
Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд өнөөдөр эхэллээ. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүдийн цагаан бүсний 69 кг-д өрсөлдсөн "Тв коктейль" хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал эхний тойрогт “Аврагч” клубийн тамирчин А.Баярсайханыг ялсан.
УАШТ-д анх удаа оролцож байгаа тэрбээр дараагийн тойрогт “Гаруда” клубийн З.Төгөлдөрт дийлдлээ. Өөскө хүрэл медалийн төлөө "Гаруда" клубийн Ж.Алтантулгатай барилдана.