Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Баавгайн халдлагад өртсөн эмэгтэйн эмчилгээнд зориулж, ар гэрийнхэн нь хандив хүслээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн Бурхантын ам гэх газарт энэ сарын 7-8-нд шилжих шөнө айлын гэр лүү баавгай дайрч, 40 настай эрэгтэйн аминд хүрч, 55 настай Н гэх эмэгтэйг хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл гэмтсэн иргэний ар гэрийнхэн нь өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, ард түмнээсээ хандив, тусламж хүсэж буйгаа илэрхийллээ.
1 цаг 23 мин

Төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлах учир

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
1 цаг 53 мин

Зудын улмаас 8-11 сая мал алдах эрсдэлтэй гэж тооцлоо

Мал аж ахуй эрхлэх чиг хандлага яг одоогийнх шиг үргэлжилсээр байвал 2030-аад оны дунд үеэс Монголд зудын хор хохирол үлэмж нэмэгдэж, жилд дунджаар 8-11 сая толгой мал (хонинд шилжүүлснээр) зүй бусаар хорогдох төлөвтэй гэнэ. Харин ирэх таван жилд мал, мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой нэмэгдүүлж чадвал зудаас үүдэлтэй малын хорогдлыг 63-91 хувиар бууруулаад зогсохгүй бэлчээрийн дарамтыг багасгах боломжтой аж.
2 цаг 23 мин

Төрөх эмнэлэгт “түгжигдсэн” эрх

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэйг төрөх эмнэлэгт очиход дохионы хэлний хэлмэрчгүй, эрсдэлээс сэргийлэх нэрийн дор жамаараа амаржих боломжтой байхад саналыг нь ч сонсохгүйгээр шууд кесарево хагалгаанд оруулсан талаар нэгэн ээж бидэнд хэлэв. Ойлголцоход хүндрэлтэй байсан тул эмч, сувилагч нар түүний биеийн байдлыг бодитоор үнэлж чадаагүй аж.
2 цаг 53 мин

“Голомт” банкны ажилтан нийгмийн даатгал төлсөн баримт хуурамчаар бүрдүүлсэн гэв үү

Эдгээрээс гадна хэдэн жилийн өмнө ХААН банкны “Хархорин” зах дахь салбарын ажилтан нь нэгэн гэр бүлд 150 сая төгрөгийн зээл судалж, гаргуулж өгснийхөө хариуд 15 саяыг нь хахуульд авсан хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж байв.
3 цаг 23 мин

Сургууль, цэцэрлэгийн будгаас хар тугалга, бензолын агууламж өндөр гарчээ

Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд шинээр ашиглалтад оруулсан болон их засвар хийсэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны ашиглаж буй будаг, дотоод орчны агаараас сорьц авч шинжилгээ хийсэн юм. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 25-ны дотор дээж авч дууссан бөгөөд хариу нь гарсан байна.
3 цаг 53 мин

УБЕГ-ынхан хуулиас давсан журмаар хувийн хэвшлийн орлогыг дээрэмдэв

Төр хувийн хэвшлийн өмнүүр хөндөлсөж, эрхэлдэг бизнес, хийдэг ажлыг нь булааж авдаг явдал хэрээс хэтэрлээ. Эцэс сүүлдээ өдөр тутмын сонины өчүүхэн зай талбайг эзэлдэг зарыг хүртэл булаацалдаж байна.
4 цаг 23 мин

Алхах нь нойрны чанарыг сайжруулдаг

Өдөр бүр алхах нь биеийн эрүүл мэндэд тустайгаас гадна шөнийн нойрны чанарт ч эергээр нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Сайн унтахын тулд заавал эрчимтэй дасгал хийх шаардлагагүй бөгөөд өдөр тутмын хөдөлгөөнөө нэмэгдүүлэхээс эхэлж болох нь.
19 цаг 53 мин

Хүүхдүүд түүхийн хичээлийн аппликэйшн хөгжүүлжээ

Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн суралцагчид түүхийн хичээлийн агуулгыг орчин үеийн дижитал технологитой уялдуулан аппликэйшн бүтээсэн байна. Тус коллежийн хүүхдүүд баг бүрдүүлэн тоглоомын аргаар уг аппликэйшнийг бүтээжээ. Өөрөөр хэлбэл, Монголын түүхийн сэдвээр зохиосон асуултад хариулж, оноо цуглуулах гэнэ.
20 цаг 23 мин

Ихэр ертөнц

Ихэр хүмүүсийн ертөнц бусдаас юугаараа ялгаатай вэ. Нэгэн цаг үед төрж, ижил орчинд өссөн тэдний санаа бодол, мэдрэмж, аливааг хүлээн авах өнцөг хүртэл адилхан байдаг болов уу. Эсвэл гаднах төрх, нандин холбоогоороо ижилсэх ч дотоод ертөнцдөө тус тусын өнгө, хэмнэл, давтагдашгүй онцлогийг агуулдаг уу.
20 цаг 53 мин

