Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Соёлын сэргэлт 2023” аяны онцлох уран бүтээлч Б.Баттайван

“Соёлын сэргэлт 2023” аян өчигдөр Дорноговь аймагт нээлтээ хийжээ. Улмаар өнөөдөр соёлын яамныхан “Эртэч өглөө” уулзалт хийж,  Их хаадын тамганы талаар лекц уншиж, Дорнын говийн залуус мэндчилгээ дэвшүүлж, ирсэн зочид харилцан ном солилцсон байна. 
2023-06-19

ХДХВ/ДОХ-ын вирусээр 51 хүн нас баржээ

Монгол улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн 1992 оноос хойш 358 хүн халдвартай гэж оношлогдсон байна.
2023-06-19

Даблью Эм Майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад холбогдох арбитрын хурал боллоо

Даблью Эм Майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад холбогдох хөрөнгө оруулалтын маргааныг хянан шийдвэрлэх арбитрын хурал Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон ДиСи хотноо байрлах Дэлхийн банкны дэргэдэх Хөрөнгө оруулалтын маргаан хянан шийдвэрлэх олон улсын төв дээр 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
2023-06-19

НӨАТ-ын сугалааны тохирол зургадугаар сарын 21-ний өдөр болно

НӨАТ-ын урамшууллын 2023 оны зургаадугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг зурагдугаар сарын 21-ний 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар цацагдана.
2023-06-19

Нөхөн ногдуулалтын акт үйлдэхэд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаарна

Нөхөн ногдуулалтын акт үйлдэхэд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаарна
2023-06-19

"Борхүү"-г байгальд нь тавьжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ.
2023-06-19

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох мэргэжлийн салбар зөвлөлүүдийн боловсруулсан аргачлалыг хэлэлцүүлэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн 10 удаагийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
2023-06-19

БШУЯ сонгон шалгаруулалтыг будилаантуулж, залуусыг хохироож байна

Боловсролын зээлийн сангийн хулгай, луйвар ил болсонтой холбоотойгоор нийгмээрээ энэ асуудалд чих тавьж, анхаарч, шүүн хэлэлцэж байна. Засгийн газар ч үүссэн нөхцөл байдал, иргэд, олон нийтийн зүгээс ирж байгаа санал, шүүмжлэлд үндэслэн тодорхой шийдвэрүүд гаргаад буй. Төрийн бүх тэтгэлэг, сургалтын зээлийг Боловсролын зээлийн сангаас нэгдсэн журмаар олгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Мөн сонгон шалгаруулахаас эхлээд зээл, тэтгэлэг олгох, үр дүнг нь үнэлэх гээд үүнтэй холбоотой бүх үйл явцыг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, шударга болгохоор ажиллаж байгаагаа зарласан билээ. 
2023-06-19

Б.Пүрэвдоржийн зүтгүүлсэн Онцгой татварын хуулийн ард “олз” байсан уу 

Сонгууль яг жилийн дараа болно. Бэлтгэл эхэлсэн. Олон нийт таалж л байвал нэр дэвшигчид тайчаад ч гүйж чадна. Тиймээс гишүүд, эсвэл гишүүн болохыг хүсэгчдийн “попролт”-оос болгоомжлох хэрэгтэй. “Сонгууль ч боллоо, сонгогчдодоо хэрэгтэй ганц сайн зүйл хийчихье” гээд зүтгэж байгаа гишүүд байхыг үгүйсгэхгүй ээ. Гэвч тэр нь үнэхээрийн баримт нотолгоотой байх учиртай юм. 
2023-06-19

 “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад гурван үндэслэлээр хэрэг нээжээ

 “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч гэмтээсэн үйлдэл олны анхаарлын төвд байна. Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэж, Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг дайрсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. 
2023-06-19

Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бууна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-06-19

БНСУ гадаад иргэдийг хоморголон нутаг буцааж буй нь дараах шалтгаантай

Сүүлийн үед БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг илрүүлэн нутаг буцаах ажиллагааг маш өргөн далайцтайгаар зохион байгуулж үүнд Монгол Улсын багагүй иргэд өртөж байгаа билээ.
2023-06-18

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзлаа

Мөн хоёр улсын агаарын хаалгыг нэмэгдүүлж, агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол-Хятадын хилийн төмөр замын 1955 оны хэлэлцээр, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлыг тавьж, энэ чиглэлээр хоёр улсын яам, холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
2023-06-18

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Нийгмийн сүлжээнд олон төрлийн платформууд байдгаас хамгийн олон хэрэглэгчтэй, түгээмэл ашиглагддаг нь фэйсбүүк юм. Бид нийгмийн сүлжээг мэдээ мэдээлэл хүлээн авах, түгээх, дэлхийн өнцөг булан бүрээс бусадтай харилцаа холбоо тогтоох гэх мэт байдлаар өдөр тутамдаа ашигладаг. Гэвч жил бүр сошиал суваг хэрэглэгчдийн тоо өсөхийн зэрэгцээ хуурамч хаягууд ихээр нэмэгдэж фэйсбүүк, сошиал орчинг буруугаар ашиглан залилах, хууран мэхлэх гэмт хэргүүд мөн үйлдэгдсээр байна.
2023-06-18

Ганнам клубын ажилчид болон 17 худалдагч, 40 худалдан авагч, хэрэглэгч зэрэг 57 хүнийг хар тамхины хэргээр саатуулжээ

Сөүлийн Ганнам хотын нэгэн клубын эзэн А нарын гурван хүнийг өнгөрсөн оны хоёрдугаар сараас өнгөрсөн сар хүртэл үйлчлүүлэгчдэдээ кетамин болон бусад хар тамхи зарсан хэргээр баривчлан шалгаж байна. Нэг шил нь 12 сая воны үнэ бүхий шампанск захиалвал байнгын үйлчлүүлэгч VIP болгон тусгай люкс зэрэглэлийн өрөөнд оруулан хар тамхи, мансууруулах бодисыг үнэ төлбөргүй нийлүүлж, борлуулдаг байсан нь илэрчээ.
2023-06-18

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцсэн иргэдийн “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-г гаргажээ

Дэлхийн шилдэг 50-д эрэмбэлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авч, 2023 оны сонгон шалгаруулалтад оролцож суурь шаардлага хангасан иргэдийн үнэлгээг гаргажээ.
2023-06-18

Цагаан зээрийг хууль бусаар агнах, хил дамнан худалдахаас урьдчилан сэргийлэх уулзалт болжээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус агнуурын зэрлэг ан амьтныг хамгаалах, тэдгээрийн эд эрхтэн хил дамнан худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цагаан зээрийн хууль бус агнуурыг бууруулах боломж” сэдэвт бүсчилсэн уулзалтыг Дорнод аймагт зохион байгуулж байна.
2023-06-18

Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон "Эрдэнэс Тавантолгой" компанид ажиллав

"Эрдэнэс Тавантолгой" компани 2022 онд нийт 1,1 тэрбум ам.долларын орлого олсон бол бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 23 хүртэлх хугацаанд 11,5 сая тн нүүрс борлуулж, 1,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Өөрөөр хэлбэл, зөв менежмент хийж чадвал нэг жилд олж байсан орлогыг хагас жилийн хугацаанд олох боломжтой талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас онцлов.
2023-06-17