Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв
2025-08-14
Ази тивийн хамгийн том ралли Монголд болж байна
Ази тивийн хамгийн том, холын зайн уралдаанд тооцогддог “Ралли Монголиа” манай улсад дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Уг уралдааныг Японы SSER байгууллагаас Монголд 30 жил тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд олон төрлийн сорилттой, байгалийн бартаат замд урт хугацаанд үргэлжилдэг ралли-рейд төрөлд өрсөлддөг шилдэг тамирчдыг “авчирдгаараа” онцлог гэнэ.
2025-08-14
Архангай аймгийн Ихтамир суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр болжээ. Тодруулбал, Газар хөдлөлтийн голомт нь Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 43 км, Архангай аймгийн Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км-т байжээ.
2025-08-14
Зүрх, судасны үндэсний төв байгуулах нь
Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх, судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар болсон байна. Уг төслийн нийт санхүүжилт нь 56.3 сая ам.доллар бөгөөд үүний 32.9 сая нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн 0.06 хувийн хүүтэй, урт хугацааны зээл, 22.4 сая нь Люксенбургийн Вант Улсын буцалтгүй тусламжаас бүрдэх аж.
2025-08-14
Өмнөговь аймаг 50МВт-ын ДЦС барих бонд гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, орон нутгаас анх удаа Өмнөговь аймагт говийн бүсийг дулаан, эрчим хүчээр хангах 50 МВт ДЦС барих төслийг санхүүжүүлэх 500 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрөл олгосон байна. Гэхдээ УИХ-аар эцсийн шийдвэрийг гаргана.
2025-08-14
Хяргас нуурын усны түвшин Хэцүү хад орчимд 80-110 см-ээр буурчээ
Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааныхан Улаагчны хар нуурт усны нөөцийн болон бохирдлын судалгаа хийж бай¬гаагаа саяхан мэдээлсэн. Судлаачид нуурын долоон байршилд хэмжилт хийхэд усан мандлын талбай нь 2005 оныхоос 3.9 ам км-ээр багассан байж болзошгүй гэсэн урьдчилсан тооцоо гаргасныг мэдээлсэн юм. Тэгвэл тус захиргааныхан ээлжит судалгаа мониторингоо Хяргас нуурт эхлүүлээд буйгаа танилцууллаа.
2025-08-14
Метроны инженер бэлтгэх хөтөлбөрт 200 оюутан элсүүлэхээр квот тогтоолоо
“Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дотоодын инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор нийслэлийн ЗДТГ, ШУТИС, БНСУын “Халла” их сургууль, “Духуа инженеринг” компани хамтран 2025- 2026 оны хичээлийн жилээс “2+2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Тодруулбал, ШУТИСийн Механик, тээврийн сургууль энэ хичээлийн жилээс метроны механик болон хөдлөх бүрэлдэхүүний, барилга, байгууламжийн, дохиолол ба цахилгааны, удирдлагын хяналтын инженерийн шинэ хөтөлбөрт оюутан залуусыг элсүүлэн сургаж, III-IV дамжаандаа Өмнөд Солонгосын “Халла” их сургуульд суралцах боломжийг санал болгох юм.
2025-08-14
Нийтийн тээврийн орлого өнгөрсөн жилийнхээс 12.4 тэрбум төгрөгөөр өсжээ
Нийтийн тээврийн салбарын орлого тасралтгүй нэмэгдэж байгааг нийслэлийн ЗДТГаас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, 2024 оны долоодугаар сарын 31-ний байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, орлого нь 18.1 тэрбум төгрөг байсан гэнэ. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар зорчигчдын тоо 91.2 саяд хүрч, нийт орлого нь 30.3 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Уг үзүүлэлтийг түрүү жилийн мөн үеийнхтэй харьцуулахад автобусаар үйлчлүүлсэн хүний тоо 9.2 саяар, нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн байна.
2025-08-14
Гамшгаас хамгаалах хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргийг дахин шийдвэрлүүлнэ
Орон нутагт нь болсон байгалийн аюулт үзэгдлийг далимдуулж Гамшгаас хамгаалах сангийн хөрөнгөөс завшсан гэх хэрэгт холбогдсон Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын албан тушаалтнуудын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Т.Баттүвшин, мэргэжилтэн, хошууч Ц.Амарсанаа, тус аймаг дахь МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн нарыг 2019 оноос хойш АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, 2024 оны есдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хэргийг нь шилжүүлж байсан юм.
2025-08-14
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд ирлээ
Японы алдарт юүтүбер Казү Монголд ирлээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь ярилцдаг цуврал контентыг “Kazu languages” юүтүб хуудсандаа байршуулдаг нэгэн. Иймд тэрбээр уг цувралынхаа дараагийн ангийг бэлтгэхээр манай оронд ирсэн байна.
2025-08-14
Супер цомыг хэн өргөх вэ
УЕФА-ийн Супер цомын төлөө “Аваргуудын лиг”-ийн аварга Францын ПСЖ, Европа лигийн аварга, Английн “Тоттенхэм” багууд маргааш Италийн Удине хотын “Staduo Friuli” цэнгэлдэх хүрээлэнд өрсөлдөнө. Европын клубүүдийн хоёр том тэмцээний аварга багуудын тоглолтын өмнөх мэдээллээс хүргэе.
2025-08-13
К.Роналду, Ж.Родригес нар сүй тавилаа
Есөн жилийн дараа Нэрт хөлбөмбөгчин К.Роналду болон түүний найз бүсгүй Жоржина Родригесийн хайр дурлалын романс есөн жил үргэлжилж буй. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд баяр хөөртэй, хэцүү олон үеийг даван туулсан юм. Гэхдээ тэд хуримаа хийгээгүй байгаа.
2025-08-13
Хүнд суртлын үнэлгээнд хяналт тавина
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хүнд суртлын үнэлгээнд хяналт тавих нь. Тодруулбал, Тэргүүн шадар сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар төрийн албаны хүнд суртлыг бууруулж, бизнесийн эрх чөлөөг хангуулах, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцсон байна.
2025-08-13