Манай улс малын шимэгч хорхой, улаан буудай, хүнсний ногооны хортон шавьж, үлийн цагаан оготно, царцаа устгах зорилгоор 1950-иад оноос пестицид (хортон уст гагч бодис) хэрэглэж эхэлжээ. Сток гольмын конвенцоор альдрин, хлор дан, ДДТ (дихлор дифенол трих лор этан), дильдрин, эндрин, гептах лор, мирекс, токсафен, гек сах лор бензол (НСВ) гэсэн есөн төр лийн пестицидийг дэлхий нийтээр ашиглахыг хориглож, диоксин, фу раны адил устгах шаард лагатай 17 бодисын жагсаалтад оруул сан юм. Эдгээр нь бүгд хүнд хорт хавдар, ургийн гажиг үүсгэдэг, дархлаа сул руулж, харшил тай болгон, оюу ны хөгжлийг саатуулдаг гээд хор урхаг ихтэй. Дэлхий даяар ийм бодисын хаягдал, үлдэгдэл маш их бий. Монгол Улс хортон шавьж устгадаг эдгээр бодисоос гексах лор бензол, альдрин, хлордан, дильд рин, гептахлорыг 1969-2003 онд хэрэг лэж байв.
ТООЛЛОГЫН ДҮН ТООГҮЙ ГАРЧЭЭ
Хөдөө аж ахуй, газар тариа ланд хэрэглэдэг химийн хор ны хэмжээ дэлхийд сүү лийн 45 жилийн дотор 450 дахин нэмэгд сэн гэсэн судалгаа байна. Жил бүр 20 мянган хүн тэдгээрт санамсар гүй хордож, нас бардаг. Англид гэхэд 2005 онд 31 сая тонн ийм хор хэ рэглэжээ. Үүнийг тус улсын хүн амд хуваахад нэг хүнд 500 грамм ног доно. Хэ рэглэхийг хориглосон ур гамал, шавьжны хор ОХУ, Европын за рим оронд 151.5 мянга, Төв Азид 47.5 мянга, Казахстанд 10 мянган тн бай гаа аж. Үүнийг устгах нь дэлхий ний тийн асуу дал болоод байна. Дэл хийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Албани, Армян, Азербай жан, Бела русь, Гүрж, Македони, Монгол, Мол дав, Румыны иргэдэд УЗОБ-ийн талаар мэдлэг мэдээлэл ол гох, түүн тэй тэмцэх чадавх бий бол го хоор хөтөлбөр хэрэгжүүлж эхэл жээ. Үү ний хүрээнд манай улс 2003-2004 онд орон даяар тоол лого явуулжээ. Манай улс дээрх хортой бодисуудыг үйлдвэрлэдэггүй ч га даа даас оруулж ирэн хэрэглэж бай сан аж. Хүний элэг өвчлүүлж, хорт хавдар үүсгэх чадалтай гек сахлорт бензолыг есөн аймгийн 17 суманд 5983.6 литрийг хэрэглэсэн бол Төв айм гийн Угтаал, Жаргалант сумын сур гуульд тооллогын үед 600 грамм хадгалагдаж байсан аж. Мөн л хорт хав дар үүсгэдэг хлорданыг зургаан аймгийн зургаан суманд 311.5 литр, альдриныг гурван аймгийн дөрвөн суманд 61 литр, дильдриныг нэг аймгийн нэг суманд 162.5 литр, гептахлорыг гурван айм гийн зургаан суманд 564.5 литрийг тус тус хэрэглэснийг тухайн үеийн тоо баримт, данс, малын эмч, ургамал хамгааллын мэргэжилтнүүдийн мэдээлэлд тулгуурлан тогтоожээ. Хэ рэг лээгүй үлдсэн бодис байхгүй ч хөрс, усанд хуримтлагдаж үлдсэн нь тоогүй. Хуучин пестицидын агуулах бай сан газар, тариалангийн талбайн шо рооноос авч БНСУын Хөдөө аж ахуйн үндэсний хүрээлэнд шинжл үү лэ хэд дээж бүрээс