Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж, намуудаас санал авч эхэллээ. Хорь гаруй жилийн өмнө баталж, 2005 онд нэмэлт өөрчлөлт оруулсан эл хуулийн төслүүдэд санал авах өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг Улс төрийн намуудын тухай болон Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Эдгээр хуулийг өөрчлөх асуудалд МАН ямар байр суурь барьж байна вэ?
-МАН Улс төрийн намуудын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг цаг үетэй нийцүүлэн өөрчилж, тулгамдсан асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ хуульд гар хүрэхийн өмнө бид асуудлаа сайн судалж ойлгоод, магадгүй Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн хууль болон сонгуулийн санхүүжилттэй холбоотой хуулиудаа янзлах ёстой юм биш үү? Ямар ч эмч эхлээд өвчний оношийг бүрэн тогтоож байж эмчилгээ, тэр тусмаа мэс засалд ордог. Өнөөдөр улс төрийн намууд, улстөрчид цаг үеийн болон нийгмийн шаардлагад нийцэж ажиллаж чадахгүй байна. Энэ нь хууль муугаасаа болоод байна уу, эсвэл байгаа хуулиа хэрэгжүүлэхгүй байна уу гэдгийг бодох ёстой. Миний бодлоор эхлээд хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож сурмаар байна. Тэгсний дараа хуулийн буруу зөрүүг яримаар байна. Ажлаа хийгээгүй, эсвэл муу хийснээ “хууль болохгүй байна, хууль өөрчилнө” гэж тайлбарладаг явдал нийгэмд газар авлаа. Ганц улстөрчид ч биш, бүгд л үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн хэрнээ хуулиа яг ойлгоод байна уу гэхээр үгүй. Наад зах нь Үндсэн хуулиа ойлгохгүй “хот бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн” гэсэн нэмэлт оруулах гэж нэг хэсэг бөөн юм болсон.
-Шинэчлэлийн асуудлаар өрн өс өн уулзалтад Та энэ байр сууриа илэрхийлсэн. Таны санал улс төрийн бусад намын саналтай нэгдэж байгаа юу?
-Олон хүн асуудалд цогц хандаж, ганцхан Улс төрийн намуудын хууль гэлгүй Үндсэн хууль, Сонгуулийн хуультайгаа хамт авч үзье гэсэн санал хэлсэн. Тухайлбал, МУНН-ын дарга Батболд, УИХ-ын гишүүн Уянга гээд олон хүн энэ тухай ярьсан.
-Намын хатуу гишүүнчлэлийг халах асуудал нэлээд хурцаар тавигдаж байгаа. Энэ байр суурийг МАН дэмжиж байгаа юу?
-Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт улс төрийн намууд гишүүнчлэлтэй байх эсэх асуудлыг ярина, энэ бол хуульд оруулах гэж байгаа чухал өөрчлөлтийн нэг гэсэн утгатай зүйл хэлж байна билээ. Улс төрийн нам яагаад гишүүнчлэлгүй байх ёстой юм бэ гэж асуухаар “2.7 сая монголчууд улс төрийн олон намд хуваагдаад хоорондоо талцаад, эвээ олохгүй байна. Тийм учраас гишүүнчлэлг үй болгоё. Ингээд монголчууд улс төрийн асуудлаар маргалдахг үй, хэрэлдэхгүй сайхан болно” гэнэ. Харин бидний байр суурь өөр байгаа. Улс төрийн нам чөлөөтэй байгуулдаг, гишүүнээр нь чөлөөтэй элсдэг, гардаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог байх нь ардчилсан, чөлөөт нийгмийн үндсэн суурь, нийгэм болоод хувь хүний хөгжин дэвшихийн баталгаа. Энэ баталгааг бий болгох гэж л 1992 оны Үндсэн хуулийг Монголын ард түмэн баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл нийгмийн энэ том ололт, Үндсэн хуулийн суурь зарчмыг хэдэн хүн ширээ тойрч суугаад өөрчилнө гэвэл бид лав зөвшөөрөхгүй.
