Нэг. Хүн төрөлхтний хөгжил дэвшилд төмөр замын гүйцэтгэсэн үүрэг асар их. Шинэ зах зээл нээж, эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, улс хоорондын солил цоог өсгөж, шуудан мэдээллийн эргэлтийг эрс нэмэгдүүлсэн. Тухайлбал, Евро поос Шанхай хүртэл хөлөг онгоцоор Суэцийн сув гаар дам жин 35 хоног аял даг байсан бол Сибирийг Ман жууртай төмөр замаар холбосноор Лондоноос Шанхай хүрэхэд 14 хоног зар цуулах болжээ. Төмөр зам нь улс төр, эдийн засгийн нөлөө ний хүрээгээ тэлэх, газар нутгаа өргөжүүлэх, бусдын нөлөөнд стратегийн цөмрөлт хийх хэрэгсэл болж байв.
Төмөр замгүйн улмаас Кры мийн дайнд оросууд нутагтаа шившигтэйгээр ялагдав. Японы эсрэг дайнд Манж Чин Улс ялагдмагц БээжингээсХарбин, Гуанжоу хүртэлх төмөр замыг ашиглалтад яаран оруулжээ. Санкт-Петербург нь Владивостоктой Сибирь Дорнод Хятадын төмөр замаар холбогдмогц Япон түгшиж, эх газарт Орост түрүүлж цохилт өгөх сэдэл болжээ.
Тавьсных нь 110 жилийн ойг энэ онд тэмдэглэж буй, түүхэнд “Дорнод Хятадын төмөр зам” гэж нэрлэгдсэн Вла дивостокийг Манжуураар дай руулан Оростой холбосон тө мөр зам нь Монголын гадаад нөхцөл байдлыг өөрчилсөн юм. ХX зууны эхнээс Монголоор дайрсан төмөр зам тавих нь гэсэн сураг түүний стратегийн ач холбогдлыг нэмэгд үүлж байсан бол Монголыг тойруулан тавьсан дээрх төмөр зам Орос, Хятадын хооронд Монголоор дамжин хийх худалдааг багасгаж, Хиагтын ач холбогдлыг эрс бууруулжээ.
Оросын Сангийн сайд Витте Сибирийн төмөр замыг Монголын нутгаар дайруулан Владивостокт хүргэхийг эсэргүүцэхгүй, харин Бадмаев Верхнеудинск-Хиагт-Хүрээ-Бээжин, бусад нь Эрхүү- Хабаровск гэсэн шугам тавихыг санал болгож байв. Гэвч тухайн үеийн улс төр, стратегийн нөхцөл байдлаас шалтгаалан төмөр замыг Манжуураар дайруулахаар болжээ. Хэрэв энэ зам Монголоор дайрсан бол өнөөдрийн дүр зураг өөр байх байв.
Манжуурын төмөр замыг тавих үед Хиагт-Хүрээ-Хаалган гэсэн салаа шугамын асуудал олонтай хөндөгдсөн юм. Газар зүйн хувьд харь цан гуй алслагдсан, бусдад уусаа гүй Монголыг нөлөөндөө оруулах хэрэгсэл нь төмөр зам байлаа. Хаант Оросын зорилго нь Хиагт-Хүрээг холбосон шуга м тавьж Сибирьтэй холбосноор Монголын худалдаанд монополь эрх тог тоох, ингэснээр бусдын хө рөн гө оруулалтаар Монголд төмөр зам тавихад элдвээр саад тотгор хийж байв. Монголд очсон Оросын худал дааны төлөөлөгчид “Хүрээг-Хаалгантай холбосон төмөр зам тавивал Монгол дахь Оросын худалдаа сүйрэлд орно” гэж 1910 онд дүгнэжээ. Хаалган-Хүрээг холбосон төмөр зам барихын улс төр, эдийн засгийн ач хол богдол нь Сибирийн төмөр замтай холбогдож байж гарах байв. Харин Манж Чин Улс Хаалган-Хүрээг холбосон шугам тавьснаар Ар Монголыг колоничлох улмаар Оросын нөлөөнд алдахаас сэрэмжлэх л зорилготой байсан юм.
