
Германы сонинуудад 100-гаад жилийн өмнө суудаг редактор гэх албан ёсны ажлын байр, нэр томъёо бий болжээ. Суудлаасаа өндийдөггүй, ажилдаа дарагдсан хүн гэж эндүүрэв. Суудаг редакторын ажлын байр нь сонины редакцад биш, шоронгийн камерт байж. Хэрвээ хэн нэгэн уншигч сонины газрыг шүүхэд өгч, сонин ялагдвал тухайн материалыг бичсэн сэтгүүлч биш, түүний өмнөөс суудаг редактор ял үүрнэ. Суудаг редактор ял эдлэх хугацаандаа редакцаасаа цалин, архи, тамхи гэх мэт бас бус хангамж авна. Өнөөгийн Монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм ажлын байр бий болгохоос өөр аргагүй байдалд орж мэдэх нь. “Хулгайчийг бариарай” гэж хамгийн чанга хашгирсан хүн өөрөө хэргийн эзэн хулгайч байсан гэдэг шиг ардчиллын тухай хамгийн их ярьсан нөхөд өөрсдөө “ардчиллын хулгайч” болж таарч байх шиг. 25 жилийн өмнө ардчиллынхан гудамжинд жагсан, өлсгөлөн зарлаж, Намын төв хороонд хэдхэн шаардлага тавьсны нэг нь хэвлэлийн эрх чөлөөний тухай байв.
Ардчилсан хувьсгал хийсэн хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг өнөө хараацайнууд төрийн тамга атгаж, төмөр хашаатай ордонд тухалмагцаа тэр үеийн зорилгоосоо буцаж, ардчиллын амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөөг хулгайлан нисэхээр элээ шиг эргэлдэх боллоо. “Сэтгүүлчид хангалттай эрх чөлөөтэй байна. Тэдэнд эрх чөлөө өгөх биш, харин ч хасах хэрэгтэй”, “Хэвлэлүүд яагаад дандаа бидний тухай бичдэг юм бэ. Өөр бичих юм олддоггүй юм уу” хэмээн шаргал ордныхон биднийг баалдаг. Гудамжинд гутал тосолдог өвгөн, яаманд тамга барьдаг сайд хоёрын хэнийг нь ард түмэн сонирхох вэ. Өвгөн өдөрт хэдэн төгрөг олж, түүгээрээ хэрхэн амь зогоож байгааг төрийн түшээд өөрсдөө сонирхдог бил үү. Үгүй шүү дээ. Сонгууль дөхөхөөр л өнөө гуталчныг сонгогч гэдгийг гэнэт санаж, хачин их хайртай болдог. Сонгуулийн маргаашнаас өнөө өвгөн нүдний хог. Тэтгэвэр нь яагаад амьдралд хүрэлцдэггүйг, түүнийг яаж өөрчилж болохыг сайд мэдэхийг ч хүсэхгүй.
Офшор дансан дахь мөнгөө ч мартчихдаг юм чинь өвгөний үгийг яаж ч санахав. Хэвлэлийнхэн л өвгөнд өгсөн амлалтыг нь сайдад сануулж, сайдын хариуг өвгөнд хүргэхээр зүтгэдэг. Тэгвэл өвгөн гутлын тос худалдаж авах бүртээ нэмүү өртгийн, гаалийн албан татвар улсад төлж байгаа. Орой харих замдаа 500 грамм сүү авахдаа бас л олсон хэдээсээ татварт суутгуулна. Алхам тутамд нь авдаг татвараар яаманд сайд ямбалж байна уу, ард түмний төлөө ажиллаж байна уу гэдгийг өвгөн мэдэх эрхтэй. Өвгөн өөрөө сайдаас очоод асууж чадахгүй, өрөөнд нь ороод хянах боломжгүй учраас сайд хэнтэй уулзаж, юу ярьж, хаагуур, хэний мөнгөөр зугаалж, ямар бизнес эрхэлж буйг хэвлэлийнхэн л өвгөнд мэдээлэх гэж хичээдэг юм.
