"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ
Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги, танхим бүрийг ухаалаг самбартай болгох зорилгоор "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолыг энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
2026-05-27
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгав
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.
2026-05-27
Хайгуулын лицензийг зургаан жилээр олгоно
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Уг төслөөр хуулийн 40 орчим хувийг өөрчлөх гэнэ. Төсөлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон жилээр хадгалдагийг хязгаарлахаар тусгажээ. Үүний тулд хугацааг зургаан жил болгож, төлбөрийг нэмэх гэнэ. Ингэснээр лицензийн найлзааг тасалан зогсоож, олон улсын жишигт ойртуулах нь.
2026-05-27
Хоол үйлдвэрлэлийн салбарын орлого 1.6 их наяд төгрөгт хүрчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес эрхлэгчидтэй уулзжээ. Манай улсад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2024 оны жилийн эцсийн байдлаар эл чиглэлд 2923 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсны 64.1 хувь нь Улаанбаатарт байв.
2026-05-25
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг ойрын үед нэмнэ
Ерөнхий сайд Н.Учрал бямба гарагт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумд ажиллаж, тариаланчидтай уулзсан байна. Сэлэнгэ аймаг хаврын тариалалтаар үр тариа 134.4 мянган га талбайд тарьснаас улаанбуудай 128.9, бусад үр тариа 5.4, төмс 2.4, хүнсний ногоо 7.9 мянган га-д тус тус тариалжээ.
2026-05-25
УИХ-ын анхны эмэгтэй дэд дарга С.Одонтуяа
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна.
2026-05-25
Монгол Улсад гадаад зээлийн хүрээнд нийт 74 төсөл хэрэгжиж байна гэв
Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл 14 хоногийн өмнө Улсын Их Хурлаар эцэслэн батлагдах гэж байгаад босго даваагүй. Иймд Засгийн газраас яаралтай горимоор уг хуулийн төслийг өргөн мэдүүлээд өнөөдөр батлагдаж буй нь энэ гэв.
2026-05-22
С.БАЯРЦОГТ: АН сөрөг хүчний байр суурьдаа үнэнч байна
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр тус намын генсек С.Баярцогт цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Н.Учралын Засгийн газарт АН хамтрах гэж буй, зургаан сайдын суудал амласан гэсэн мэдээлэл сүүлийн хэдэн өдөр гарч буй. Энэ талаар тэрбээр “Түүхэнд энэ хоёр нам хамтарч ажилласан тохиолдлууд бий.
2026-05-22