гексахлор цик логек - сан, линдан зэрэг Стокголь мын конвенцоор устгах ёстой гэсэн ан гилалд оруулсан 17 бодисын жагсаалтад 10-12 дугаарт бичигдсэн бодис илэрсэн аж. Эдгээрийг ашиглахаа болиод олон жил өнгөрсөн атал хөрсөнд хорт бодис хадгалагдсаар байгааг уг шин жилгээ харуулав. Тэнд тарьсан үр тариа, өвс ургамлаар дамжаад мон голчууд хорд соор байгаа гэсэн үг. Гексахлор циклогексан, линданыг мон голчууд дуст хэмээн нэрлэж, хашаа бууцаа ариутгах, хүнсний ногоо, улаан буудайн талбайд, царцаа устгах зорилгоор бэлчээрт цацдаг байв. Тэр ч байтугай хүмүүс хөлийн хөө эвгүй үнэрийг дарах гэж оймсондоо хийгээд өмсчихдөг байсан нь саяхан. 1958-2003 онд энэ бодисыг 19 айм гийн 90 суманд 1980.7 тонныг хэ рэг лэсэн гэсэн бүртгэл бий. Бүртгэ лээс гадуур хэчнээнийг хэрэглэснийг бүү мэд. Царцаа, ойн хорт шавьж устгахын тулд онгоцоор, гар аргаар Баян-Өлгий, Өвөрхангай, Завхан ай маг, Ховдын Ховд, Алтай, Үенч, Мөст сумын бэлчээрт хамгийн ихийг цацжээ. Ховд аймгийн Ховд су мын Дунд ус, Улаанбураа гэдэг газарт гексахлор циклогексаныг олон жил ил задгай хадгалснаас бэл чээр, хөрс бохирдсон байна. Юм шатаахад ч үүсдэг энэ бодис бай галь орчин бохирдуулах, хүн, амьт ныг хордуулахдаа гарамгай тул Монгол Улсын ургамал хамгааллын бодисын жагсаалтаас сүүлд хасаж, хэрэглэхийг хориглосон юм. Гэсэн ч олон жилийн дараа хагас задар даг эдгээр хорт бодис одоо ч ма най орны бэлчээр, тариалан, ногооны тал бай, ойн хөрс шороонд байсаар, урга мал, хүнсний но гоогоор дамжин хүн, амьтныг хордуулсаар байгааг БНСУ-д хийлгэсэн шинжилгээ нотлов. Үү нийг бид өөрсдөө шинжилж чадах гүй, мэдэх ч үгүй сууж байгаа нь хам гийн эмгэнэлтэй.
САЙДЫН ТУШААЛ ЦААСАН ДЭЭР Л ҮЛДСЭН БАЙНА
Ховд аймгийн Зэрэг суманд трих лор фон, хлорфоса хэрэглэн малын цагаан хорхой туулгасан малын эмч нарын элэг муудсан, Сүхбаатар айм гийн Халзан суманд мал угаах онгоц байснаас тэндхийн худгийн ус, бэлчээр хорт бодист бохирдсон, Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариа лангийн талбайд олон жил пес тицид хэрэглэсэн гээд таагүй ба римт хөвөрсөөр. Эдгээр газрын хөрс, худ гийн уснаас дээж авч гадаадад шинж лүүлбэл сайхан мэдээ лав гарахгүй л болов уу. 1997 онд Байгаль орчны сайд 75 тоот тушаал гаргаж, альдрин, дильд рин, ДДТ, хлордан, гептахлор, токсофен, эндринийг Монгол Ул сад оруулж ирэх, хэрэглэхийг хо ригложээ. Гэтэл 2003 онд хлордан, альд риныг Завханы Тэлмэн, Сүх баатарын Онгон, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Жаргалант, Дорноговийн Ха танбулаг суманд гадаадаас оруулж ирэн, хэрэглэсэн байх юм. Энэ бол сайдын тушаал цаасан дээр л шарлан үлдэж, амьдрал дээр хүмүүс өнөө хороо оруулж ирсээр, ашигла саар байгаагийн баримт. МХЕГын Ургамал, хорио цээрийн чанарын хяналтын улсын ахлах бай цаагч Ц.