Британи нь цагаан хэрэмнээс хойших нутагт төмөр зам тавих концесс хөөцөлд өхгүй, Манж Чин Улс Оросын болон өөрийнх бус бол гадаадын хө рөн гөөр Бээжингээс умард зүгт төмөр зам тавихгүй хэмээн Хаант Орос, Британи хоёр 1899 онд тохиролцжээ. Гэвч Монгол руу төмөр зам тавих хөрөнгө Манж Чин Улсад байсангүй. Энэхүү тохироо нь тус улсаас Монголыг колоничлох явдлыг саатуулсан юм.
Хиагт-Хүрээний хооронд Оросын капиталаар төмөр зам тавихыг Манж Чин улсаар зөвш өөрүүлэхийг хаант Орос шамдаж байв. Витте Монго лын эрдэс баялгийг судлах Орос, Бель гийн Синдикатын гишүүн, Мон гол дахь төлөөлөгч Грот-д Хиагт-Хаалганы төмөр зам тавих концессыг 1899 онд өгчээ. Шведийн инженерүүд Ар Монголд 1903 онд ирж Оросын захиалгаар судалгаа хийв. Хиагт-Хүрээ-Хаалганы төмөр зам тавих саналыг Орос Чин Улсад 1903 онд тавь сан боловч монголчууд зөв шөө рөөгүй юм. Энэ нь тус улсын колоничло лыг түргэт гэнэ гэдгийг тооцоол сон хэрэг.
Ар Монгол тусгаар тогтнолоо сэргээснээ зарламагц хаант Орос Хиагт-Хүрээг холбосон төмөр зам тавих зөвш өөрөл өгөхийг Бээжингээс дахин шаардсан юм. Монголын тусгаар тогтнолыг хаант Орос дэмжих нэг нөхцөл нь төмөр замын концессын эрхийг Хүрээнээс авах явдал байлаа. Улмаар Монголтой 1914 онд байгуулсан төмөр замын хэлэлцээрээр хаант Орос Ар Монголын бүхий л нутагт төмөр зам тавих эрхтэй болжээ. Гэвч дэлхийн нэгдү- гээр дайн Монголд төмөр зам тавих боломжийг Оросын талд олгоогүй юм. Харин дэлхийн хоёрдугаар дайны босгон дээр ЗХУ БНМАУ-д төмөр замын эхлэлийг тавьсан. Налай хаас нүүрс зөөж буй маши нуудыг цэргийн тээв эрт хэрэг цээнд ашиглахын 1938 онд Улаанбаатар-Налайхын 43 км урттай нарийн төмөр за м тавьж, Борз-Соловьёск-Баян - түмэнгийн 236 км өргөн царигтай төмөр замыг цэргийн зорилгоор 1939 онд дуусган өм нөх нарийн царигуудыг ху раан авчээ. Улаан-Үдээс Наушка хүртэл 253 км төмөр замыг Улаан арми 1938 онд тавьсан боловч цааш үргэлжл үүлээгүй юм. Учир нь япончуудад бэлэн зам тавьж өгнө гэж болгоомжилж байв. С талин 1937 онд БНМАУ-д цэрэг оруулснаа Японы цэрэг Монголоор дамжин Сибирийн төмөр замыг гэнэт таслахаас сэрэмжлэх зорилготой” гэж тайлбарлажээ. Калинин Г.К.Жу ковоос Халхын голын байлдааны шалтгаан юу байв гэж асуухад тэрбээр “төмөр зам” гэж хариулсан байдаг. Кван туны арми Хянганы Солун хотоос Халуун рашаан хүртэлх төмөр замыг БНМАУ-ын хилд тулгах шахам тавьсан нь цэрэгстратегийн шахалт, өдөлт байсан билээ. Харин Япон дайнд ялагдаж БНМАУ-аар дамжин Сибирийн төмөр замыг таслах заналхийлэл арилсан тул ЗХУ дээрх шугамыг үргэлжлүүлэн Хиагт-Улаанбаатарын 400 км урт