Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хэвлийн ивэрхийн мэс заслын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Хэвлийн ивэрхийн мэс заслын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолд үндэслэн уг шийдвэх гарчээ. Тодорхой хэлбэл, хэвлийн ивэрхийн мэс заслыг 734 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
2023-06-15

Хил орчмын бүс нутагт хамтран ажиллах асуудлаар хуралджээ

Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх, хууль сахиулах чиглэлээр хил орчмын бүс нутагт хамтран ажиллах асуудлаар Монгол Улсын ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар, ОХУ-ын Сибирийн Хууль сахиулах гаалийн газар, Алс Дорнодын Хууль сахиулах гаалийн газрын хамтарсан ажлын зургаадугаар ээлжит уулзалтыг зохион байгуулсан байна.
2023-06-15

“Могойн гол” ХХК-д зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

“Могойн гол”, “Хургатай хайрхан” болон уул уурхайн бусад компанийнхан Хөвсгөлийн мал аж ахуйн бүс нутагт авто зам тавихаар БОАЖЯ-ны мэргэжилтнүүдтэй хамт орон нутагт ажиллаж, малчдыг ухуулж байгаа талаар “Уул уурхайгүй Хөвсгөл” төрийн бус байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл тус яамныхан үүнийг үгүйсгэж, хариу тайлбар өгөв.
2023-06-15

“Соёлын сэргэлт 2023” аян Дундговь аймагт үргэлжилж байна

Улмаар Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа шигтгээн наамал, үлгэрийн баатруудын дүрийг будуулах үйл ажиллагаа зохион байгуулж, Занабазарын музейн үзүүлэнг танхимд дэлгэн үзүүллээ.
2023-06-15

Хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих зорилгоор 2500 ном хандивлав

хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих зорилго
2023-06-15

Онгоцны аль ч хэсэгт тамхи, электрон тамхи татахыг хатуу хориглодог

Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-д заасны дагуу 10,000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.
2023-06-15

800 хятадын гол зохион байгуулагч Лью Тинхуа 12 жилийн ялаа эдлэхээр боллоо 

Улсын дээд шүүхийнхэн түүний хэргийг хэлэлцэхээс татгалзсан үндэслэлдээ “Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа” хэмээсэн байв. 
2023-06-15

Оюутнуудыг дадлагад гарахаас өмнө зөөлөн ур чадварын сургалтад хамруулжээ

Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай, дулааны улиралдаа багтааж бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлдэг орны хувьд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь нэн чухал. Тиймээс энэ саруудад мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад суралцагчид дадлагажих нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал юм.
2023-06-15

Төрийн бүх тэтгэлэг, сургалтын зээлийг Боловсролын зээлийн сангаас олгоно 

Үүнтэй холбоотойгоор бүхий л үйл ажиллагааг ил тод, шударга, хүртээмжтэй болгон, хүний оролцоог бууруулж автоматжуулах, тэтгэлэг, зээл, дэмжлэгийн явц, үр дүнг суралцагч, төгсөгч бүрээр жил тутам үнэлэхийг даалгав. Тухайлбал, сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлсэн материал, баримт бичгийн шалгалтыг автомат төхөөрөмжөөр хийх аж. 
2023-06-15

Утсаа олон цагаар үзэх нь сурлагын чанарт муугаар нөлөөлдөг гэв 

Монголд хүүхдийн эрхийг цахим орчинд хэрхэн хамгаалах, цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шийдэл гаргах, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой дээрх хэлэлцүүлэгт Засгийн газар, төрийн болон иргэний, олон улсын байгууллага, эцэг, эх, багш нарын төлөөлөл болон хүүхдүүд оролцсон байна. Эцэг, эхийн хараа хяналт сул байдгаас хүүхдүүд гэртээ олон цагаар утсаа үзэн, цахим гадуурхалтад өртөх, гэмт хэргийг золиос болох эрсдэл үүсдэг аж.
2023-06-15

20 хүрэхгүй минут үргэлжилсэн аадрын улмаас Эрдэнэсантын зам үерт автаж, 428 бог хорогджээ 

Зам урсаж, эвдэрсэн зүйл байхгүй. Эрдэнэсант сум дахь 24 мянган га тариалангийн талбайгаас 1060 га нь энэ үеэр мөндөрт цохиулсан. Үүний 70 орчим хувь нь эргэн сэргэхээргүй хэмжээнд сүйдсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байна. Аадрын үеэр хоёр айлын гэр нурж, 600 гаруй бог үерт урссанаас 428 нь хорогджээ. Үерийн улмаас учирсан хохирлыг эцэслэн тогтоох, замын хажуу хэсэгт хуримтлагдсан лаг, шавар цэвэрлэх, хорогдсон малыг устгах ажлыг орон нутгийн холбогдох байгууллагынхан хийж байна” гэсэн юм. 
2023-06-15

23 дугаар сургуулийн өсвөрийн аврагчид дүүргийн аваргаар тодорлоо

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 84 баг тамирчин оролцож, аюулгүй амьдрах ухаан, мэдлэг эзэмшүүлэх, гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх таван үе шаттай даалгаврыг гүйцэтгэн
2023-06-15

 Багш мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлье 

...Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо бууруулах, голч дүн харгалзаж тэтгэлэгт хамруулах, таван жил тутам урамшуулал олгох, гүйцэтгэлээр нь нэмэлт өгөх зэрэг “үмх чимх”, гал унтраах төдий арга хэмжээ хэрэгжүүлэхийн оронд цалин, урамшууллыг нь тултал нэмэхэд л хангалттай...
2023-06-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн албан тушаалтнуудад ял шийтгэлээ 

Тус төв 2019 онд орон тоо дутуу ажилласан атал төсвөөс үлдсэн мөнгийг нь ажилтнуудынхаа данс руу шилжүүлэн авч шинэ жил тэмдэглэсэн, үр ашиггүй зарцуулж шал угаагч машин худалдан авсан хэмээн тэднийг буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн “Аами, Таами” тасагт ажилладаггүй хүнд хууль зөрчин цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь төлж байсан хэмээн яллагдагчаар татсан байдаг.
2023-06-15

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО бүртгэлдээ оруулжээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО
2023-06-14

Зуслангийн дөрвөн аманд орц, гарц гаргана

Гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг байна.
2023-06-14

Гүний болон зөөлрүүлсэн, цэвэршүүлсэн ус авах худагтай болов 

Түүнчлэн энэ нь ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмж бүхий анхны худаг болжээ. Иргэд картаа ашиглан үйлчлүүлэх бөгөөд гүний усны үнэ бусад худгийнхтай адил буюу литр нь 6.8, зөөлрүүлсэн нь 8.6 төгрөг аж. Харин цэвэршүүлсэн усыг иргэд баллонд хийж авч болох бөгөөд 19 литр орчмыг нь 1500 төгрөгөөр худалдах гэнэ. 
2023-06-14

“Asia Folk 2023” наадамд 20 улсын уран бүтээлч оролцоно

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ингэхдээ зургаадугаар сарын 16, 18-нд гадаад болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулах юм.
2023-06-14