Нийт газар нутгийнхаа бараг гуравны хоёрт нь хар алттай монголчууд бид Тавантолгойгоо зөв ашиглаад эхэлчихвэл хэдэн үеэрээ эдийн засгийн хүндрэлгүй аж төрөх бүрэн боломжтой. Социализмын үеийн геологичдын нээж, илрүүлсэн нүүрсний 15 бассейн Монголд бий. Үүнээс хэмжээгээрээ хамгийн том нь Орхон, Сэлэнгийнх бол агууламж, чанарын үзүүлэлтээр Өмнөговийн нүүрс дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд буй. Баялгийн үүцээ нээхдээ эрдэс баялгийн салбар дахь нэгдсэн бодлогоо алдсанаас Монголын нүүрсний 15 бассейныг орд газруудаар нь жижиглэн хуваасан. Үүний уршгаар төр, хувийн эзэмшлийн нүүрсний ордуудын үнэ цэнэ, ашиг орлого, борлуулалт, тээвэрлэлт гээд бүх зүйл нь өдөр, шөнө шиг ялгаатай байдлаар ажиллаж байна.
Зах зээлийн нөхцөл байдал хүндэрсэн амаргүй үед төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой”-гоос бусад компани ямар нэг байдлаар алдагдлаа багасгах гэж чармайн, уян хатан ажиллаж ирсэн. Харин төрөөс бодлогын болон бодит байдлаар олон дэмжлэг туслалцаа авдаг “Эрдэнэс Тавантолгой” компани зардлаа хэмнэх нь байтугай өр өөс өр, зээлээс зээлийн хооронд ажилласаар өдгөө өрийн хэмжээ нь 903 тэрбум, алдагдал нь 64 тэрбум төгрөгөөр хэмжигдэхэд хүрснийг 2014 оны тайлангаас нь харж болохоор байна. Тэд энэ өр, алдагдлаа аргацаахын тулд Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авчихаад байгаа нь Монголын банкны системд асуудал үүсгэж магадгүй болоод байна. Гурван жилийн өмнө БНХАУ-д нүүрсээ барьцаалан 350 сая ам.долларын зээл авсан.
Энэ их мөнгийг ард түмэнд бэлнээр тараагаад өгчихсөн. Өнөөдрийг хүртэл үргэлжилж буй энэ зээлээс үүдэлтэй үр дагаврыг багасгах гэж Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хамтран хэлэлцээр хийсний үр дүнд арай нааштай мэдээ дуулдаж байгаа. Гэвч гэрээ батлагдаж нэг том өрнөөсөө салах нь гэтэл Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өр араас нь асуудал дагуулж мэдэхээр байна. Уг нь Хөгжлийн банк нь улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой том хөтөлбөрүүдийг санх үүжүүлэх зорилготой. Гэтэл ашиггүй ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой”- д их хэмжээний зээл олгосон нь бусад том хөтөлбөрийн санхүүжилтэд сөргөөр нөлөөлөх юм биш биз.
Энэ өрийг цаашид яах вэ? Хөгжлийн банкны зээлийг эрг үүлэн төлөх чадамж энэ компанид бий юү?
Тавантолгойн лиценз нь төрийн мэдэлд 100 хувь байх нь эргэлзээгүй. Гэхдээ төр ийм байдлаар “зээлийн” менежмент хийж ажиллавал ард түмэнд ногдол ашиг хүртээх нь байтугай өр зээлнээс өндийхгүй нь бололтой.
Уул уурхайн бусад компани аль болох бага зардлаар ажиллах гэж бүх боломж, бололцоогоо дайчилдаг. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-н зардал яагаад илүү, бас дахин илүү байна вэ? Уншигчдад илүү ойлгомжтой байлгахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2014 оны тайлан дээрх зарим тоо баримтад уншигчдын анхаарлыг хандуулахыг хүслээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд өнгөрсөн онд 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэмээн “Coal Mongoia- 2015” чуулганы үеэр ярьж байсан. Өнг өрс өн онд олсон нийт орлогоос нь үйлдвэрлэлийн зардлыг хасвал 30 тэрбум төгрөгийн ашигтай ажил ласан мэт харагдаж байгаа. Гэтэл 2014 оны эцсийн тайлан тэнцлээс харвал 903 тэрбум 205.3 сая төгр өгийн өртэй, 64 тэрбум 463 сая төгр өгийн алдагдалтай ажиллажээ.