Манай нийгэм өнөөдөр улс төржиж, талцаж, гэр орондоо хүртэл сонгууль, улс төрөөс болж муудалцаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол түр зуурын, цаг үеийн хүндрэл. Энэ цаг зуурын үзэгдлийг зохицуулахын тулд иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх рүү халдана гэдэг бол дэндүү хариуцлагаг үй явдал. Эхлээд улстөрчид өөрсдөө хариуцлагатай, улс төрийн соёлтой болох хэрэгтэй. Тэгвэл намын жирийн гиш үүд, дэмжигчид ч намын лидерүүдээ дагаад өөр болно. Өөрсдөө УИХ-ын индэр, радио телевизээр хачин муухай хэрүүл уруул хийж, үлгэр дуурайлалгүй загначихаад дараа нь жирийн иргэдийг “Та нар ингэж болохгүй, тийм учраас намын гишүүн байх эрхийг чинь хаслаа, эвлэлдэн нэгдэх эрхийг чинь хязгаарлалаа” гэж болдог юм уу. Бүр тэгж яривал, яагаад эхнэр нөхөр хоёр заавал нэг намд байж, нэг үзэл бодолтой байх ёстой юм. Яагаад улс төрийн асуудлаар маргалдаж болдоггүй юм? Хэн улс төржиж, улс төрийн маргаан хийж болдог, хэн болдоггүй гэдгийг тогтоож өгөөд байдаг ямар их ухаантай, бусдын төлөө санаа зовсон хүмүүс вэ. Ёстой нөгөө хэн бэ, хэдэн он бэ гэдэг чинь л энэ байх даа. Товчхон хэлэхэд, гишүүнчлэлгүй боллоо гээд асуудал шийдэгдэхгүй, хэргийн эзэд улстөрчид өөрсдийг өө засаж, хүмүүжүүлэх хэрэгтэй, тэгсний дараа иргэдийн эрх, эрх чөлөөнд халдах тухай бодож болно. Тэгээд Үндсэн хуулиа дахиад сайн уншиж, үзэл санааг бүрэн ойлгож авмаар байна, ийм том чухал асуудалд ийм гоомой хандаж болохгүй.
-Эмзэг сэдэв болчихоод байгаа улс төрийн нам дагасан талцлыг ямар аргаар зөөлрүүлж болох вэ. Орон нутагт энэ хуваагдал бүр хэрээс хэтэрсэн нь анхаарал татдаг. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой гэж үзэж байна вэ?
-Монголчууд бидний хувьд шинэхэн үзэгдэл учраас улс төрийн намд хуваагдаж, улс төрөөр маргалдаж бид сурч байна. Энэ бол цаг хугацааны асуудал. Улстөрчид өөрсдөө үлгэр дуурайлал болох тухай түрүүнд ярьсан. Нөгөөтэйг үүр, улс төрөөс өөр маргалдах сэдэв, хөөцөлдөх ажилтай бол хүмүүс юу гэж л зогсоо зайгүй улс төржөөд байх вэ дээ. Сумын төв хэдхэн ажлын байртай, тэр нь бүгд улс төрийн нам, сонгууль дагаж ирдэг, явдаг болохлоор яах юм бэ? Ажлын байртай, бизнестэй, зээлтэй, амьдралтай бол асуудал шал өөр биз дээ? Нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, орон нутагт эрх мэдлийг нь олгох, иргэдийн улс төрийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх олон арга байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай намаас төвлөрлийг сааруулах, орон нутагт хөрөнгө мөнгөний эрх мэдэл олгох чиглэлээр зоригтой шийдвэрүүд гаргасан, үр дүн нь тун удахгүй гарна гэж найдаж байна. Ер нь бол, иргэд хэт их улс төржөөд байгаад санаа зовох биш, огт улс төр сонирхохгүй болчихоос улстөрчид бид болгоомжлох ёстой. Улс төрийг хэдхэн мэргэжлийн улст өрчдөд даалгаж үлдээх, “юм ойлгохгүй” байгаа жирийн иргэдийг улс төрөөс хөндийрүүлэх сонирхол энд тэнд мэр сэр цухалзаж байна. Энэ бол аюултай санаархал шүү.