Хэрвээ сайд хэвлэлийнхнээр цагдуулах дургүй байвал албан тушаалаасаа сайн дураараа татгалзах эрхтэй. Манай сайд дарга нарын эдэлдэггүй ганц эрх нь энэ. Тэгсэн хэрнээ байхгүй эрхийг өөртөө бий болгохыг яана. Өөрийнхөө хүслээр УИХ-ын гишүүн, сайд, дарга болчихоод бидний тухай бичлээ хэмээн сэтгүүлчдийг адлах нь арай ч дэндэнэ ээ. “Би УИХ-д нэрээ дэвшүүлнэ“, “Би сайд болмоор байна” хэмээн “хор найруулж” явна гэж сонссоноос биш, “Намайг гишүүн болохгүй гээд байхад хоолойд хутга тулгаад зөвшөөрүүлчихлээ” гэж гомдоллосон гишүүн өнөөг хүртэл гараагүй л юм даг. Хэвлэл яагаад шарладгийг шаргал ордныхон мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй биз. Эрх чөлөө нь дутахаараа хэвлэл шарладаг юм. Мэдээлэл олж авах эрх чөлөөтэй, төрийн ямар ч албан хаагчтай уулзахад мэдээлэл өгдөг, яаж ийгээд олж авсан мэдээллээ нийтэлчихээр танил тал, ажлын газрынхан, дарга эрхлэгчээр дамжуулаад эх сурвалжийг маань мэдэх гэж мяраадаггүй, “Хэнээс мэдээлэл олж авснаа л хэлчих. Үгүй бол шүүхээр л учраа олохоос” хэмээн сүрдүүлдэггүй бол өдийд Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй цэцэглэж, эрх баригчид чичирч байх байлаа.
Үнэндээ үүнээс л айдаг учраас эрх баригчид хэвлэлийнхний амыг үдэж, үүдийг барих 13 мэхээ бүгдийг хэрэглэж байна. Өмнө нь зөвхөн яамд л хэвлэлийн албатай байсан бол одоо бүх агентлаг ийм орон тоо гаргаж, өөрсдийгөө нөлөөтэй шилний цаанаас харуулахаар оролддог боллоо. Сэтгүүлчид хэн нэг дарга, даамалтай явж очиж уулзаад, утсаар ярьж цаг тохироод ярилцлага авчихдаг байсан бол одоо том даргаас бусад нь ярилцлага өгөх эрхгүй, мэргэжилтэн, хурган дарга нар нь “Даргаас зөвшөөрөл аваад ирвэл болно. Зөвшөөрөлгүйгээр юм яривал би ажилгүй болно” хэмээн түмэн зовлон тоочиж суух нь аль ч албан газрын нийтлэг дүр. Зарим нь бүр баах гээд нохойн хөл хөлдөөхийн үлгэрийг давтана гээч. Албан бичиг явуулахыг шаардаж, асуух асуултаа урьдчилж өгөхгүй бол очихгүй хэмээн гэдийнэ. Ажлаа мэдэхгүй шахааны хүмүүсээр төрийн алба дүүрсэн учраас л мэдэхгүй юмыг нь асуучих вий гэж яс нь хавталздаг биз дээ, чааваас. Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан.
Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг нь хүний эрх чөлөө. Үг хэлснийхээ, хэвлэн нийтэлснийхээ, байр сууриа илэрхийлснийхээ төлөөсөнд дээлээ нөмөрнө, дааж давшгүй төлбөрт орно гэдэг байж боломгүй зүйл. Хүн гэдэг амьтан супер компьютер биш учраас алдаа гаргаж мэднэ. Алдааг залруулж, засаж болно. Тиймээс Хууль зүйн өмнөх сайд гүтгэх, доромжлох гэдэг заалтыг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас хассан атал одоогийн сайд нь гүтгэх гэдэг заалтыг буцаагаад оруулчихав. Зөрчлийн тухай хуулиар нэмж дөнгөлнө гэж Засгийн газар сүрдүүлээд, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-өөр Ерөнхийлөгч айлгаад байх чинь. Хэвлэл мэдээллийн салбарынханд есөн эрүү тулгах гээд байгаа юм уу, хашаа ч юм. Тэгэхээр хөөрхий хэвлэлийнхэн суудаг редактортой болохгүй бол ажил хийх сэтгүүлчгүй болох дэг ээ. Тал талаас эрүү тулгаад эхэлбэл суудаг редактор ганц байгаад ч хүрэлцэхгүй биз. Тэднийхээ цалинг харин хүчирдэг болов уу.