төмөр замыг 1947-1949 онд тавьсанаар Зөвлөлт-Мон голын хувь ний лүүл сэн “Улаанбаатар тө мөр зам” нийгэмлэг байгуулагдав. БНХАУ байгуулагдсанаар төмөр замыг өмнө зүгт үргэлжүүлэх улс төрийн таатай нөхцөл бүрэлджээ. ЗХУ, БНХАУ, БНМАУын Засгийн газар хоо рон дын 1952 оны гурвалсан хэлэл цээрээр Улаанбаатар, Бээ жинг хол бох төмөр зам тави хаар то хи ролцож улмаар Улаанбаа тар-Замын-Үүдийн хэ сэг 1956 оноос ашиглалтад ор жээ. Мөн оноос Чойбалсанг ЗХУтай холбосон төмөр замыг ачаа тээврийн зориулалтаар ашиг лаж эхэлсэн байна. Элчин сайд Коростовецээс Дорнод Хятадын төмөр замыг хос болгохоор 1910 онд тавьсан санал Манж Чин улсыг үлэмж айлгасан юм. ХиагтУлаанбаатар- Замын-Үүдийн шугамыг ганц урсгалтай тавьсан нь бас л учиртай. Саяхан буюу 1975 оноос л Улаанбаатар, Москвагийн хооронд зорчигч тээвэрлэх цуваа явах болсоны дараа Чойбалсан, Москвагийн хоо ронд зорчигч тээвэрлэх цуваа нэг хэсэг явж байв. Гурван улсыг холбосон дээрх үндсэн шугамд Эрдэнэт, Шарын гол, Бор өндөр, Хөтөл зэргийг холбосон 400 км салаа замыг өнгөрсөн хугацаанд Зөвлөлтийн дэмжлэгээр холбосон бөгөөд эдгээр газар орны нэрнээс үзэхэд төмөр зам ямар зориулалттай нь харагдана. Үүнээс гадна Зүүнбаянг холбосон төмөр замыг цэргийн зо риулалтаар тавьсан билээ.
Хоёр. Манж Чин улс зах хязгаар нутгаа Бээжинтэй холбох дөрвөн үндсэн шугам тавихаа 1907 онд зарласны нэг нь Хаалган-Хүрээ Хиагтын шугам байв. Юан Ши кайны санаачилгаар Бээ жин-Хаалганы төмөр замыг Манж Чин улс өөрийн хөрөн гөөр тавьж 1909 онд ашиглал тад оруулсан бөгөөд уг замыг Хүрээ хүргэхээр тэрбээр идэвхтэй хөөцөлдөж байв. Гэвч хөрөнгийн эх үүс вэргүйн улмаас энэ ажил зогс чээ. Юан Шикай 1912 оны намар Сун Ятсенийг Хятадын төмөр замын удирдах газрын даргаар томилсон юм. Сун Ятсен сарын дараа Хятадын зах хязгаар гэгдэх нутгийг төв хэсэгтэй холбосон 160-320 мянган км урттай төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулах санал дэвшүүлжээ. Үүнээс умар дын сүлжээ нь Монгол, Шин жааныг хамарч ХайлаарСан бээсийн хүрээ-ХүрээУлиас тайг мөн Урумч-ХовдУриан хайг холбохоор тус тус төлөвлөсөн байв. Сун Ятсен энэхүү сүлжээг байгуулсанаар тээврийн гарцгүйн улмаас ашиглагдахгүй байгаа Ар Монголын бэлчээр, махны нөөцийг эргэлтэд оруулж, Ар Монголыг колоничлох ажил урагшилна гэж бичиж байв. Судлаачид БНХАУ-ын төмөр замын өнөөгийн бодлогын үндсийг Сун Ятсений санал гэж үзэх нь ч бий. Хаалган, Хүрээний шугам тавихыг Манж Чин улс 1911 оноос өмнө идэвхтэй хөөцөлдөж АНУ-ын хөрөнгө оруулалтыг ашиглах ингэснээр хаант Оросын эсрэг бамбай болгох сонирхолтой байв. Бээжинг