Цэнхэр хавраас Бродвейн гэрэл хүртэл

...1990-ээд оны Арвайхээрийн таван давхар хал­царсан байранд очиж уулзсанаас хойш олон жил өнгөрчээ. Гэхдээ бичиж байгаа залуу маань амьдралын замын энхэл доголд бүдэрч уна­­сангүй гайхалтай давхижээ. Тэр урлагийн бүх төрөл жанраар давхиж, үзэгч түмний зүрх сэт­гэлийг эзэмджээ. Хэвлэлүүд хэн хүнийг сүн­­сийг нь зайлтал муулж, бурхан болтол хөө­рөгд­дөг. Би энэ хүний улс төрд орооцолдсон гэх зам мөр дээр таарч байсангүй.
21 цаг 2 мин

Алдаагаа амжилт болгосон нь

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Jump” хөтөлбөрийн IV түвшний оюутан, “Jump Mongolia” академи, “Шинэсэгэ” ХХК-ийн тамирчин Б.Наранхишиг хэмээх шавилхан охин олон улсын тэмцээний талбарт амжилт гаргасаар байна. Монголын жиү жицүгийн шигшээ багийн босгоор алхсан цагаасаа гал гарсан барилдаануудаараа бөхийн хорхойтнуудын анхаарлыг татах болжээ.
21 цаг 23 мин

“Chinggis warriors” багийнхан аваргын цом гардлаа

И-спортын “MESA pro series” цуврал долоо дахь жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд зөвхөн багуудын түвшин, ур чадвар, өрсөлдөөнд ахиц гарч, тэмцээний цар хүрээ, цахим спортыг хүлээж авах олны хандлага ч өмнөхөөсөө өөрчлөгдсөн. Нэгэн цагт төдийлөн хүлээн зөвшөөрөгддөггүй байсан эл спорт одоо мэргэжлийн спортын түвшинд хөгжиж, тоглогчид нь өндөр түвшинд өрсөлдөх болжээ.
21 цаг 53 мин

Цагаачдын завь хөмөрч, 139 хүн амиа алджээ

Африкийн зүүн хэсэгт орших Жибути улсын эргээс Йемен рүү зорчиж явсан цагаачдын завь хөмөрч, 139 хүн амиа алдаж, 84 иргэн сураггүй алга болжээ. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-ынхны мэдээлснээр уг завинд нийт 305 зорчигч байснаас 82 нь амьд үлдсэн аж.
22 цаг 23 мин

Хонин тоодог шувууны судалгааг хийжээ

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтран, Увс аймгийн Баруунтуруун сумын тариан талбайд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтарсан Хонин тоодгийн намрын судалгааг 2026 оны 10 дугаар сарын 01-09-ний өдрүүдэд хийжээ.
22 цаг 38 мин

Дагуурын хээрийн шороон замын сүлжээ хоёр дахин нэмэгджээ

Монгол, БНХАУ, ОХУ-ыг дамнасан Дагуурын хээрийн шороон замын сүлжээ сүүлийн 56 жилд хоёр дахин нэмэгдсэнийг экологичид тогтоожээ. Тодруулбал, монгол, хятад, орос, америк, бразил судлаачид хамтран Дагуурын хээр тал дахь шороон замын өөрчлөлтийг 1970-аад оны үетэй харьцуулан судалж, энэ талаарх өгүүллээ “Biological con­servation” олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн байна.
22 цаг 53 мин

Гаалийн байцаагчдад хахууль өгсөн “Марин нью пост”-ын удирдлагыг шалгаж дуусав

Гаалийн улсын байцаагч нар өнгөрсөн хавар Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын мөрдөгчдөд олноороо баригдаж, эрүүгийн хэрэгт шалгуулж, өдгөө заримыг нь шүүх гэм буруутайг нь тогтоож ял шийтгэл оноогоод буй билээ. Тэгвэл тэдэнд хахууль удаа дараа өгч, олноороо ялтан болох үндсийг нь тавьсан “Марин нью пост” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
23 цаг 23 мин

Зэрлэг амьтны тоо толгой 73 хувиар буурчээ

Дэлхий дахинд судалсан буюу шинжлэх ухаанд албан ёсоор бүртгэсэн зэрлэг амьтдын тоо толгой сүүлийн 52 жилийн хугацаанд 73 хувиар буурсныг Дэлхийн байгаль хамгаалах сангаас зарлалаа. Тус байгууллагынхан Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран хоёр жил тутамд гаргадаг “Амьд ертөнцийн тайлан”-гийнхаа ээлжит үр дүнг танилцуулахдаа дээрх үзүүлэлтийг онцлов.
23 цаг 37 мин