Өрийн хувьд урт хугацааны зээл буюу Хөгжлийн банкнаас авсан 471 сая 400 мянган төгрөгийн зээл энэ өрийн дийлэнхийг эзэлсэн байна. Одоогийн валютын ханшаар тооцвол 200 гаруй сая ам.доллараар хэмжигдэх энэ их зээлийг хэний зөвшөөрөлтэйгөөр, ямар барьцаатайгаар, юунд зарцуулах гэж авав? Улстөрчид бэлэн мөнгөний амлалтаа хэрэгжүүлэхийн тулд БНХАУын “Чалько” компаниас 350 сая ам.долларын зээл авсныг өнөөд өр хүн бүр сайн мэддэг болсон. Үүнээс болоод л “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийг хүртэл өрийн дарамтаасаа гарч чадахгүй, ашигг үй ажиллаж буй мэдээллийг төрийн эрх мэдэлтнүүд өгдөг. Гэтэл үнэндээ сүүлийн хоёрхон жилийн дотор “Эрдэнэс Тавантолгой” компани Хөгжлийн банкнаас төдийг үй арилжааны хэд хэдэн банкнаас нийтдээ 100 гаруй сая ам.долларын зээл авсныг УИХ-ын Ажлын хэсгийнхэн өнгөрсөн жил илрүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2014 оны тайлангаас харвал арилжааны банкуудаас авсан зээлээ төлс өн бололтой юм. Харин Хөгжлийн банкны зээл тэр үеийнхээс нэмэгдсэн нь энэхүү тайланд тусчээ. Улсын, хувийн ч бай, гадаад, дотоодын ямар ч банк хэдэн зуун сая ам.долларын зээлийг ямар ч том компанид барьцаа, шалгуургүйгээр өгдөггүй.
Тэр тусмаа Засгийн газрын мэдлийн Хөгжлийн банкны төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанид энэ их хэмжээний зээл өгөхдөө ч бүх банкинд мөрддөг зарчмаас үл гажсан байх учиртай. БНХАУ-ын тал Монголд 350 сая ам.долларын зээл олгохдоо Тавантолгойн экспортод гаргах нүүрсний төлб өрийг урьдчилж өгсөн. Харин Хөгжлийн банкнаас “Эрдэнэс Тавантолгой”- д энэ их хэмжээний зээлийг өгөх өд ямар шалгуур, шаардлага тавьсан юм бол? Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой”- н аль аль нь татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг. Ард түмэнд тайлангаа ил тод мэдээлэх үүрэгтэй төрийн өмчит компани. Тавантолгой өнөөдөр “сэхээнээсээ гарах” эсэх нь ч тодорхойгүй байгаа. Гэтэл ийм компанид 200 сая ам.доллар буюу 471 сая төгрөгийн зээлийг төрийн төмөр нүүрээр “далайлган” өгснөөрөө Хөгжлийн банк цаашлаад Монголын банкны системд сөр өг нөлөө үзүүлэх вий гэдгээс мэргэжилтнүүд болгоомжилж эхлээд байна. Хөгжлийн банк төрийнх, “Эрдэнэс Тавантолгой” бас төрийн мэдлийнх. Тэглээ гээд банкны шалгуур, бизнесийн зарчим шударга үйлчлэх ёстой.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ЗАРДЛАА ХЭМНЭХ БОЛОМЖ БАЙГААГҮЙ ГЭЖ ҮҮ
Уул уурхайн компаниудын олборлолт, тээвэрлэлтийн зардлаас ашиг орлого нь шууд хамаарна. Нэг тонн нүүрсний олборлолтын зардлыг зохистой хэмжээнд барьж чадах эсэх нь хамгийн чухал үзүүлэлт болдог. Энэ үзүүлэлтийг харьцуулахын тулд “Эрдэнэс Тавантолгой” болон “Энержи ресурс” компанийн 2014 оны өртгийн үндсэн үзүүлэлтийг харьцууллаа. Албан ёсны сайтад мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрс олборлохдоо 26.2 ам.долларын зардал гаргадаг аж. Харин “Энержи ресурс” 19.7 ам.долларын өртг өөр нэг тонн нүүрс олборлодог гэнэ. Үүний зөрүү 6.5 ам.доллар буюу “Эрдэнэс Тавантолгой” компани “Энержи ресурс”-ийнхаас 33 хувь илүү зардлаар нэг тонн нүүрс олборложээ. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрс тутамд 6.5 ам.долларын илүү үнээр олборлолт хийж байсан гэсэн үг. Үүнийг ашигтай байлгах боломж байсан уу? Хариулт өгөхийн тулд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтэй харьцуулахыг оролдлоо.