Ит гэл “Аж ахуйн нэгжүүд га даадаас пестицид оруулж ирэх зөвш өөрлөө БОНХЯ-наас, худалдан борлуулах, ашиглах зөвшөөрлийг ҮХААЯ-наас авдаг. УЗОБийг шинж лэх лаборатори манай улсад байх гүй. ГЕГ-ын Төв лаборатори гэхэд гадаадаас оруулж ирж буй хи мийн бодисыг кодоор нь танихаас биш найрлагынх нь хэдэн хувийг ямар бодис эзэлж буйг тогтоож чаддаг гүй. МХЕГ-ын Төв лабораторийн хүчин чадлыг сайжруулж байгаа ч хүнс ний бүтээгдэхүүнд агуулаг даж буй диоксин, ургамлын хортон шавьж уст гах онцгой хорт бодисын үлдэг дэл ямар бай гааг тодорхойлдоггүй. Газар та риалангийн ком паниуд хэ рэглэх бодисоо өөрсдөө оруулж ирдэг. Тэд ч харьцангуй учиртай. Эрүүл мэнд, Бай галь орчин, Хүнс хөдөө аж ахуйн сайдын хамтар сан тушаа лаар баталсан, Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн боди соос сонгон оруулж ирдэг. Харин иргэд нуу цаар хя тад бичигтэй, юу нь мэдэгдэхгүй боди сыг бага хэмжээгээр оруулж и рээд зарах, хүнс ний ногоондоо ца цах явдал гарсаар байгаа. Тэд нийг хянаж ча дахгүй байна. Гадаадаас импор толж буй жимс, хүнсний ногоонд ар ваад төр лийн химийн бодис байгаа эсэ хийг “Хүнсний бүтээгдэхүүн дэх пес - тицидийн үлдэгдлийн зөв шөөрөх дээд хэмжээ” стандартын дагуу хя надаг. Түүн дотор диоксин, фуран зэрэг УЗОБ бий эсэхийг хянадаггүй, тийм хүчин чадал байхгүй” гэж ярив.
ШАХМАЛ ЦАЙНААС ДУСТ ИЛЭРЧ, ХҮН ХОРДОВ
Хятадын “Хуамон” үйлд вэрийн 350 граммаар сав ласан ногоон цайнаас 2005 онд дуст буюу ДДТ илэрч, түүнийг “Нарантуул” за хаас худалдан авч хэ рэг лэсэн хүн хорд лого авсан удаатай. Энэ бо дис хү ний эсийн бичил бөөмөнцрийн тоог ихэс гэж, ге нийг өөрчлөн, хорт хавдар үүсгэ дэг. Уг бодисыг ДЭМБ, ДХХААБ-аас сүүний нэг кг тосонд 0.02 мг, махны нэг кг өөх тосонд та ван мг, ундны нэг литр усанд нэг мкг байж болно гэж зөвшөөрчээ. Хята дууд жимс, ногоогоо янз бүрийн зүй лээр бор дож, хурааж авснаа хор хой шавьжнаас хамгаалах, муутгалг үй удаан хадгалах зорилгоор элдэв арга хэ рэглэдэг. Хил гаалийн хаагуур ч юм оруу лаад ирсэн ийм хорыг монгол чууд мэдэлгүй хэрэглэж л бай гаа. Ил рүүлж чадахгүй учраас мэргэж лийн хяналт, гаалийнхан хортой гэдгийг нь мэдээд ч яах билээ. “Пестицид хү ний биед хуримт лагдаж, хордуу лах, харшил үүсгэх, хавдар үүсгэ дэг болохыг судалгаагаар нотолжээ. Хүн, амьтны бамбай булчирхай, бусад даа варт өөрч лөлт оруулж, дарх лалын системийг гэмтээн, оюуны чад ва рыг буу руулдаг” гэж ЭМЯ, Нийг мийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зур гаан эр дэмтэн “Пестицидын хэрэглээ, тэд гээрийн хүний эрүүл мэндэд үзүү лэх сөрөг нөлөө” судалгааны өгүү лэл дээ бичжээ. Нэг дор 40-80 мг пести цид биед нь нэвтэрвэл хүн үхнэ. Тунис улс 1940 оноос хойш га зар тариаландаа 40 жилийн турш шавьж устгах бодис их хэрэглэжээ. 