Монголтой холбосон төмөр зам тавих судалгаа хийхээр төмөр замын инженер Хувер (АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч) Өргөөнд 1899 онд ирж байжээ. Манжуураар дайруулан тавьсан Оросын мэдлийн Дорнод Хятадын төмөр замын шугамыг огтолсон бас нэгэн шугамыг АНУ Шар тэнгисийн эргээс Амар мөрний эрэг хүртэл тавихаар Манж Чин улстай 1909 онд тохиролцжээ. Гэвч уг төслийг “стратегийн болон эдийн засгийн ашиг сонирхолд нь үлэмж халгаатай” гэж Оросын тал эсэргүүцэж, АНУ-д хандан Монголоор дай руу лан Манж Чин Улс хаант Орос хоёрыг холбосон Хаалган Хүрээ-Хиагтын төмөр зам барихыг 1910 онд санал бол госон байна. Гэвч АНУ болгоомжлон хөдлөөгүй юм. Дайны үед Оросын эсрэг ашиглах төмөр замыг Монголд та вихаас сэрэмжилнэ гэдгээ Оросын ГЯЯ-ны сайд Сазонов Америкийн талд 1912 онд хэлж байв. Оросын Засгийн газар “...Монголд бүх гадаадынхан тэгш эрхтэй буюу нээлттэй хаалганы бодлогыг зарлаж, гадаадынхны худалдааны ашиг сонирхолыг үүсгэж...” байгаа нь манай ашиг сонирхолд нийцэхг үй хэмээн 1912 оны наймдугаар сард үзэж, Монголд гадаадынхантай өрсөлдөхөөс бол гоомжилж байжээ. Гэхдээ хаант Оросын улстөрчид энэх үү асуудлаар хоорондоо зөрөлдөж байсан юм. Сангийн сайд Коковцов “Монголын хүн ам, эрх баригчид Орост найрсаг ханддаг, Монголд гадаадынхан нэвтрэхэд Орост учрах аюул байхгүй, ер нь гадаадынхантай шударга өр сөл дөхөөс болгоомжлох хэрэг гүй” гэж Сазоновыг шүүмжилж байв. Америкийн аялагч Хариссон Алс Дорнодоор зорч соныхоо дараа 1910 онд Монголоор дайруулан төмөр зам тавихын ач холбогдлыг үнэлэхдээ “Төмөр зам гол төлөв эзгүй тал нутгаар дайрах тул... түү ний дагуу...хүн суурьших... тө мөр замаар тээвэрлэх бараа цөөвт өр...энэхүү замаар Оросын бараа Хятадын зах зээлийг дүүргэх боломж бага, учир нь Оросын таваар Хятадын зах зээлд Япон, Англи, Амери кийн бараатай өрсөлдөж чадахгүй. Төмөр зам нь зөвхөн Монголын зах зээлийг л Оросын нөлөөнд оруулж болох талтай, үүнээс өөр ач холбогдолгүй...стратегийн хувьд Монголын шинэ зам нь Японтой хийх дайнд Орост онцгой давуу байдал олгохгүй...харин онолын хувьд Хятад, Оростой дайн хийх аваас түүний байр суурийг л сайжруулж болох талтай, гэхдээ төмөр зам нь Оросын армид Хятадын нийслэлд шууд очих үүдийг нээнэ...” гэж бичжээ.
Хаалган-Хүрээг холбох төмөр зам тавихыг Хятадын цэргийн эрхтнүүд 1920-иод онд ч хөөцөлдөж байв. Генерал Сүй Шүжан АНУ-ын Элчин сайд Рейнш-д хандан ХаалганХ үрээний шугамыг Америкийн капиталаар тавих саналыг 1919 онд тавьж байв. Генерал Фын Сүйюан мөн адил саналыг АНУ-ын Элчин сайдад 1924 онд тавьж байлаа.