Х.БОЛОРМАА
СУУДАГ РЕДАКТОР АЖИЛД АВНА
Германы сонинуудад 100-гаад жилийн өмнө
суудаг редактор гэх албан ёсны ажлын
байр, нэр томъёо бий болжээ. Суудлаасаа
өндийдөггүй, ажилдаа дарагдсан хүн гэж
эндүүрэв. Суудаг редакторын ажлын байр
нь сонины редакцад биш, шоронгийн камерт
байж. Хэрвээ хэн нэгэн уншигч сонины газрыг
шүүхэд өгч, сонин ялагдвал тухайн материалыг
бичсэн сэтгүүлч биш, түүний өмнөөс суудаг
редактор ял үүрнэ. Суудаг редактор ял эдлэх
хугацаандаа редакцаасаа цалин, архи, тамхи гэх
мэт бас бус хангамж авна. Өнөөгийн Монголд
үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн
байгууллагууд ийм ажлын байр бий болгохоос
өөр аргагүй байдалд орж мэдэх нь. “Хулгайчийг бариарай” гэж хамгийн
чанга хашгирсан хүн
өөрөө хэргийн эзэн хулгайч
байсан
гэдэг шиг ардчиллын тухай
хамгийн их ярьсан нөхөд өөрсдөө
“ардчиллын хулгайч” болж таарч байх
шиг. 25 жилийн өмнө ардчиллынхан
гудамжинд жагсан, өлсгөлөн зарлаж,
Намын төв хороонд хэдхэн шаардлага
тавьсны нэг нь хэвлэлийн эрх чөлөөний
тухай байв. Ардчилсан хувьсгал хийсэн
хэмээн өөрсдийгөө дөвийлг
өд
өг өнөө
хараацайнууд төрийн тамга атгаж, төмөр
хашаатай ордонд
тухалмагцаа тэр үеийн
зорилгоосоо
буцаж, ардчиллын амин сүнс
болсон
хэвлэлийн эрх чөлөөг хулгайлан
нисэхээр элээ шиг эргэлдэх боллоо.
“Сэтгүүлчид хангалттай эрх чөлөөтэй
байна. Тэдэнд эрх чөлөө өгөх биш, харин
ч хасах хэрэгтэй”, “Хэвлэлүүд яагаад
дандаа бидний тухай бичдэг юм бэ. Өөр
бичих юм олддоггүй юм уу” хэмээн
шаргал ордныхон биднийг баалдаг. Гудамжинд
гутал тосолдог өвгөн, яаманд тамга
барьдаг сайд хоёрын хэнийг нь ард түмэн
сонирхох вэ. Өвгөн өдөрт хэдэн төгрөг
олж, түүгээрээ хэрхэн амь зогоож байгааг
төрийн түшээд өөрсдөө сонирхдог бил
үү. Үгүй шүү дээ. Сонгууль дөхөхөөр л
өнөө гуталчныг сонгогч гэдгийг гэнэт
санаж, хачин их хайртай болдог. Сонгуулийн
маргаашнаас өнөө өвгөн нүдний
хог. Тэтгэвэр нь яагаад амьдралд хүрэлцдэгг
үйг, түүнийг яаж өөрчилж болохыг
сайд мэдэхийг ч хүсэхгүй. Офшор
дансан
дахь мөнгөө ч мартчихдаг юм
чинь өвгөний үгийг яаж ч санахав. Хэвлэлийнхэн
л өвгөнд өгсөн амлалтыг нь
сайдад сануулж, сайдын хариуг өвгөнд
хүргэхээр
зүтгэдэг. Тэгвэл өвгөн гутлын
тос худалдаж авах бүртээ нэмүү өртгийн,
гаалийн албан татвар улсад төлж байгаа.
Орой харих замдаа 500 грамм сүү авахдаа
бас л олсон хэдээсээ татварт суутгуулна.
Алхам тутамд нь авдаг татвараар яаманд
сайд ямбалж байна уу, ард түмний төлөө
ажиллаж
байна уу гэдгийг өвгөн мэдэх
эрхтэй.
Өвгөн өөрөө сайдаас очоод асууж
чадахгүй, өрөөнд нь ороод хянах боломжг
үй учраас сайд хэнтэй уулзаж, юу ярьж,
хаагуур, хэний мөнгөөр зугаалж, ямар
бизнес эрхэлж буйг хэвлэлийнхэн л өвг
өнд мэдээлэх гэж хичээдэг юм.
Хэрвээ сайд хэвлэлийнхнээр цагдуулах
дургүй байвал албан тушаалаасаа
сайн дураараа татгалзах эрхтэй. Манай
сайд дарга нарын эдэлдэггүй ганц эрх
нь энэ. Тэгсэн хэрнээ байхгүй эрхийг
өөртөө бий болгохыг яана. Өөрийнхөө
хүслээр УИХ-ын гишүүн, сайд, дарга
болчихоод бидний тухай бичлээ хэмээн
сэтгүүлчдийг адлах нь арай ч дэндэнэ ээ.
