Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тамгагүй төр”-ийг энэ сарын 10-наас дахин тоглоно

УДЭТ Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг энэ сарын 10-наас эхлүүлэн зуны турш 40 удаа тоглох болжээ. Зохион байгуулагчид аялал жуулчлалын компаниудаас санал авсны үндсэн дээр ийнхүү тоглохоор зарлаж буй аж.

“Херо” энтертайнментаар овоглодог Б.Баатар шинэчлэн найруулсан уг бүтээлийг өнгөрсөн хавар нийт 70 удаа тайзнаа тоглосон бөгөөд 40 мянга гаруй үзэгчийн хүртээл болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тасалбар борлуулалтынх нь орлого 3.1 тэрбум төгрөг болж байв. Жүжгийг шинээр бүтээхэд 35 байгууллага, компани хамтарч ажилласан юм.

Бэлтгэсэн Р.Жаргал