Гурав. Өнөөдөр дэл хий дээр хамгийн урт тө мөр замтай нь АНУ, удаах нь БНХАУ, ОХУ билээ. ОХУ-ын төмөр замын нийт урт 90 гаруй мянган км, 2030 он хүртэл 13 триллион рублийг 30 мянган км төмөр зам тавихад зарцуулахаа 2007 онд мэдэгдсэн. Энэ хүрээнд 260 тэрбум рублийг Алс Дорнодын төмөр замыг шинэчлэх, өргө- жүүлэхэд зарцуулах гэнэ. Кызыл одоо л нэг юм төмөр замаар Сибирьтэй холбогдох төлөвтэй. БНХАУ-ын төмөр замын нийт урт 110 мянган км, 2008-2020 онд 292 тэрбум ам.долларыг төмөр зам тавих, шинэчлэхэд зарцуулахаар тө- лөв лөжээ. Циньхайг Лхастай холбосон төмөр зам 2006 онд ашиглалтад орсоноор Төвдийн хувь заяа нэгэнт шийдэгдэв. БНХАУ-ыг Казахстантай холбосон хоёр дахь шугам Хоргосоор дамжин саяхан ашиглалтад орж Европ руу гарц нь улам л дөт болж байна.
2002 оны арваннэгдүгээр сард БНХАУ “техникийн шалтгаанаар” Монголтой холбосон төмөр замаа сарын хугацаатай хаах мэдэгдэл ирүүлж, хоёр хоногийн дараа нээж билээ. Энэ хугацаанд Замын-Үүд, Эрээнд манай 700 гаруй иргэн саатаж, “Нарантуул”-ын ба рааны зах нимгэрэн, ойр орчмын арав гаруй аймгийн хангалт мэдэгдүйц суларсан байв. Өмнөд хилд тулган тавьсан төмөр замын хэд хэдэн шугам нь чухамхүү өдөөгч даралт шахалт мэт. Монголын төмөр замын хэрэг эрхлэх газраас АНУ-ын Мянганы сорил тын сангийн хөрөнгөөр Улаан баатарыг тойруулан 150 км төмөр зам тавьж, нийслэлийн дундуур нэвтрэх төмөр замын ачаа эргэлтийг багасгах санал 2005 онд тавьсан боловч Монголын төмөр замд АНУ-ын буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулахыг ОХУ зөвшөөрсөнгүй.
Төмөр замын бодлогыг ашигтай, ашиггүй гэдгээр бус улс төр, стратеги, хөгжлийн сонирхолоо харгалзан төр тодорхойлох бөгөөд эдийн засгийн хохиролтой бай лаа ч төмөр зам тавих тохиол дол байдаг. Алдагдалтай тавьсан ч ашигтай ажиллуулдаг болгох нь эдийн засагчдын үүрэг юм. Төрийн, хувийн хөрөнгөөр тавьс наас үл шалтгаалан али ваа зам харилцаа өөрт тохир сон олон улсын, орон нут гийн стратегийн ач холбог дол той байдаг бөгөөд онцгой үед төрийн мэдэлд л очно.Стратегийн сонирхол гэхээр төмөр замаар цэрэг, зэвсэг тээвэрлэх мэтээр гэнэн ойлгож болохгүй. Баабарын бичсэнээр “Гурав дахь хөршийн санаа шинэ юм биш, гуравдагч хөршийн бодлогыг эрт, эдүгээ хэн ч зохиогоогүй, бидний хэлдэгээр амьдралаас урган гарчээ”. “Хөршүүдийнх нь бодлого л монголчуудыг гаднын гарт барьж өгсөн юм” гэж Латтимор өгүүлсэн байдаг. ХХ зууны эхний хагаст хөршүүдээс Монголын талаарх бодлого чухамхүү тө- мөр замаар дамжин илэрч байв. Тийм ч учраас Монгол нь тө мөр замын олон улсын сүл жээнд саяхнаас буюу ХХ зууны хоёрдугаар хагасын дундуур л холбогджээ. Соёл иргэншлийн гэгдэх ХХI зуунд ч төмөр зам бусдыг шийтгэх хэрэгсэл хэвээр байгаа бололтой. Ашиг сонирхол мөнх гэдэг шиг их гүрнүүдийн бод - ло гын мөн чанар хэзээ ч өөрчл өгдөхгүй, харин хэлбэр, арга нь л өөрчлөгдөх бөгөөд энэхүү өнгө аясын өөрчлөлт л бусдыг хууран төөрөгдүүлдэг билээ...
Р.БОЛД