Хэтрүүлэн “монголчилдог” явдлыг хэзээ болих вэ
...хүний эрхээ эдлэх явдлыг хэтрүүлсэн жишээ цөөнгүй. Үүний улмаас цөөнгүй хүн үүргээ биелүүлэхээ мартаж, тодорхой байгууллага, аж ахуйн нэгжийн төдийгүй улс орны хөгжил дэвшлийг ямар нэгэн хэмжээгээр саатуулан удаашруулахад хүргэсээр байна...
2023-06-13
Техник технологийн дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна
Энэ хугацаанд 19 мянга гаруй инженер, техникийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэсэн. Төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна. Мэргэжлийн боловсролд “Чадамжид суурилсан сургалтын арга зүй”-г нэвтрүүлж, “Дэлхийн ур чадвар” тэмцээнд гагнуур, мужаан, тогооч, сантехникч мэргэжлээр амжилттай оролцсоор иржээ.
2023-06-13
Номын баяр зохион байгуулагчид Бээжингийн яармагт оролцох нь
Тус олон улсын номын үзэсгэлэнг 1986 оноос зохион байгуулсан бөгөөд Хятадын хамгийн нөлөө бүхий баяр гэж үздэг. Мөн цараа, чансаагаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлдэг юм байна. Жил бүр дэлхийн 100 гаруй улс, бүс нутгаас 2600 гаруй байгууллага оролцдог гэнэ. Мөналь нэг орныг баярын “Хүндэт улс”-аар нэрлэдэг уламжлалтай бөгөөд энэудаа Алжирыг онцолжээ.
2023-06-13
Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт энэ сарын 10-нд ой, хээрийн түймэр гарсныг орон нутгийн иргэд, холбогдох байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсны дүнд богино хугацаанд цурамд оруулж, аюулыг хязгаарлажээ. Тухайн үед шуурхай ажиллаагүй бол их хэмжээний ойн сан галд өртөж, хохирол амсах байсныг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн онцлов.
2023-06-13
Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв
Мөн нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 14 байршилд 1222 метр урт хашааг чөлөөлж, тус ажил 31 хувьтай үргэлжилж байна.
2023-06-13
МСНЭ-ээс улс төрчдөд шаардлага хүргүүллээ
МСНЭ-ээс шаардлага гаргалаа. Саяхан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс үүдэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дараах шаардлагыг гаргажээ.
2023-06-13
“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг хоёрдахь удаагаа зохион байгуулах гэж байна. Чуулганы үеэр “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно.
2023-06-13
138 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдгээс 62.6 хувь нь хөвгүүд
Хэлэлцүүлгээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг 2024 он гэхэд бүрмөсөн устгах 8.7-р зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж, цаашдын шийдэл зөвлөмжийг гаргах юм. Бодлогын зөвлөгөөний үеэр Үндэсний Статистикийн Хороо ОУХБ-ын дэмжлэгээр хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан.
2023-06-13
АН: Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нийтийн сонсголоор ил болгохыг шаардав
Бидний хувьд Л.Гантөмөр даргын хүүхэд зохих шаардлагыг хангасан учраас тус сангаас зээл авсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Сөрөг хүчнээ энэ мэтээр намнаж, харлуулдаг болчихож” хэмээлээ. Мөн Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоохоор байгуулсан хянан шалгах түр хороо сонсгол зохион байгуулалгүй, үр дүнд хүрэлгүй ажиллах хугацаагаа дуусгасныг шүүмжилсэн юм.
2023-06-13
Нам үл харгалзан эв нэгдэлтэй ажиллахыг уриалав
Мөн нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгаж, бүсгүйчүүд бүх салбарт амжилттай ажиллаж чаддаг гэдгийг сурталчлах, хийж чадах бодит ажлаа олон нийтэд тодорхой танилцуулах зэргээр хамтрах нь зөв гэв.
2023-06-13