Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баян-Өлгий аймагт үер бууж, найман гүүр эвдэрчээ

Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан
2023-06-16

 “Блокчейн технологи нэвтрүүлсэн нь энэ оны ЭЕШ-ын онцлог” 

Энэ онд төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн, сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулж буй. Нэгэн ээж “Сургуулийн захирлаар гарын үсэг зуруулах гэж гурав, дөрвөн цаг хүлээж байж бичиг баримтаа авсан ч арын хуудсан дээр нь гарын үсэг дутуу байгаагаас асуудал үүсчихлээ. Сургуулийнх нь холбогдох хүмүүс утсаа авахгүй юм” хэмээн сандрах аж. 
2023-06-16

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Франц улсад ажлын айлчлал хийж байна

Төлөөлөгчид тус улсын Норманди мужид орших Тотал энержи группын нефть боловсруулах үйлдвэрийн Галын аюулгүй байдлын алба, Сэйн-Маритим мужийн Иргэний аюулгүй байдлын албаны харьяа Цацраг, химийн тусгай анги
2023-06-16

Хоёр настай хүүг насанд хүрэгчидтэй хамт хорьсон асуудлаар БНСУ-ын шүүхэд ханджээ 

БНСУ дахь Монголын ЭСЯ өнөөдрийг хүртэл эл асуудлаар ямар нэг тайлбар хийгээгүй, арга хэмжээ аваагүй. ГХЯ-ны хилийн чанад дахь иргэдийн асуудал хариуцсан албан тушаалтан “Ээж нь хүүхдээ авахаас татгалзсан учраас тэднийг хамт хорьсон” гэдгээс өөр зүйл яриагүй.
2023-06-16

Тээвэр зуучийн компанид давуу байдал олгосон ЗТХЯ-ны мэргэжилтнийг шүүхэд шилжүүллээ

Тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан, Европын орнуудаас ачаа тээвэрлэн Монголд авчирдаг, Г.Эрдэнэхөлөг, Г.Ганпүрэв нарын 2019 онд үүсгэн байгуулсан “Энтайр глобал ложистик” ХХК-д давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан аж. 
2023-06-16

Төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх нь

Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.
2023-06-16

Хурдан морины салбар хороо хуралдлаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо
2023-06-15

Говийн ультра марафонд 40 гаруй орны тамирчид оролцоно

Дэлхийд алдартай "Дөрвөн цөл" олон улсын ультра-марафон Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Time сэтгүүлээс тус марафоныг хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг хамгийн ихээр шалгадаг уралдаан хэмээн нэрлэж байсан юм.
2023-06-15

БНСУ-д виз мэдүүлэх болон тус улс руу зорчиж буй иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан зөвлөмж гаргав

Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх болон тус улс руу зорчиж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмж, мэдээллийг өгч байна.
2023-06-15

ВИДЕО: Гадаад иргэдийг хамгаалах төвд түр саатуулагдсан 2 настай хүүгийн камерны бичлэг ил боллоо

Гадаад иргэдийг хамгаалах төвд түр саатуулагдаад байсан хоёр настай хүүгийн камерны бичлэг
2023-06-15

“Номин тав трейд” ХХК-д 6.991.078.398 төгрөгийн торгууль тавьжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 11 дүгээр сард “Номин тав трейд” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т “барааг гуравдагч этгээдэд худалдах, худалдан авахыг хязгаарлах” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний борлууллалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг болох 6.991.078.398 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан аж.
2023-06-15

“Цагдаа бэлтгэлжилт 2023" цогцолбор тэмцээн зохион байгуулагдаж байна

Уг тэмцээнд 46 багууллагын 138 алба хаагч, 2 үе шаттай өрсөлдөж, өнөөдөр хууль эрх зүйн болон гадаад хэл, компьютерын мэдлэг, биеийн хүч, мэх хэрэглэх ур чадвар, автомашин, мотоцикл жолоодох
2023-06-15

Цэргийн албанаас их сургуулиа амжилттай дүүргэлээ

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг “Сэргээгдэх эрчим хүчний инженер” мэргэжлээр дүүргэсэн бөгөөд цэргийн алба хааж буй хугацаандаа цахимаар суралцаж, дипломын ажлаа амжилттай хамгаалсан
2023-06-15

Хилчин байлдагчид цахилгаан станцад гал гарахаас сэргийлжээ

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0317 дугаар салбарын байлдагч
2023-06-15

Нидерланд улсын Вискон группийн автомат мод үржүүлгийн газартай танилцжээ

Нидерландын Вискон групп нь 1927 онд байгуулагдсан цагаасаа ургамал, амьтан болон хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн судалгаа шинжилгээнд суурилсан технологи, инновацыг хөгжүүлж хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдэд тохиромжтой байдлаар хөгжүүлэхийг зорьж ажилладаг байна. Тус компани нь тасалгааны ойн үрийн аж ахуй, мод үржүүлгийн салбарт тэргүүлэгч Нидерландын аж ахуйн нэгж бөгөөд дэвшилтэд технологи, программ бүхий бүрэн автоматжуулсан үйлдвэр нь жилдээ 400 орчим сая модны суулгацыг глобал зах зээлд нийлүүлдэг байна.
2023-06-15

“Хиппо-2023” олимпиадын финалын шатанд Монголоос есөн сурагч шалгарлаа

Зарим насны ангиллын дүн гараагүй байгаа тул энэ тоо нэмэгдэж магадгүйг зохион байгуулагчид онцлов. “Хиппо-2023” олимпиадын бүсийн шигшээ шалгаруулалт ирэх долдугаар 6-7-нд Малайзын Куала-Лумпур, дэлхийн аварга шалгаруулах нь есдүгээр сарын 27-30-нд Италийн Ром хотод болох нь. Дэлхийн финалд оролцох эрхээ авсан есөн сурагч “Жэт”, “Орчлон”, “Хобби” зэрэг сургуулийнх байна. 
2023-06-15

Л.Ганбат: ЭЕШ-д гар утас, тооны машин, ухаалаг цаг авч орохыг хориглоно

Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Түүхийн шалгалтаар эхлэв. Уг шалгалтад оролцохоор 34 432 хүн бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2 460 орчим хүн ажиллаж байгаа аж. 
2023-06-15