“Би УИХ-д нэрээ дэвшүүлнэ“, “Би сайд
болмоор байна” хэмээн “хор найруулж”
явна гэж сонссоноос биш, “Намайг
гишүүн болохгүй гээд байхад хоолойд
хутга тулгаад зөвшөөрүүлчихлээ” гэж
гомдоллосон гишүүн өнөөг хүртэл
гараагүй л юм даг.
Хэвлэл яагаад шарладгийг шаргал ордныхон
мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй
биз. Эрх чөлөө нь дутахаараа хэвлэл
шарладаг
юм. Мэдээлэл олж авах эрх
чөлөөтэй,
төрийн ямар ч албан хаагчтай
уулзахад мэдээлэл өгдөг, яаж ийгээд олж
авсан мэдээллээ нийтэлчихээр танил
тал, ажлын газрынхан, дарга эрхлэгчээр
дамжуулаад эх сурвалжийг маань мэдэх
гэж мяраадаггүй, “Хэнээс мэдээлэл олж
авснаа л хэлчих. Үгүй бол шүүхээр л
учраа олохоос” хэмээн сүрдүүлдэггүй бол
өдийд Монголд эрэн сурвалжлах сэтгүүл
зүй цэцэглэж, эрх баригчид чичирч байх
байлаа. Үнэндээ үүнээс л айдаг учраас
эрх баригчид хэвлэлийнхний амыг үдэж,
үүдийг барих 13 мэхээ бүгдийг хэрэглэж
байна.
Өмнө нь зөвхөн яамд л хэвлэлийн
албатай байсан бол одоо бүх агентлаг ийм
орон тоо гаргаж, өөрсдийг
өө нөлөөтэй
шилний
цаанаас харуулахаар
оролддог
боллоо.
Сэтгүүлчид хэн нэг
дарга,
даамалтай явж
очиж уулзаад,
утсаар ярьж
цаг тохироод ярилцлага
авчихдаг
байсан бол одоо
том даргаас бусад нь
ярилцлага өгөх эрхгүй,
мэргэжилтэн, хурган
дарга нар нь “Даргаас
зөвшөөрөл аваад ирвэл
болно.
Зөвшөөрөлгүйгээр
юм яривал
би ажилгүй
болно” хэмээн түмэн
зовлон тоочиж
суух
нь аль ч албан газрын
нийтлэг дүр. Зарим нь бүр баах гээд
нохойн хөл хөлдөөхийн үлгэрийг давтана
гээч. Албан бичиг явуулахыг
шаардаж,
асуух асуултаа урьдчилж өгөхгүй бол
очихгүй хэмээн гэдийнэ. Ажлаа мэдэхгүй
шахааны хүмүүсээр төрийн
алба дүүрсэн
учраас л мэдэхгүй юмыг нь асуучих вий
гэж яс нь хавталздаг биз дээ, чааваас.
Засгийн газар Эрүүгийн хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслөө УИХ-д өргөн барьсан. Ардчилсан
нийгмийн үнэт зүйлсийн нэг нь
хүний эрх чөлөө. Үг хэлснийхээ, хэвлэн
нийтэлснийхээ, байр сууриа илэрхийлснийхээ
төлөөсөнд дээлээ нөмөрн
ө,
дааж давшгүй төлбөрт орно гэдэг байж
боломгүй зүйл. Хүн гэдэг амьтан супер
компьютер биш учраас алдаа гаргаж
мэднэ. Алдааг залруулж, засаж болно.
Тиймээс Хууль зүйн өмнөх сайд гүтгэх,
доромжлох гэдэг заалтыг Эрүүгийн
хуулийн шинэчилсэн найруулгаас хассан
атал одоогийн сайд нь гүтгэх гэдэг
заалтыг буцаагаад оруулчихав.
Зөрчлийн тухай хуулиар нэмж
дөнгөлнө гэж Засгийн газар сүрдүүлээд,
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга
ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-өөр
Ерөнхийлөгч айлгаад байх чинь. Хэвлэл
мэдээллийн салбарынханд есөн эрүү
тулгах
гээд байгаа юм уу, хашаа ч юм.
Тэгэхээр хөөрхий хэвлэлийнхэн суудаг
редактортой болохгүй бол ажил хийх
сэтгүүлчгүй болох дэг ээ. Тал талаас эрүү
тулгаад эхэлбэл суудаг редактор ганц
байгаад ч хүрэлцэхгүй биз. Тэднийхээ
цалинг харин хүчирдэг болов уу. Х.БОЛОРМАА