Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл:  Автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ

9 дүгээр сарын 22-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 265 дахь өдөр бөгөөд он дуусахад 100 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 1 хэм дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, үнэг одтой, гар бар өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь жилтнээ сөрөн муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өлөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих хүүхэд хөлд оруулахад муу. Намрын хагас дунд болох улирал 10 цаг 32 минутанд эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн. 
  4. “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3395.00 төгрөг, зарах нь 3420.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 52.50, зарах ханш 53.50, юанийн авах ханш 481.00, зарах ханш 488.00, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.49 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 9.00 цагт “Holiday Inn” зочид буудалд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99055227 

  2. 9.00 цагт “Blue Sky” зочид буудалд төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99103830

  3. 9.30 цагт “Пума Империал” зочид буудалд Глоб Интернэшнл төв "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт-II” зохион байгуулна.

  4. 11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 89755575

  5. 11.00 цагт “Шонхор Тауэр”-т АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017 

  6. 11.30 цагт  Спортын төв ордонд чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж, батламж гардуулна 

  7. 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  100 жилийн түүхтэй  худалдааны ууган сургуулийн  ахмад багш нар, гавъяатууд мэдээлэл хийнэ.

  8. 14.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын 360 ширхэг хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийслэл болон орон нутаг дахь ерөнхий боловсролын 60 сургуульд гардуулна. Утас: 88102915

  9. 15.00 цагт Мишээл экспод "Улаанбаатар түншлэл-2022" үзэсгэлэнгийн нээлт болно. 

  10. Төрийн ордонд “Их Эзэн Чингис хаан” танхимд “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.

  11. 9.00 цагт "Парламентын боловсрол-Сургагч багш" хөтөлбөрийн нээлт болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1958 оны энэ өдөр Сенегалийн хөнгөн атлетикч Амаду Диа Ба мэндэлжээ.
  2. 1989 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох Girls' Generation хамтлагын гишүүн Hyoyeon мэндэлжээ.
  3. 1994 онд GOT7 хамтлагын гишүүн Jr мэндэлжээ.
  4. 2013 онд Пакистан улсаын ариун сүмийн гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 75 орчим хүн амь насаа алджээ.
  5. 1957 онд Хайтид Franзois Duvalier ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч болсон аж.
  6. 1955 онд Их Британид ITV телевиз хамгийн анхны шууд эфирийг хийжээ.