Монголын түүх, соёлын 2000 жилийн өв санг багтаасан “Монголчууд: цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотын Ритберг музейд өнөөдөр нээх гэж байна. Үзэсгэлэнгийн төвд эртний томоохон хот, суурингуудын хөгжлийг харуулах бөгөөд үүгээр дамжуулж Монгол Улсын хот байгуулалтын түүхэн хувьслыг танилцуулах аж. Мөн Хүннү гүрний үүсэл, Төв Азийн тал нутгийг хамарсан эзэнт гүрний туурь, үүхтүүхийгтайлбарлана. Танхимыг бүхэлд нь бүрхэх том дэлгэцүүдээр үзэгчдэд тал нутаг болон Улаанбаатарын идэвхтэй амьдралыг харуулж, хот ба хөдөөгийн эсрэгцлийг тольдох боломж олгох нь.
Цаашлаад Чингис хаан, түүний үр хойч дэлхийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй уудам газарнутагбүхийэзэнт гүрнийг байгуулсан тухай, Орхоны хөндий дэх Хархорумаар монголчууд зөвхөн нүүдэлчин бус, өндөр төвшний хот байгуулалттай, соёл иргэншилтэй байсныг нотолно. Түүнчлэн Хүннүгийн үеэс улбаатай Монголын нийгэм, цэргийн зохион байгуулалт, соёлын хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн уламжлалуудыг онцлон харуулах юм байна. Тухайлбал, монгол морьт цэргүүдийн стратегийн ач холбогдол, нум сумны инженерчлэл, аравтын тогтолцоонд суурилсан бүтэц зэргийг толилуулах гэнэ.
Энэ мэт шинэлэг дүр зургийг олон нийтэд хүргэх дээрх үзэсгэлэнгээр археологийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн нээлтүүд болон зөвхөн Монголд хадгалагддаг 200 гаруй үзмэрийг дэлхий дахинд анх удаа дэлгэж буйгаараа онцлогтой. Монголчуудын цаг хугацаагаар аялуулахтүүхийг гадаадын иргэд, жуулчдад ирэх оны хоёрдугаар сарын 26 хүртэл Ритберг музейд дэлгэнэ гэж Женев дэх Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
М.Гэгээ