163 тахь, 1200 хулан бүртгэв
Мөн “Ирээдүйн судлаач-2023” хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын тахь групп” нийгэмлэгийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг Тахь усны баян бүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газарт аялуулж, хээрийн судалгаа, дадлагад хамруулсан байна.
2023-06-21
Н.Учрал: Наймдугаар сарын 1-нээс бүх зөвшөөрлийг цахимжуулна
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийн танилцууллаа. Тэрбээр "И-монгол, И-бизнес платформоор дамжуулан бүх зөвшөөрлийг цахим болгоно. Эдийн засаг хөгжлийн яамтай хамтран наймдугаар сарын 1-нээс эл шийдвэрийг ажил хэрэг болгоно" гэв.
2023-06-21
Дундговь аймаг Жуулчны мэдээллийн төвтэй болжээ
Монголд ирэх жуулчны тоо өсөхийн хэрээр говийн бүсэд аялагч олширч байгаа учраас нутаг орныхоо байгаль, цаг уурын онцлог, аяллын гол маршрут, дурсгалт газар, зочлох үйлчилгээний байгууллагуудтай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос хүргэх нь зүйтэй гэж үзсэн аж.
2023-06-21
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭХ-оос хүргүүлсэн саналыг хасчээ
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭХ-оос олон мянган иргэд хөдөлмөрчдийн саналыг хүргүүлсэн боловч, хүргүүлсэн саналыг хассан талаар мэдээлэл хийлээ. Мөн дэд ажлын хэсгээр эцэслэн хэлэлцээгүй байхад тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор оруулсан гэдгийг шүүмжилж байна
2023-06-21
Оюутан цагдаа нар ажиллаж эхэллээ
Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын нэг нь “Миний хувьд зөвхөн түр ажил эрхлэхээс гадна жуулчидтай харилцан гадаад хэлний мэдлэгээ бататгах, ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой гэж харж байна” гэлээ. Тэд хөл хөдөлгөөн ихтэй, хотын төв хэсгүүдээр өдрийн найман цагаар ажиллах ба цаг тутам 5000 төгрөгийн урамшуулал авах ажээ. Тус хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ.
2023-06-21
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймгийн удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Боомтын сэргэлт"-ийн хүрээнд ойрын таван жилийн хугацаанд эрдэс баялаг, ашигт малтмалын экспортыг 3-4 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Иймд Шивээхүрэн боомтын хүчин чадлыг тэлэх зорилгоор одоо ашиглагдаж буй чингэлэгт тээврийн терминалаас 1-1.5 км зайд нүүрсний шинэ гарц бий болгох саналыг БНХАУ-ын талд албан ёсоор тавилаа. Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан БНХАУ-ын талаас авдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг 110 кВ болгож нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
2023-06-21