Уул уурхайн үйлдвэрлэлийн эдийн засагт хөрс хуулалтын итгэлцүүр гэж маш чухал ойлголт байдаг юм билээ. Энэ нь нэг тонн нүүрс олборлоход хэдэн шоо метр хөрс хуулав гэдгийг зайлшгүй тооцдог. Өөрөөр хэлбэл, их хөрс хуулах тусам олборлолтын зардал өсд өг аж. Энэ үзүүлэлтээр дээрх хоёр компанийг харьцуулья. АМГ-ын 2014 оны статистик мэдээнээс харвал “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн уурхайд нийтдээ 14.261 сая шоо метр хөрс хуулсан бол “Энержи ресурс” Ухаахудагийн уурхайд 26.264 сая шоо метр хөрс хуулжээ. Үүгээр бол “Энержи ресурс”-ийн ашиглалтын нөхцөл илүү хүнд, бараг хоёр дахин илүү хөрс хуулж байж нэг тонн нүүрс гаргаж авчээ. Энэ бодит үзүүлэлтээс харвал “Энержи ресурс”-ийн олборлолт амарг үй, зардал нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос хоёр дахин илүү гэсэн үг. Гэтэл өнөөд өр “Эрдэнэс Тавантолгой” алдагдалтай байгаа атлаа яагаад хэмнэхийг оролдсонг үй вэ? Тээвэрлэлтийн хувьд ч мөн үүнээс ч дор байдал ажиглагдана. “Эрдэнэс Тавантолгой” Цанхийн уурхайн аман дээрээс Цагаан хад-Ганцмод хүртэл нүүрсээ тээвэрлэдэг.
Уг нь уурхайн аман дээрээс тээвэрлэх нь байж боломгүй буруу жишиг хэдий ч төр энэ байдлыг засаж залруулалгүй өнөөдрийг хүрсэн. Ганцмод боомт хүртэлх энэ тээвэрлэлтийн нийт өрт өг нь 17.5 ам.доллар болдог аж. Харин “Энержи ресурс”-ийнх 14.1 ам.доллар. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” яг адилхан зайд 3.4 ам.долларын илүү зардал гаргадаг гэсэн үг. Дээрх байдлаас харахад “Эрдэнэс Тавантолгой” хувийн компаниуд шиг зардлаа хэмнэхийг оролдоог үйгээс энэ хэмжээний алдагдал хүлээсэн гэсэн ганцхан дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Цаашид яах вэ? “Эрдэнэс Тавантолгой” энэ байдлаараа хэмнэлтгүй ажилласаар байвал Тавантолгойг ашиглах шаардлага ард түмэнд ер нь байна уу. Алдагдлыг нь төр, засгаас “зохицуулж” төрийн мэдлийн банкнаасаа хэдэн зуун саяар нь зээл өгч аргалсаар байвал Тавантолгойг аврах гэсэн биш Хөгжлийн банкаа төдийг үй банкны системээ “хэвтэрт” оруулж болзошг үй нь байна шүү.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