Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 06-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 279 дахь өдөр бөгөөд он дуусахад 86 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө цастай.
- Билгийн тооллын 11, Тооно одтой, хар луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3410.00 төгрөг, зарах нь 3460.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 52.70, зарах ханш 53.30, юанийн авах ханш 481.00, зарах ханш 485.00, вонийн авах ханш 2.37, зарах ханш 2.42 төгрөг байна.
Өнөөдөр болох үйл явдал:
-
9.00 цагт: “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монголбанкны “Г” байранд эхэлнэ.
-
10.30 цагт: МҮХАҮТ, БНСУ-ын Гуажу хот, Ханам хотын ХАҮТ-тай санамж бичиг байгуулна.
-
11.00 цагт: “ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны 5 сарын статистик мэдээлэл болон Иргэд олон нийттэй харилцах 11 11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцуулна. Утас: 99797227
-
11.00 цагт: Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалт Засгийн газрын 11-р байр (СЕХ-ны байр)-нд болно. Утас:99082638. 88165030. 88097876.
-
11.40: УУХҮЯ-наас алтны татварыг 2 дахин нэмэх саналын хариуд Ерөнхий сайдаас ирсэн хүсэлтийн дагуу хэлэлцүүлэгт оролцох саналаа хүргүүлнэ. Мөн нефьт боловсруулах үйлдвэрийн явц, санхүүжилтын талаар мэдээлэл хийнэ. О.Энхмаа Утас: 88824051
-
14.00 цагт: Орос улсад монгол оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн” болон тэтгэлгүүдийн талаар хэвлэлийн хурал Улаанбаатар дахь Русский Дом /РЦНК/-д болно.
-
15.00 цагт: Орос улсад монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн”-гийн нээлт болно. Үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Томск, Новосибирск, Красноярск, Тюмень, Улаан-Үд зэрэг 20 гаруй хотын их, дээд сургуулийн төлөөлөл оролцож, сургалтын хөтөлбөр, онцлог, мэргэжлүүдийн талаар танилцуулна. Утас: (11)-458682, 88076477
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Шри Ланк улсад Багш нарын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Сансрын долоо хоног үргэлжилж байна.
- 1927 онд Америкийн алдарт хөгжимт жүжиг болох "The Jazz Singer" цувралын эхний хэсэг гарчээ.
- 1987 онд Фижи улс Бүгд найрамдах засаглалтай болжээ.
- 1979 онд II пап лам АНУ-ын Цагаан ордонд зочилсон анхны пап лам болж байжээ.