Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жастин Биберын нүүр саажсаны улмаас аялан тоглолтоо цуцалжээ

2022-06-13

Канадын дуучин Жастин Бибер нүүрнийх нь өрөөсөн тал  саажсаны улмаас аялан тоглолтоо цуцлахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ тухай The Guardian мэдээлэв.

Бибер  өөрийгөө “Рамсей Хантын хам шинжтэй” гэж оношлогдсоноо олон гийтийн сүлжээгээр мэдэгджээ. Вирусын гаралтай энэ өвчин  түүний чихний мэдрэл, нүүрний мэдрэлийг гэмтээж, улмаар саажилттай болгосон байна. Дуучин нэг нүдээ аньж чадахгүй мөн нүүрнийхээ нэг талаар л инээмсэглэж, хамрын нүхээ хөдөлгөж чадахгүй байгаа аж. Өвчнөөсөө салахын тулд дуучин залуу тусгай дасгал хийж байгаа гэнэ.