УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-С.Баярцогт гишүүн улс төрийн хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргын албан тушаалаа өглөө. УИХын гишүүнээсээ бас татгалзах ёстой байсан гэж үзэх хүмүүс байна. Таны байр суурийг сонирхъё?
-Бидэнд ил болсон мэдээллийн хүрээнд бол сая хүлээсэн хариуцлага нь тохирч байна. Үүний ард олон асуудал бий гэж хардаад байгаа, тэр нь баримттай болоод ирвэл цаашид ярьж болох биз.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчин оруулсан ч олонхийн саналаар огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Та дэвшүүлсэн зургаан үндэслэлийн тавыг нь байж болох юм, гэвч үлдсэн нь бусдыгаа үгүйсгэж байна гэсэн
-Сөрөг хүчнээс зургаан үндэслэл дэвшүүлсний тав нь ярьж, хэлэлцэж болох асуудал. Гол нь төрийн албатай холбогдож байгаа. МАН-ын үед төрийн албыг зөвхөн өөрийн хүнээр бүрдүүлж, бусад намынхныг халдаг л байсан. АНынхан Засгийн эрхэнд гараад энэ алдааг засах ёстой байтал мөрөөр нь явчихсан. Зөвхөн АН-ын болон Засгийн газрыг бүрдүүлсэн намуудын хүрээнд эргэлдсэн. Гэтэл Монгол Улс боловсон хүчний нөөц багатай. Түүнийгээ олон намд хувааж ялгаад байвал бүтэхгүй. Манайх Япон шиг Засгийн газраа ойр ойр сольдог. Ялгаатай нь тэнд сайд, Засгийн газар нь солигдсон ч төрийн албандаа халддаггүй. Хөдөлмөрийн сайд байхдаа би Японы туршлагыг судалж байсан юм. Хөдөлмөрийн сайдыг дагасан аппарат 7-8 хүнтэй, тэр хүмүүс нь хамт ирээд хамт буцдаг. Яамны бусад албан хаагч огт өөрчлөгддөггүй, тогтвортой байдаг юм билээ. Бид Японы системийг авчи хаад, гүйцэтгэхдээ монгол маягаар ажиллаж, бүр цэвэрлэгчийг хүртэл сольж байна. Нэг намын дотор хоёр сайд солигдоход хүртэл энэ жишиг үйлчилдэг. Төрийн албанд энэ мэтээр “гар дүрдгээ” АН, МАН-ынхан засах ёстой. Хамгийн ноцтой нь хоёр хөршийнх өө талаар тоомжиргүй үг хэллээ гэсэн үндэслэл дэвшүүллээ. Мэдээж Ерөнхий сайдыг шүүмжилж болно. Зөвлөхүүд үг ярианд нь анхаарч засах учиртай. Гэвч үүнийг Засгийн газрын тэргүүнийг огцруулах нэг үндэслэл болгож оруулж ирэх нь зарчмын том алдаа юм. Өмнө нь ЗХУ-д муу хандлаа, коминтернийг дагасангүй гээд Монголын Ерөнхий сайд нарыг хойно аваачиж цаазалдаг байсан. Одоо энэ байдал өөрч лөгдсөн. Хөршүүдтэйгээ идэвхтэй ажил лахгүй байгаад нь би Ерөнхий сайдад шүүмжлэлтэй ханддаг ч энэ бол огцруулах үндэслэл бо лох гүй. Хэдийгээр бусад таван үндэслэл нь хүчтэй байлаа ч гадаад ертөнцөд үүнийг “Хоёр хөрштэйгээ муу ажиллалаа гээд Монгол Улс Ерөнхий сайдаа огцрууллаа” гэж л ойлгоно. Одоо “Хөршүүдтэйгээ сайн ажилласангүй” гээд, дараагийн Ерөнхий сайдыг нь “Хэт ойр ажиллалаа” гэж огцруулах юм уу.
-Ер нь Таны бодлоор шинэчлэлийн Засгийн газар хэр ажил лаж байна вэ?
-Ажилласан хугацаа нь бага байна. Н.Алтанхуяг өмнөх Ерөнхий сайд нараас илүү ажил хэрэгч, аж ахуйч хүн. Тиймээс найдлага тавьж, алдааг нь засаад нэг хэсэг харах хэрэгтэй. Асуудлыг сөрөг хүчин арай эрт тавьсан. Хууль зүйн алдаа байгаа бол Засгийн газар дотроо ярих ёстой.
-Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, ТЕГ-ын дэд даргыг томилсон шийдвэрээ Цэцээр шүүхээс өмнө цуцалсан. Бас хамаатных нь дүү Тавантолгойн тендерт ялсан байсан нь илэрмэгц нэрийг нь өөрчилж сольсон гэх мэтээр асуу дал сөхөгдмөгц л гаргасан шийд вэрээсээ эргэж, буцдаг, тогтворгүй зан Ерөнхий сайдад бай гаа юм биш үү?