1980 оноос ийм бодис хэрэглэ хийг хориглосон ч хор хэдийнэ газар авч, хохи рол нь одоо ч үргэлжилсээр байгаа аж. Тус улсад 2007 онд хийсэн шинжилгээгээр борооны ус, шон хор шу вууны өндөг, зөгийн бал, хүний цус, хөх ний болон үнээний сүүнээс УЗОБ илэрсэн байна. Хятадын Гуанжоу муж, Мексик, Тай ланд, Вьетнам, Швед, Япон, Англи улсын хө хүүл эхчүүдийн хөхний сүүнд ДДТ ихэссэн байна. Хөхний сүүг судлах нь хүн ам хэр хордсон, үр удамд яаж нөлөөлж буйг тогтооход их чухал байдаг аж. АНУ-д хийсэн судалгаагаар долоо хоног тутам нэг мг пестицид хүний биед нэвтэрч байгаагийн талаас илүү хувь нь сүү, өндөг, загас, тахиа, үхрийн мах зэрэг амьтны гаралтай бү тээгдэхүүнээр дамжиж байна гэ сэн дүн гарчээ. Их Британийн Пестицидын үлдэгдлийн зөвлөлөөс 2001 онд сүү, зөгийн бал, лаазалсан загас, киви, усан үзэм, нимбэг, үр тариа зэргийн 450 дээжийг шинжлэхэд 29 хувиас нь пестицид, 10 хувиас нь олон тооны үлдэгдэл илрэв. Хүнсний аюулгүй байдалдаа дээд зэргээр анхаардаг өндөр хөгжилтэй улсын иргэд ийм их хор идэж байхад монголчууд яаж байгаа бол.
УСТГАХ ЁСТОЙ БОДИС ЖИМС, НОГООНООС ИЛЭРЧЭЭ
2006 онд тухайн үеийн Улсын мэргэж лийн хяналтын газар хүнсний ногооноос 550 дээ ж авч шинжлэхэд 1.5 хувь нь пестицидтэй гэж гарчээ. 2007 онд улаан лооль, лууван, төмс, фүжи алим, хятад сонгино, хүрэн манжин, байцаа, сармиснаас диазнин, метафос, Стокголь мын конвенцоор хориглосон гексахлор бензол илэрсэн байна. Тухайн онд УМХГ-аас улсын хэм жээнд шалгалт хийж, Улаанбаатарт ургамлын хортон шавьж устгах бодис зарж байсан аж ахуйн нэгжүүд манай улсын бүрт гэлд бүртгэгдээгүй бодисыг Хятадаас оруулж ирэн, шинжилгээ хийлгэлгүйгээр иргэдэд зарсан, бордоо, хортон шавьж устгагч оруулж ирсэн байгууллагуудын бүртгэл судалгаа ХХААХҮЯнд байгаагүй, хэрэглээг нь хэн ч хянадаггүй, тарьсан ногоогоо иргэн, аж ахуйн нэгжүүд шинжилгээ хийлгэлгүй худалддаг, тэр талын мэргэжилтэн байгууллагуудад дутагдалтай зэрэг ноцтой зөрчлийг илрүүлсэн аж. Түүнээс хойш байдал дээрдсэн гэж би лав хэлж чадахгүй. Хүмүүс ямар ч мэдээлэлгүй, юу идэж, ууж байгаагаа ч мэдэхгүй явсаар, хордсоор. Меламинтай сүү Хятадад илрэхэд гэнэт цочин, хүнсний аюулгүй байдлын талаар нэг хэсэг ярьснаа таг болсон. Одоо Тамхины хяналтын шинэчилсэн хуульд анхаараад хувь, хувьсгалгүй ааг амьсгаагүй л байна. Тамхины хэрэглээг багасгах, болж өгвөл устгах нь зөв ч хоол хүнс гэдэг түүнээс илүү, хүний амин чухал хэрэгцээ. Батганатай зууралдаад барыг олж харахгүй байгаа юм биш үү, бид.