Монголын загварын ертөнцөөс дэлхийн тавцанд хүч түрэн гарч буй, чадварлаг модель Э.Сарнай АНУ болон Италийн хоёр ч нэр хүндтэй сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимжээ. Загварын карьераа Францаас эхлүүлсэн тэрбээр Хойд Америкийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болох АНУ-ын “Artells magazine” сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимсэн нь түүнийг дэлхийн томоохон зах зээлд хөл тавьж буйг илтгэж байна. Ингэснээр тэрбээр Нью-Йорк тэргүүтэй Хойд Америкийн загварын долоо хоногууд болон томоохон брэндүүдтэй хамтран ажиллах боломж бүрджээ. Мөн тэрбээр Ром хотод төвтэй Италийн “Bloom roma magazine”-ийн нүүрийг чимсэн анхны монгол хүн болсон юм.
Э.Сондор