Хавдрыг “хооллогч” хор
--ТАМХИНЫ АЮУЛГҮЙ ХУВИЛБАР ГЭЖ ҮГҮЙ-- Монгол Улс төдийгүй дэлхий дахинд янжуур болон электрон тамхи үйлдвэрлэгч, импортлогчид хоёр тал болж, хоорондоо “дайтаж” буй мэт дүр зураг ажиглагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Электрон тамхи буюу вэйп (vape) нь янжууртай харьцуулахад хор хөнөөл багатай гэж залуус хошуурах болсон. Гэвч энэ нь төөрөгдөл болохыг сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд суурилан ДЭМБ, эмнэлэг, хууль хяналтын байгууллагын мэргэжилтнүүд, эмч нар анхааруулах болов. Ялангуяа электрон тамхийг өсвөр насны хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ихээр татах болсон нь аюулын харанга дэлдэж буй. Тодруулбал, “Дэлхийн залуучуудын тамхины судалгаа 2019” тайланд дурдсанаар манай улсын 13-15 насны нийт хүүхдийн 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэж байгааг тогтоожээ. Энэ нь бусад орныхтой харьцуулахад өндөр үзүүлэлт аж.
2023-06-20
Бүлэг дээрэмчдийг баривчиллаа
Иргэд та бүхэн шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар ганцаараа зорчихгүй байх; Баталгаатай такси, унаагаар зорчих; Болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл
2023-06-20
Шөнийн автобусыг улирал харгалзахгүй явуулаасай
Сүхбаатарын талбайгаас “Таван шар” луу явах автобусанд бага насны хүүхдийнхээ хамт зорчиж явсан эмэгтэй “Орой үдэш аюулгүй явах боломжтой болсон нь их таалагдсан. Шөнийн автобус явахаас өмнө би 120 мянгатаас гэр лүүгээ өдөр бүр 28 000 төгрөгөөр такси хөлслөн харьдаг байлаа. Гэхдээ шөнийн тээврийн чиглэлийг нэмэх хэрэгтэй. Манайх Морингийн даваанд амьдардаг. Надтай адил хотын захын дүүрэгт, гэр хороололд оршин суудаг хүн олон бий. “Туул” тосгон, Биокомбинат чиглэлд шөнийн автобус явдаггүй. Хамгийн ойрхон нь Нисэх, Яармаг хүртэл явдаг тул Буянт-Ухаагийн автобусны буудлаас хувийн унаанд суух хэрэгтэй болдог. Тиймээс чиглэлийг нь олон болгож нэмээсэй. Нийтийн тээвэр хүн бүхэнд хүртээмжтэй байх ёстой шүү дээ” гэв.
2023-06-20
“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” улсын хэмжээний сургалт, зөвлөгөөн боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс санаачлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 7 өдөр Улаанбаатар хотод эхлүүлж, зургадугаар сарын 16-нийг хүртэл 2 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.
2023-06-20
Өмнөговь сумын удирдлагын хахуулийн хэргийг дахин шалгаж дуусав
Харин Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Даваанямыг хэд хэдэн удаагийн үйлдлээр хахууль авсан, нэр дурдсан бусад хүн хахууль өгсөн, уг хэргийг зохион байгуулж, гарын үсэг зуруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж үзэж буй юм. Түүнчлэн Засаг дарга С.Өлзий, ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Давааням, ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2-8 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
2023-06-20
Хоосон хөөрөгдөл дагуулсан ЭЕШ
Юу ч хийгээгүй хүүхэд 200, тестээ “буудсан” суралцагчид хамгийн багадаа 400 оноо авах боломжтой, бүх төгсөгчийг яаж ийгээд их, дээд сургуульд элсүүлэх бодлоготой энэ “өгөөмөр” системийг өөрчлөхгүй бол боловсролын салбар “сэхээнд орж” болзошгүйг судлаачид анхааруулсаар байна.
2023-06-20
“Капитал” банкныханд давуу байдал олгосон үндэслэлээр С.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдүүлнэ
Түүнтэй хамт НДЕГ-ын дарга асан, хожим нь С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, НДЕГ-ын Санхүү, төлөвлөлт, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг нарыг яллагдагчаар татаад буй. Уг хэрэгт яллагдагчаар татагдаад байсан, НДЕГ-ын дарга асан Д.Мэндбаяр 2021 онд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлж, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн юм.
2023-06-20
Боловсролын салбарын үймээн оюутан, сурагчдыг хохироож байна
Энэ жил 34 432 шалгуулагч бүртгүүлсэн. Эдгээр шалгуулагчаас 158 нь хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноо авчээ. Хотын өндөр төлбөртэй сургуулийн сурагчдаас цөөн нь 800 оноо авсныг эс тооцвол хөдөөд сурдаг хүүхдүүд дээрх 158-ийн дийлэнхийг эзэлж буй.
2023-06-19
Ашигладаггүй тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулаарай
Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Ингэснээр нэг талаас тээврийн хэрэгслээ худалдсан иргэн дээр татвар, торгуулийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй байдаг.
2023-06-19
Х.Булгантуяа: Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлж, өвлүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
2023-06-19