-АНУ-д хатуу гишүүнчлэлг үй байдаг гэж хүмүүс зөвтгөж ярьдаг даа?
-Америк бол Америк, Монгол бол Монгол. Өөр өөрийн түүх, соёлтой, тулгамдсан асуудлууд нь өөр өөр. Тэгээд ч цаг дээрээ тулахлаар Америк шиг улс төржиж, маргалдаж, эвдрэлцдэг газар байдаг юм уу? Би тэр Америкийн нийгэмд чинь бараг 10 жил амьдарч, сурч, ажиллаж ирсэн хүний хувьд сайн мэднэ. Ганц ялгаа нь сонгуулийн дараа нийгмийн эвлэрэл маш хурдтай, хүчтэй явагдаж, шийдэх асуудал руугаа анхаарлаа хандуулж чаддаг л байх. Намын гиш үүнчлэлгүй гэдэг нь намын байгууллагад бүртгэлгүй, гиш үүний бат илэрхийлэхгүй л болохоос иргэн хүн сонгуульд оролцохоо мэдэгдэж, орон нутгийн засаг захиргааны байгууллагад “бүртгэгдсэн сонгогч” гэж бүртгүүлэхдээ аль намыг дэмждэг вэ гэдгээ хэлж “бүртгэгдсэн Бүгд найрамдах, эсвэл Ардчилсан намын гишүүн-дэмжигч” гэдгээ илэрхийлж намын ажилд оролцох, сунгаа болон бүх төрлийн сонгуульд оролцох эрх, үүрэг эдэлж байгаа. Эсвэл алийг нь ч дэмждэгг үй гэдгээ хэлнэ. АНУ-аас бусад ихэнх улсад намууд гишүүнчлэлтэй, бат илэрхийлэхтэй байж л байна. Би саяхан намын томилолтоор Английн Хөдөлмөрийн намын төв байранд хэд хоног ажиллаад ирлээ. Тэнд хүмүүс “Би Хөдөлмөрийн намын гишүүн” гээд намынхаа бат илэрхийлэхийг бахархалтай нь аргагүй гаргаж үзүүлж байна. Манайд ийм асуудал яригдаж байна гэхлээр “Танайд өөр тулсан асуудал байдагг үй юм уу? Байхгүй байсан ч асуудлыг шийдэхдээ заавал иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах замаар шийдэх ёстой юм уу?” гээд гайхаад байна лээ.
-Улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал мөн л хурцаар тавигдаж байгаа. Намуудын цадигаа алдсан санхүүжилт, бизнесийнхнээс авдаг татаас төрийг тэдний эрхшээлд оруулдаг гэсэн шүүмжлэл өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудад наалдаж ирсэн. Энэ талаар Та ямар бодолтой байгаа вэ?
