэнэ. 
2023-09-14

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.
2023-09-14

 “Сүү-Өгөөж” компанийн удирдлага хуурамч акцтай архи үйлдвэрлэж татвараас зайлсхийжээ 

Прокурор хүсэлтийг нь хүлээн аваад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд нэр дурдсан хоёр хүнийг “Сүү-Өгөөж” ХХК-ийн үйлдвэрийн байранд 6717 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг архинд нааж ашигласан, хуурамч тэмдэгт хадгалсан гэм буруутайд тооцсон аж. Улмаар Д.Сарангэрэлийг 10, Ц.Нэргүйг зургаан сая төгрөгөөр торгох ял оноожээ. 
2023-09-14