Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийн хэнийг Төрийн тэргүүний сэнтийд залах вэ гэдгээ ирэх сарын 26-нд шийднэ. Ардчилсан нийгмийн 23 жилийн түүхэнд бид зургаан удаа Парламентаа сонгож, тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж буй. Хууль тогтоох дээд байгууллага, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн ИТХ, УИХ-ын нөхөн сонгуульд санал өгч явсан сонгогчид сонголтоо хэдийнэ хийж даджээ.
Тоон үзүүлэлт дурдахад, 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 92.7, 1997 оны сонгуульд 85.6, 2001 оны сонгуульд 81.94, 2005 оны сонгуульд 74.98 хувь нь саналаа өгч байсан бол, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 73.59 хувь нь оролцсон байдаг. Харин 1992 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 95.6, 1996 оны УИХ-ын сонгуульд 92.15, 2000 онд 83.43, 2004 онд 81.94, 2008 онд 76.46, 2012 оны УИХ-ын сонгуульд 67.29, орон нутгийн ИТХ-ын сонгуульд нийт сонгогчдын ердөө 52.9 хувь оролцсон юм. Гэвч сүүлийн үед сонгуулийн чимээ сонгогчдын сэтгэлийг сэргээхээсээ гонсойлгох нь илүү болов.
Сонгуулийн дараа өрнөх луйвар, булхай, маргаанаас гадна төрийн түшээдийн төрт ёсыг уландаа гишгэж буй үйлдлүүд иргэдийн итгэлийг эвдэж, санал өгөгчдийн тоо жилээс жилд буурч буйг дээрх тоон үзүүлэлт харуулж байгаа юм. 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш сонгуулийн луйвар, булхай гаарч, эрх баригч улс төрийн хүчин иргэдийн сонголтыг шүүхийн шийдвэрээр хүч түрэн өөрчилд өг болов.Сонгуулийн зарга булхай он дамнан шуугиан тарьж, өдгөө иргэдийн олонх нь сонгууль гэдэг үгэнд харшилтай болжээ. УИХ сонгуулийн маргааныг цэгцлэхээр 2012 оны УИХ-ын сонгуулийг сонгогчдын саналыг автомат машинаар тоолох шийдвэр гаргасан юм. Автомат машин саналын хуудсыг гараар тоолоход гарч мэдэх булхай, луйврыг хална гэж үзсэн УИХ-ын гишүүд 2011 оны төсөвт 24 тэрбум төгрөг суулгаж, АНУ-ын “Dominion voting” компаниас секундэд 5-8 хуудас тоолдог, программ хангамжийн алдаа гарах магадлал бага, найман цаг ажиллах чадвар бүхий зай хураагууртай тул эрчим хүчний хүндрэл амсахгүй, тусдаа код, түлхүүр, нууцлалтай гэсэн тодотголтой саналын хуудас тоолох автомат машин оруулж ирсэн. Бяцхан түүх сөхвөл энэ ажиллагааг УИХ дахь АН-ын бүлэг, тухайлбал УИХ-ын дарга З.Энхболд идэвхтэй хөөц өлдөж, машиныг нь “Бодь” групп оруулж ирсэн юм. Гэвч олны дунд “хар машин”, “хар хайрцаг” гэж нэрлэгдсэн санал хураалтын автомат төхөөрөмж УИХ-ын болон орон нутгийн ИТХын сонгуулиар “но”-той эд гэдгээ харуулаад авсан.
УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн цөөнгүй нь хар хайрцагт ямар нэгэн ид шид байгаа гэдгийг нуугаагүй. Тухайлбал УИХ-ын сонгуулийн санал хураалт эхлээд үд болоог үй байхад зарим хэсгийн хороонд хар машин гацаж, иргэд үүдэнд нь дугаарлаж, бухимдсан юм. Энэ үеэр Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан “Санал асуулгын “үгүй” гэдэг хариултыг “тийм” гэдэг хариултаар сольж байсан" гэсэн бол, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн 9 дүгээр хэсгийн хороонд санал тоолох машин гацаж, зэргэлдээ сумаас нөөц машин авч ашигласан. Сүүлд ирсэн машин өмнөх санал тоолох машины саналын дүн зөрсөн зэрэг баримтыг нэрлэж болно. 2012 оны Орон нутгийн сонгуулиар ч олон тооны машин гацаж, саналын хуудас хэд хэдээрээ хүчингүй болсон байдаг. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншдаг төхөөрөмж саатаж, аймгийн ИБМАнаас хурууны хээ таних машиныг сум руу хүргүүлсэн зэрэг олон баримт бий. Өдгөө “хар машин”, “хар хайрцаг” сонгуулийн луйвар, булхайг улам боловсронгуй болгосон гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа. Санал хураалтын дүнг тэр дор нь бодоод гаргачихна гэж рекламдаж байсан хар машин дүнгээ гаргаж дийлэхгүй гацаж, СЕХ сонгуулийн нэгдсэн дүнг хоёроос доошгүй хоногийн дараа мэдээлж, иргэдийг залхаадаг. Элдэв будилаан, маргаан үүсгэхгүй, сонгуулийн хэсгийн хороодын ажилтнуудын ажлыг хөнг өлж, цаг хугацаа хэмнэнэ гэж өнд өр үнээр авсан мөнөөх автомат машины ид шидийг үзэж чадаагүй нь хар машинд үл итгэгчдийн тоог нэмж буй юм. Сонгогчдын сэтгэлд сэв суулгасан мөнөөх автомат төхөөрөмжийг Ерөнхийл өгчийн сонгуульд ашиглана.
Ойрын өдрүүдэд СЕХ, УБЕГ, ТЕГ-аас бүрдсэн ажлын хэсэг санал тоолох машины хэвийн ажиллагааг шалгаж, лац
ломбо тавих, сонгуулийн хэсгийн хороодод хүргэх ажлыг хийх юм байна. Түүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийн нэр, гэрэл зураг бүхий саналын хуудсын загварыг хэвлэж, автомат машинд уншуулж шалгах аж. Энэ ажил хийгдсэний дараа албаныхан “Санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллаж байна. Бүх юм ОК” хэмээн мэдэгдэх нь тодорхой. Гэвч өмнөх сонгуулиар нэр дэвшиж, “хар хайрцаг”-ны ид шидийг үзсэн хүмүүс мэдээлэл технологийн эрх бүхий мэргэжилтнүүдийн суулгаж буй, монгол төдийгүй гадаадаас удирдах боломжтой өгөгдлийн программ, саналын хуудас хэвлэх хувилагч машиныг луйвар, булхайн гол цэг үзэж байгаа юм. Автомат төхөөрөмж ашигласан өмн өх сонгуулиар саналын хуудас олноороо хүчингүй болж, голдуу МАН, МАХН-ын нэр дэвшигчид саналын тоогоо хасуулсан байдаг. Ажиглалтаас харахад, энд хэн нэгний буруутай үйл ажиллагаа биш, ердөө хувилагч машин саналын хуудсыг аль нэгэн өнцөг, эсвэл хаа нэг газарт хар зураастай гаргадаг нь санал үнэгүйдэх бас нэг шалтгааныг бэлдсэн байдаг аж.