-Асуудлын эх үүсвэр, ундарга нь намуудын санхүүжилтэд биш Сонгуулийн хууль буюу бидний сонгуулиа явуулж байгаа аргачлалтай холбоотой. Намд хоёрхон төрлийн санхүүжилт хэрэгтэй. Эхнийх нь үйл ажиллагааны санхүүжилт, нөгөө нь сонгуулийн санхүүжилт. Эхний асуудал дээр хүндрэл үүсэх нь бага. Манай нам гэхэд төв аппаратдаа ажилладаг хүмүүсээ 240 мянган гиш үүдийн татвар, сайн дурын хандиваар цалинжуулаад явдаг. Хамгийн гол хүндрэл үүсгэдэг нь сонгуулийн санх үүжилт. Хэрвээ намуудын санхүүжилтийг цэгцэлье, мөнг өтэй хүмүүсийн гараас улс төрийн намуудыг аваръя гэвэл бид сонгуулиа зардал багатай явуулдаг хууль гаргах нь зөв байх. Тэгээд одоо байгаа хуулиа мөрдөж хэрэгжүүлье, хууль зөрчигчдөд хуулийн шийтгэлийг нь ногдуулж суръя. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй сонгуулийн хуулиуд, Улс төрийн намуудын болон бусад хууль тогтоомжид өч төчнөөн хориг хязгаар байгаа шүү дээ. Хэн ч энэ хориг хязгаарыг бариулах гэж хөөцөлддөггүй, шийтгэл ногдуулдагг үй болохоор сонгуулийн дараа намууд нэг тайлан өгсөн болоод, Сонгуулийн Ерөнхий хороо тайланг авсан болоод л өнгөрч байна.
-Өөрчлөх гэж яриад байгаа хуулиудаас гадна хамгийн их хүндрэл Сонгуулийн ерөнхий хороонд гардаг. Тэнд улс төрийн намд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс томилогддог. Тиймээс сонгуулийн санхүүжилтийн тайланг хоёр талаас үнэг үйдүүлж чаддаг гэвэл Та санал нийлэх үү?
-Сонгуулийн Ерөнхий хороог томилох, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх зарчмыг өөрчлөх цаг болсон. Энэ тухай С.Оюун гишүүн олон жил ярьж, сануулж яваа боловч хоёр том нам улс төрийн зориг гаргаад асуудлыг шийдэж чадахгүй өнөөг хүрлээ. Улс төрийн хоёр том нам, тэр тусмаа засаг барьж байгаа намаас олонх нь бүрдэж байгаа СЕХ улс төрөөс ангид байж төрийн эрх ашгийн төлөө асуудалд хандана гэдэг худлаа гэдгийг бид хангалттай харлаа шүү дээ. Одоогийн СЕХ бүр улайм цайм нэг талдаа гарлаа. Бид асуудалд дандаа олонх байх юм шиг харалган хандаж ирснийхээ үр шимийг хүртэж байна л даа. Тийм учраас СЕХ-г нам бус, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр бүрд үүлэх, болдоггүй юм бол СЕХ-ны гишүүдийн ядаж олонх нь намуудаас хараат бус зарчимд шилжмээр байна. Мөн СЕХ-д сонгуулийн хуулийн зөрчил, ялангуяа санхүүжилтийн зөрчлийг мөрд өн шалгаж, газар дээр нь шийдвэр гаргах эрх олгохоос өөр аргагүй юм шиг байна. Дэлхийн олон улс орон энэ зарчмаар ажиллаж байна.
-Үндсэн хуулийг өөрчл өх тухай сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Суурь хуульд өөрчлөлт оруулах цаг болчихоод байгаа ч гар хүрэх зориг байхгүй нь ажиглагддаг. Энэ цаг үед өөрчлөлтийг хийж чадах уу?
-Шинээр Үндсэн хууль батлах тухай асуудал байхг үй. Үндсэн хуулийн суурь зарчмууд, үнэт зүйлс хадгалагдах ёстой. Гагцхүү цаг үеийн шаардлагад нийцүүлж, өнгөрсөн 20 жилийн туршлага дээрээ суурилж зарим асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон. Гэхдээ энэ нэмэлт өөрчлөлтийг одоогийн УИХ дангаараа хийчихэж бас болохгүй. Нийтээрээ хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт хийх шаардлагыг бүгд ойлгож, итгэл үнэмшилтэй болж байж шийдэх асуудал. Тухайлбал, орчин үед гүйцэтгэх засаглалын үүрэг ач холбогдол улам бүр нэмэгдэж, түүний шуурхай, чадварлаг ажиллагааг хангах асуудал төрийн тогтолцооны хамгийн том асуудал болоод байна. Гэтэл манайд гүйцэтгэх засаглал Парламентаасаа хэтэрхий их хамааралтай, ямар ч асуудал шийдсэн заавал УИХ-аараа дамжих гээд цаг алддаг тогтолцоотой байна. Мэдээж Засгийн газар ажлаа УИХ-д тайлагнана, гэхдээ ажил үүргийн заагийг нарийвчлан тогтоох хэрэгтэй юм шиг санагддаг.