-Ерөнхий сайд хуульч хүн биш, тиймээс түүний хуулийн зөвлөх, албад сайн ажиллах ёстой. Алдааг нь засаж, зөвлөх учиртай. Тэд муу ажиллаж байгаа учраас л ингэж эргэж буцсан үйлдэл гарч байгаа байх. Тэд нар нь зөвлөөд сануулаад байхад Ерөнхий сайд зөрүүдэлсэн бол хувь хүнтэй нь ярина. Зөвлөхүүдээрээ ямар хүмүүс сонгоод авчихсан юм, тэд нар нь ч юугаа хийж байдаг юм. Тэднийгээ ажиллуулах ёстой. Эргэж буцсан байдал нь нэг их олшроогүй байна. Цаашид харъя. Саяын 2-3 тохиолдлыг Хууль зүйн сайд, хуулийн зөвлөхтэй нь холбож ойлгож байгаа.
-МАХН-ынхан намын даргынхаа эрх ашгийн төлөө ажиллах гэж сонгогдсон мэт харагддаг гэ сэн шүүмжлэл бий. Үүнтэй санал нэгдэх үү?
-Сонгогчид АН-д 51 хувийн санал өгөөгүй учраас хамтарч ажиллах нөхцөл үүссэн. Манай “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгаа хэдий ч бид харьцангуй цөөн суудалтай учир асуудалд уян хатан хандах боломжтой. АН-тай хамтраад төр, засгийг тогтвортой байлгахын төлөө ажиллана. Мөн сөрөг хүчинтэй хамтраад улс орны амьдралыг сайжруулах, олонхийн алдааг заса хын төлөө ч ажиллаж байгаа. Тодорхой асуудлаар хэнтэй нь илүү ойр байр суурьтай байна, түүгээрээ л ажилладаг. Н.Энхбаяр даргын тухайд хийсэн үйлдэлд нь хүндэдсэн ял өгчих сөн. Хэрэг нь эрүүгийн гэхээсээ эдийн засгийн шинжтэй. Дүүдээ, тусла хынхаа ахад тусалсан гэх мэтээр буруутгасан. Монгол хүмүүс ах, дүүдээ тусалдаг сэтгэхүйгээр хү мүүж сэн. Энэ бол хууль бус биш. Харин Н.Энхбаяр хууль бус шаардлага тавиад түүнд нь төрийн албан хаагч автагдсан бол хууль зөрчсөн болно. МАХН-ын гишүүд олон янзын хууль санаачлаад л ажиллаж байгаа. Тиймээс зөвхөн Н.Энхбаярын төлөө ажилладаг гэвэл санал нийлэхгүй. Гэхдээ бидний хийж буй ажил дотор энэ асуудал багтаж байгааг үгүйсгэхгүй
-Саяхан Р.Бурмаа гишүүн УИХын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Үүнд ту хайн гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг 10-аас илүү удаа тасалсан, сонгогдсон нам, эвсэл нь задарсан хоёр тохиол долд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр заасан байна лээ. Таныг МҮАН-аас гарч МАХН-д, Д.Арвин гишүүнийг МАНаас сонгогдчихоод АН-д ороход “Энэ тохиолдолд гишүүнээс нь эргүүлэн татах уу” гэсэн асуудал хөндөж байсан. Гэвч хуулийн зохицуулалт байгаагүй учраас дээрх төслийг өргөн барьсан байх. Та уг төслийг юу гэж үзэж байна вэ?
-Би “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдсон, одоо ч энэ эвсэл дотроо байгаа. Анхнаасаа би МҮАН, МАХН хоёр нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байсан, одоо ч хэвээр. Чуулганы хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр 10-аас илүү удаа тасалбал гишүүний бүрэн эрхтэй ярьж болох юм. Цаг барьдаггүй, ирцээ бүрдүүлдэггүй гишүүдэд хариуцлага тооцож болно. Харин хэт намчирхаж, бүхний дээр намыг тавьж болохгүй. Бид төрийн төлөө ажиллахаар тангараг өргөсөн хүмүүс. Намдаа сайн хүн болох гээд гишүүд янз бүрийн санал гаргадаг. Түүний л нэг байх. Эхлээд төр үү, нам уу гэдгээ тодорхойлох ёстой. Тухайн гишүүн төрийнхөө төлөө ажиллаж чадаж байна уу гэдэг л гол шалгуур байх ёстой. Түүнээс биш тэр хүн нэг намаас гарч, орж болно. Тиймээс хоёр дахь заалт нь нэг их хол явахгүй байх.
-Чуулганы хуралдаанд намын Бүлэг найман удаа 50-иас доош хувийн ирцтэй оролц вол татан буулгана гэсэн зохицуулалт бүхий бас нэг төсөл хэлэл цүүлгийн шатанд гацчихаад байгаа…
-Тэр төслийг би шүүмжилсэн. Бас л утгагүй асуудал шүү дээ.