Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Италид төрийн айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Италид төрийн айлчлал хийхээр мордлоо
2025-12-01

Хагас коксын түлшээр “харанга дэлдсэн” инженер Ж.Золжаргал

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-12-01

“100 сая ам.долларын зах зээлээсээ татгалзахыг хүсээгүй хүмүүс эсэргүүцэж байна”

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. О.Номинчимэг тэргүүтэй 78 гишүүн уг төслийг өргөн барьсан юм. Энэ бол парламентын нийт гишүүний 62 хувь гэсэн үг. Тэд тамхины төрлийн бүтээгдэхүүнүүдийн гаалийн онцгой албан татварыг нэмэх асуудлыг төсөлдөө тусгажээ. Ингэснээр тамхины дундаж үнэ 2026 онд 4366, 2030 онд 15339 төгрөг болж нэмэгдэх тооцоог Сангийн яамнаас хийсэн байна.
2025-11-28

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудал - Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл - “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Томуу, томуу төст өвчний эсрэг авах арга хэмжээ/ - Зарим төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын дүн - Бусад
2025-11-28

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ
2025-11-27

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.
2025-11-27

Эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргахаар болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.25/ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг, урвалж оношлуур худалдан авахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг дуулгалаа.
2025-11-25

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-11-25

Улс төрийн намуудын эрх зүйн орчныг “амилуулсан” гэв

“Улс төрийн намын ил тод байдал” зөвлө­гөөнийг өчигдөр СЕХ болон Нээлттэй нийгэм форумаас зохион байгууллаа. Үүгээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, бусад ул­сын турш­ла­га, ил тод байдал, санхүүжилт, түүнд тавих олон нийтийн хяналтын талаар хэ­лэл­цэв. На­муудын төлөөлөл, судлаачид, мөн төрийн байгуул­лагуудаас уг зөвлөгөөнд оролцжээ. Улс тө­рийн намын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэч­лэлт, тулгарч буй сорилтын талаар улс төр судлалын доктор Э.Гэ­рэлт-Од танилцуулсан.
2025-11-25

АН-аас татварын өршөөл үзүүлэх хууль санаачилна

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий газрын болон Тамхины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл сонс­сон байна. Энэ талаар бүл­гийн дарга О.Цогт­гэрэл, дэд дарга Б.Жар­га­лан, гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ.
2025-11-25

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2025-11-25

Н.Учралыг Ж.Энхбаяр, түүнийг М.Бадамсүрэн орлоно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр цахимаар ху­ралдаж, Тэргүүн шадар бөгөөд Эдийн зас­гийн хөгж­лийн сайдаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг томилуулах шийд­вэр гаргажээ. Уг албан тушаалыг хашиж бай­сан Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсон уч­раас ийн­хүү өөр хүн томилох гэж буй юм. Харин Ж.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томи­лох нь. Зас­гийн газрын гишүүнийг чөлөөлөх, то­милох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Эд­гээр улс төр­чийг туршлага, чадвартай хэмээн Зас­гийн газрын тэргүүн үнэлсэн гэнэ.
2025-11-25

МАН бүлэг: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.11.24/-ийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсож, УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэлж хэлэлцлээ.
2025-11-24

Төрийн албан хаагчид олгох НЭГ удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт өвлүүлэх тогтоол гарлаа

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн.
2025-11-24

Томуу, томуу төст өвчин улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахим хэлбэрт шилжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор сурагчдын өвлийн амралтын хугацааг урагшлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
2025-11-24

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоол, Төрийн алба хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн уулзалтын тухай, "Эрдэнэбүрэний УЦС" төслийн төслийн хэрэгжилтийн явцын талаар...зэрэг хэлэлцэх болон танилцах нийт 23 асуудал хэлэлцэх юм байна. 
2025-11-24

АН-ынхан Үндсэн дүрмээ баталсан байна

АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдаан өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд болж, Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн үндсэн дүрмийнхээ өөрчлөлтийг баталсан юм. Ийм нэг л асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. Тус намынхан өмнө нь Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэн батлаад, Дээд шүүхэд хүргүүлсэн ч 12 заалтыг хуульд нийцүүлэх хэрэгтэй хэмээн буцаасан аж. Тиймээс эл “засвар”-ыг дүрэмдээ хийж, дахин Дээд шүүхэд хүргүүлэхээр болсон байна.
2025-11-24

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг бид тэмдэглэн өнгөрүүлэв. Эл өд­рийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүлсэн юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2012 оноос хойш монголчууд “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж буй билээ.
2025-11-24