Миний хувийн бодлоор, Парламентын бүгд найрамдах улсын сонгодог зарчим руу шилжиж, Ерөнхийлөгчөө УИХ-аасаа сонгож, олонхийн дарга Ерөнхий сайдаа хийж, Парламенттай ажиллах бололцоог үй болсон тохиолдолд түүнийг тарааж сонгууль зарладаг эрхийг Ерөнхий сайдад өгөх нь зүйтэй болов уу. Энд би хэн нэгэн хүнийг яриагүй, гагцхүү тогтолцоог ярьж байгааг ойлгоорой. Мөн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бодит амьдрал дээр яаж баталгаажуулах вэ, хариуцлагагүй, алдаатай шийдвэр гаргаж байгаа шүүгч нарт яаж хяналт тавих вэ, нутгийн өөрөө удирдах ёсыг яаж төлөвшүүлэх вэ гээд олон асуудал байгаа. Манай нам дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар судалгааны Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа, бид санал бодлоо удахгүй илэрхийлэх болно.
-Үндсэн хуульд өөрчл өлт оруулах хэрэгтэй гэхээр Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэсэн санал гараад ирдэг. Асуудлыг яаж шийдэх нь зөв гэж?
-Ийм саналыг судалж үзэх л хэрэгтэй байх. Гүйцэтгэх засаглалын шуурхай, хариуцлагатай ажиллагааг бэхжүүлэх ямар арга зам байна, бүгдийг л тооцож үзмээр байна. Эцсийн дүндээ аль нэг байгууллага (институц) хариуцлага хүлээж, хурдан шуурхай шийдвэр гаргаж явмаар байна. Миний хувийн бодлоор, Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал буюу Засгийн газраа толгойлоод явдаг тогтолцоо манайд зохимжгүй.
-Энэ зарчимд шилжвэл Ерөнхий сайдад хэтэрхий эрх мэдлийг төвлөр үүлчихлээ гэж харагдахгүй юу?
-Хаа нэгэн газар эрх мэдлийг төвлөрүүлж, шийдвэр гаргах эрхийг нь олгож, хариуцлага хүлээлгэж явахгүй бол болохгүй байна шүү дээ. Бүгдээрээ л шийдвэр гаргах гээд байдаг, яг эцэстээ хэн ч шийдвэр гаргадаггүй, шийдвэр гаргасан нэгнийгээ буруутгаад л цаг хугацаа өнгөрч байна. Ядаж эрчим хүчний тавдугаар эх үүсвэрийн асуудлыг шийдэж чадахгүй хэчнээн хугацаа алдав. Үүнээс болоод орон сууцжуулалт, барилгажилт, утаа гээд л өчнөөн төчнөөн асуудлын шийдэл хүлээгдээд байдаг. Тэр тусмаа одоо Төсвийн шинэ хуулиар орон нутагт эрх мэдэл шилжиж байгаа нөхцөлд Засгийн газарт илүү ачаа үүрүүлэхэд болохг үй юм байхгүй байх. Ерөнхий сайд, Засгийн газартай хариуцлага тооцох механизм Парламентад хангалттай байгаа. Тэр бол санаа зовох асуудал биш байх аа. Энэ мэтчилэн олон асуудлыг ярьж болно, гол нь ажилдаа түргэн орж асуудлаа ярьж эхэлмээр байна.
Д.ОТГОО