Иргэдийг айлган сүрдүүлдэг зохион байгуулалттай бүлгийнхний шүүх хурлыг товлов
Э.Сумъяажаргалын захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж айлган сүрдүүлж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгасан. 2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг.
2023-09-11
Наймдугаар сард 4328 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард 4328 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 1222 гадаадын иргэнд виз, 31 улсын 4546 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2087 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1821 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
2023-09-11
Хөдөөг сэргээх их үйлсийн дөнгө
...Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймагт саяхан ажиллаад ирлээ. Тэндээс мөн л жалга довны үзэл, хандлага нэвт “ханхалж” байна. Орон нутгийн захиргааныхантай уулзсан ч, иргэдтэй санал бодол солилцсон ч“Аялал жуулчлалын салбарын орлогыг гаднынхан (тус нутгийнх биш) л хамдаг” гэж ярьж байлаа...
2023-09-11
"Нэг өдөр" хүүхэд, залууст зориулсан өдөрлөг боллоо
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төсөл, БНЧУ-ын Менделийн их сургуультай хамтран ойн хөгжөөнт тоглоомоор дамжуулан боловсрол олгох “Ойчидтой нэг өдөр” өдөрлөг зохион байгууллаа.
2023-09-11
398.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ
Тодруулбал, энэ жил 4000 га талбайд техникийн, 1500 га-д биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн. Эдгээрээс эхний ээлжид нөхөн сэргээсэн газруудыг хүлээн аваад буй талаараа БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газраас мэдээлэв. БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн орчин, аялал жуулчлалын газар, “Оюу толгой” ХХК-ийн хооронд 2022 онд байгуулсан гэрээний хүрээнд холбогдох ажлын хэсгийнхний хяналтад гүйцэтгэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх 398.7 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажил бүрэн дууссаныг зохих шатны байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Тухайн бүс нутаг нь хариуцлагагүй бичил уул уурхайн улмаас их хэмжээгээр эвдэрч, эзэнгүй орхигдсон учир нөхөн сэргээх шаардлагатай газрын тоонд оруулсан юм.
2023-09-11
Цахим засаглалын индексээр Монгол 18 байраар урагшилжээ
УИХ-аас цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль баталж, Хур болон Дан системид шинэчлэл хийж, И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан.
2023-09-11
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулсан тусгай үзэсгэлэн нээлээ
Тус үзэсгэлэнг зохион байгуулж буй “Чэжү 4.3 Энхтайвны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум “1948 оны дөрөвдүгээр сарын 3-нд болсон түүхийн үйл явдлын үнэнийг марталгүй хойч үедээ үргэлж сануулж байх хэрэгтэй” хэмээсэн юм. Цагаатгалын улсын комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр “Зүүн Азид улс төрийн хэлмэгдүүлэлт болсон хоёр орон байдаг нь Монгол болон БНСУ. Монгол Улстай ижил төстэй гашуун үйл явдал БНСУ-д 1948 онд болсон. Солонгосын ард иргэд төрийн бодлогын эсрэг бослого гаргаж, түүнийг нухчин дарсан гашуун түүхтэй.
2023-09-11