Хурлын үеэр сэтгүүлчидтэй уулзаж, тэдний ажил үйлс болон өнөөгийн сэтгүүл зүйн чиг хандлагын талаар сэтгэгдлийг нь сонссон юм.
Увс аймгийн Сэтгүүлчдийн салбар зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.НОРОВ:
-Би орон нутгийнхаа сониноос гадна МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сурвалжлагчаар ажиллаж байгаад өнгөрсөн жилээс тэтгэвэртээ суух болсон. Сэтгүүл зүйн салбарт 48 дахь жилдээ ажиллаж байна. 100 жилийн ой гэдэг сэтгүүлч бидэнд тохиосон сайхан завшаан, баярт үйл явдал юм. Монголын сэтгүүл зүй шинэ шатанд гарч, цаашдаа шинэ хөгжлийн замд орох хариуцлагатай цаг үед 100 жилийн ой тохиож байна. Сэтгүүл зүй бол том үйл хэргээс гадна хүнийг нээдэг том шинжлэх ухаан гэж би ойлгодог. 1984 онд шиг санаж байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, УИХын гишүүн, УИХ-ын дэд дарга, алдарт хоньчин, Төрийн шагналт Цогтгэрэл Увс аймагт ажлаар явж байхдаа надад хандаж “Сэтгүүлчид гэдэг бидний замын чулууг түүж явдаг улсууд шүү” гэж хэлсэн нь мартагддаг гүй юм.
Сүүлийн үед сэтгүүлчид улс төрийн бохир хуйвалдаанд хутгал дах, худалдагдах гээд байдаг боллоо, ялангуяа сонгуулийн үеэр. Энэ нь манай сэтгүүлчдийн ахуй амьдрал тааруу, цалин хөлс тун чамлалттай байгаа гийн илрэл. Эцэст нь сэтгүүлчид уран бүтээл туурвихад иргэний зориг хэрэг тэй байдаг. Зориггүй бол ямар ч сайн баримтыг “чулуу” болгож чаддаггүйг би өөрийнхөө туршлагаас мэднэ.
Монголын мэдээллийн сайтуудын ассоциацын тэргүүн У.ОЮУНГЭРЭЛ: .jpg)
-Онлайн сэтгүүл зүй нэг талаар шинэ салбар мэт боловч нөгөө талаар уламжлалт сэтгүүл зүйд тулгуурлан гарч ирж байгаа. Мэдээллийн, мэдлэгийн, техник, технологийн хөгжлийн эрин зуунд бид шинэ салбар болон алхан орж ирж байгаадаа баяртай байна. Шинээр хөгжиж байгаа салбар учир хууль эрх зүйн талаас дутмаг зүйл нэлээд бий. Үүн дээр мэдээллийн сайтуудын ассоциаци анхаарч ажилладаг. Оюуны өмч, тэр тусмаа зохиогчийн эрхтэй холбоотой асуудал анхаарал татаж байгаа. Сэтгүүлчийн бичсэн нийтлэл, ярилцлага бүтээлд тооцогддог, харин мэдээ мэдээлэл тооцогддоггүй. Тэр утгаараа оюуны өмч, зохиогчийн эрх тэй холбоотой асуудал хурцаар тавигдаж байна.
Баян-Өлгий аймгийн “Жана дауир” сонины техник редактор Б.ЕРКИНБЕК: -100 жилийн түүхэн ойн арга хэмжээнд оролцохоор Баян-Өлгий аймгаас тавуулаа ирлээ. Манай аймаг 1940 онд байгуулагдаж, хоёр жилийн дараа анхны сонин гарсан. Одоо орон нутагт тус бүр нэг телевиз, сонин, радио, сэтгүүл үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн захиргаанаас санхүүжүүлдэг. Манай сэтгүүлчид Улаанбаатар хот болон Казахстан улсад дээд боловсрол эзэмшсэн. Сард хоёр удаа сонин гардаг. Хэвлэх үйлдвэр байх гүй учир сониныхоо эхийг аймагтаа бэлтгээд, хотод хэвлүүлдэг. Зам хол учир 5-10 хоногийн дараа аймагтаа ирдэг юм. 100 жилийн ойн баярт оролцохоор ирээд олон шинэ мэдээлэл сонслоо. Мэргэжилт нэгтнүүдтэйгээ танилцлаа. Алслагдсан аймаг учир 1-3 жилд нэг удаа Улаанбаатарт ирдэг. Гэсэн ч өдөр тутмын сонинуудыг тогтмол уншдаг, интернэтийн сүлжээтэй учир мэдээллээс нэг их хоцордоггүй гэв.
Орчуулагч, сэтгүүлч Ж.НЭРГҮЙ: -Би сэтгүүлч мэргэжилтэй биш л дээ. Гэхдээ 1990 онд Дорнод аймгийн “Дөл” сонины сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. Сонин хэвлэлд 16-17 жил ажиллалаа. Голдуу зохиолч, орчуулагчийн чиглэлээр чөлөөт уран бүтээл туурвиж байна. Гэсэн ч тэсэхгүй өнөөгийн нийгмийн талаар асуудал дэвш үүл сэн нийтлэлүүд бичдэг. Энэ өчүүхэн хөдөлмөр минь үнэлэгдэж нэрт сэтг үүлч Ц.Балдоржийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн. Хэвлэл мэдээллийн технологийн хувьд манай улс үсрэнгүй хөгжсөн. Ялангуяа социализмын сүүлч үед сэтгүүлчдийн мэдлэг боловсрол, чадвар өндөр түвшинд, хариуцлага маш сайн байлаа. Сэтгүүлч бол уншигчдыг хөтөлж явдаг онцлогтой мэргэжил.
Сүүлийн үед сэтгүүлчдийн чадвар муудлаа гэж ярих болж. Энэ ч аргагүй юм болов уу. Хуучин бэлтгэгдсэн сайн боловсон хүчнүүд тэтгэвэрт гарсан, эсвэл өөр салбарт ажиллах болсон, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Үүнээс болоод тулах түших хүн цөөрсөн. Гэтэл гэнэт бөөн бөөнөөр нь залуу сэтгүүлчдийг бэлдсэн учраас туршлага авах, нөмөр түшиг болох хүн ховор болж. Гэхдээ ийм байдал шарх анидгийн адил эрүүлжинэ гэж найдаж байна. Ма най сэтгүүлчид иргэний зориг өндөр боловч нэг сул тал нь эздийнхээ хараат болчихсон. Нөгөө талаар мэдлэг нь жаахан дутаад байна уу даа гэж би ойлгодог. Залуучуудын өөрий гөө боловсруулах цагийг хумслах элдэв зүйл их гарчихаад байна. Үү нийг л хойш нь тавьж мэдлэг, боловсрол, бичлэгийн чадвараа дээшлүүлэх хэрэгтэй.
Э.Энх