
.jpg)
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилсээр. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Ж.Амарболд шигшээд Б.Мягмардоржийг ялж, түрүүллээ. Өдгөө 20 настай тэрбээр УАШТ-д анх удаа түрүүлж байгаа нь энэ.
Тэд “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь.

Ж.Амарболд хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшинг ялсан юм.
Энэ жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Б.Амартүвшин нар хүрэл медаль хүртлээ.