Сонгуулийн санал тоолох автомат машины “но”-г монголчууд анх удаа олж харсан юм биш ээ. Манайд хэрэглэгдэж буй “Douminion voting” компанийн автомат төхөөр өмж 2008 онд АНУ-д хүчтэй шуугиан тарьсан байдаг. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшсэн Жон Маккейны төлөөх санал АН-ын нэр дэвшигч Барак Обамад бүртгэгдсэн гэх маргааныг сонгогчид дэгдээж, 11 мянган санал хүчингүй болсон байдаг. Автомат машин 2002 онд АНУын нэг мужид 6300 гаруй саналыг ор сураггүй алга болгож, 5500 саналын хуудсын зөрүү гаргаж, дахин сонгууль явуулуулах нөхцлийг бүрдүүлж байсан гэдэг. Түүнчлэн Нью-Йоркийн Хууль зүйн их сургуулийн судалгаанд 2004-2006 онд АНУ-ын 26 мужид санал тоолох автомат машин 60 алдаа гаргасан тухай дурдагдсан нь бий. Филиппин улсын сонгуульд 2010 онд ашигласан 82 мянган автомат машины 400 буюу 0.5 хувь нь буруу ажилласан нь тогтоогдож, сонгогчдын урт дараалал үүсгэн, цаг их алдсан гэх гомдлыг сонгогчид мэдүүлсэн байдаг. Мөн 2003 онд АНУ-ын Виржини мужид болсон сонгуулийн үеэр тухайлсан нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөд санал хураалтын машин унтарсан, АНУ-ын Сан Диегод 2004 онд санал хураалтын машин буруу ажиллаж, 6692 урьдчилсан санал хураалтыг орхигдуулсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Сонгуулийн системийг хялбарчлахын тулд зохион бүтээж, АНУ, Австрали, Филиппин, Бельги, Бразил, Канад, Франц, Герман, Энэтхэг, Ирланд, Итали, Нидерланд, Норвег, Швейцарь, БНСУ зэрэг улсад ашиглаж байсан автомат санал тооллогын машинаас дээрх орнууд өдгөө татгалзаж эхэлжээ. Жишээ нь, 2006 онд Нидерландад болсон сонгуулийн үеэр тус улсын сонгогчдын 90 хувь нь автомат санал хураалтын машинд итгэхг үй буйгаа илэрхийлж, маргаан дэгджээ. Үүний дараах жил тус улс автомат санал хураалтаар сонгууль явуулахыг хориглосон байна. Санал хураалтын автомат төхөөрөмж хэрэглэж үзсэн улс орнуудад гардаг эргэлзээтэй асуудал, гомдол санал манай өмнөх сонгуулиудад давтагдаад авсан. Тиймээс автомат төхөөрөмж сонгогчдын сэтгэлд сэв суулгасан хэрэг. Юутай ч энэ удаагийн сонгуулийн санал тоолох ажил санал авах өдрийн 22.00 цагт эхэлж, тооллогыг ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна гэж байгаа. Саналыг тоолохдоо тухайн хэсгийн хороонд санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын тоо, санал өгсөн ба өгөөгүй сонгогчийн тоо тохирч байгаа эсэхийг тулгах аж. Хэрвээ санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарвал нөөц төхөөрөмж ашиглана. Аль нэг хэсгийн хороонд нөөц төхөөрөмж байхгүй бол халж орхисон гар аргаараа тоолох гэнэ лээ. Мөн буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тусад нь тоолж, тусгай тэмдэглэл хийж битүүмжлэх аж. Ингээд санал тоолох төхөөр өмжөөс гарсан дүн мэдээг тухайн хэсгийн санал хураалтын дүн гэж үзэх юм байна.
Хэсгийн хороод автомат төхөөрөмжөөс авсан дүнг хоёр хоногийн дотор СЕХ-нд хүргэх ёстой. Харин СЕХ эцсийн дүнгээ хоёр ба түүнээс дээш хоногийн дараа зарлах эрхийг хуулиар эдэлж байгаа нь саналын тоог нэмж, хасах болон бусад луйвар хийгдэх магадлалтай гэх хардлага төрүүлж байгаа нь нууц биш. Шинээр мөрдөгдөж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн хэсэг, тойргийн хороодын шийдвэрийг хууль бус гэж үзвэл СЕХ тэдгээрийг хүчингүй болгох эрхтэй. Түүнчлэн СЕХ-ны өгсөн үүргийг сонгуулийн хэсэг, тойргийн хороод заавал биелүүлэх ёстой зэрэг заалт бий. Автомат төхөөрөмж тойрсон хардлага болон мөрдөж байгаа хуулийн аяс сонгогчдын олонхид нь сонгуулийн эцсийн дүн шударга гарч чадах уу гэсэн асуултыг төрүүлж байгаа юм.