“Гахай давуу эрхтэй байх” саналыг дэмжих, эсэхийг өнөөдөр шийднэ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар гишүүн С.Ганбаатарын санаачилсан Үндсэн хуулийн цэцэд санал гаргах тухай асуудлыг үргэлжлэн хэлэлцэх байв. Бүрэн эрхийнхээ дөрвөн жилд ямар ч хэргээр хууль, хяналтын байгууллагад гишүүдийг шалгадаггүй байх агуулга үүний ард бий юм. УИХ-ын тухай хуулийн 45.2, 45.3 дахь гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн, мөн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх гэж буй бол ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг парламентад оруулах заалт
2025-10-31
Д.Цогтбаатар: Үндсэн хуулийн Их хурлын цэцийн шийдвэр эцсийнх байна
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Үндсэн хуулийн Их хурлын цэцийн шийдвэр эцэсийнх байна. Үүнийг УИХ авч хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, цэцийн шийдвэрээс давсан өөр шийдвэр гарах боломжгүй гэж харж байна.
2025-10-23
УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллахыг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 64 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулж, түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо.
2025-10-17
Тэтгэвэр нэмэх санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар ажиллана гэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотой хүсэлтийг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмадаас тэтгэврээ нэмэх, зээлийн хүүг бууруулах, эрүүл мэнд, асрах үйлчилгээг сайжруулах талаар тус байнгын хороонд өргөдөл гаргасан аж.
2025-10-06
Нэг байнгын хороонд “давхар дээл”-тэй гишүүн гурваас илүү орохгүй
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, байнгын хорооны тоог 13-аас найм болгон цөөлсөн билээ. Үүний дагуу Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулж, Аж үйлдвэржилтийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэсэн юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтынхад багтаажээ. Татан буугдсан байнгын хороодыг дэд хороо болгон өөрчилж, даргаар нь УИХ-д анх удаа сонгогдсон, шинэ гишүүдийг томилсон.
2025-08-05