Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна

Мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна
2026-01-02

Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ

Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
2026-01-02

Шинэ жилийн бэлэг сонгохдоо анхаарах зүйл

Шинэ жилийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2025-12-31

Энэ онд дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулжээ

Энэ онд дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуул
2025-12-30

Нүүрсний тээврийн автомашинууд мөргөлдөж, жолооч нь амиа алджээ

Нүүрсний тээврийн автомашинууд мөргөлдөж, жолооч нь амиа алджээ
2025-12-29

“MN tower” дахь ресторанд ахуйн хий дэлбэрч, гурван хүн түлэгдлээ

Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дахь “MN tower” барилгад үйл ажиллагаа явуул­­­даг ресторанд өнгөрсөн баасан гаргийн 17.10 цагийн үед ахуйн хийн баллон дэлбэрсэн ноцтой осол гарлаа. Дэлбэрэлтэд рестораны гурван ажилтан өртөж, гарын шуу, бугалга нь түлэгдсэн байна. Тэдэнд нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар шуурхай тусламж үзүүлж, ГССҮТ-ийн Түлэнхийн хоёрдугаар төвд хүргэжээ.
2025-12-29

Мал 445.1 мянган толгойгоор өсөж, малчин өрх 1600-гаар буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоолуулсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2025-12-29

Монголын тусгаар тогтнолын өдөр

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29 бол Монголын тусгаар тогтнолын өдөр билээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд УИХ-ын шийдвэрээр эл өдрийг үндэсний баяр болгосон. Монголчууд бид энэ өдөр албан ёсоор амардаг ч утга учрыг нь сайн мэддэггүй. Тиймээс монгол үндэстний хувьд амин чухал түүхэн өдрийн талаар товч тайлбар хүргэхийг хичээе.
2025-12-29

3агасны үнэрийг дарж, амтыг супер болгодог “шидэт” арга

Манайхны хувьд ялангуяа залуу гэр бүлүүд тахиа, цацагт хяруул шарах нь элбэг. Загасны хувьд үнэр ихтэй, шарахад “биегүй”, хальс нь амархан язарч үзэмжгүй харагддаг зэрэг асуудал бий. Удахгүй “уулзаад салах” хоёр оны заагт баярын ширээндээ шарсан загас бэлтгэхээр зэхэж буй бол “хүндрэлүүдийг” хэрхэн давах зөвлөгөө хүргэе. 
2025-12-26

Ханбогдын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж, ашиглалтад хүлээн авчээ. Тус барилга нь ор­ чин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, металл фасадтай, 1100 гаруй ам метр талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтой гэдгээрээ онцлог аж.
2025-12-26

2026 оны нэгдүгээр сараас мөрдөх хууль, тогтоомжууд

2026 оноос эхлэн нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгааллын зэрэг олон салбарт хүчин төгөлдөр үйлчлэх хууль, журам, тогтоол, шийдвэрүүдийн үр дүнд төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах замаар улсын хөгжилд бодит нөлөө үзүүлнэ хэмээн эрх баригчид найдаж буй. Ингээд ирэх сарын 1-нээс улс орон даяар мөрдөх онцлох хууль, тогтоомж, дүрэм журмын талаар танилцуулъя.
2025-12-26

Нууц камер суурилуулж иргэдийн мэдээллийг цуглуулж байсан хүмүүсийг шалгаж эхэллээ

Нууц камер суурилуулж иргэдийн мэдээллийг цуглуулж байсан хүмүүсийг шалгаж эхэллээ
2025-12-26

Уламжлалт гар урлалыг дэмжих, түрээсийн төлбөргүй төв үүдээ нээв 

Гэр хорооллын тогтвортой хөгжлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутагт Толгойт-Уламжлалт гар урлалыг дэмжих төвийг өчигдөр ашиглалтад орууллаа. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор эл төвийг нээсэн аж. Ингэснээр 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч түрээсийн төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.
2025-12-26

Хоёр өдөр дараалан газар 3.7-4.5 магнитудын хүчтэй хөдөллөө

Булган аймгийн Булган сумд уржигдар 18.38 цагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлжээ. Үүний өмнөх өдөр буюу энэ сарын 23-нд 16.42 цагт Баянхонгорын Богдод газар 4.5, 19.39 цагт тус аймгийн Баян-Өндөр сумд газар 3.7 магнитудын хүчтэй хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл тухайн орон нутгийн иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учруулаагүй байна.
2025-12-26

“Улсын чансаа” тэмцээний бугуйвчны эзэд тодорчээ

Монголын спорт өрөлтийн холбооноос зохион байгуулсан “Улсын чансаа” тэмцээнд 45 клубийн 3-60 насны 704 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Энэ сард үзүүлэлтээрээ 212 тамирчин тус холбооноос баталсан “Одоо ахиулах”, ”Анхны од” одны болзол хангаж, бугуйвчны эзэн боллоо. Үүнээс 60 нь нэг одны болзол хангаж цагаан, 70 нь хоёр одны болзол биелүүлж шар, 49 нь гурван одныхоор улаан, долоо нь дөрвөн одны болзолд хүрч нил ягаан, тав нь таван одны болзлоор хар бугуйвч зүүв. Шооны спортын 26 клубийн 105 тамирчин тус тэмцээнд өрсөлдөж, өмнөх амжилтаа ахиулжээ.
2025-12-26

Ирэх долоо хоногийн даваа гарагт бүх нийтээр амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ арванхоёрдугаар сарын 29-нд тохиож байна. Иймээс сарын 29-ний  буюу даваа гарагт “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар бүх нийтээр амрах юм. Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Монголчуудын байгуулсан Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс 1911-1919 онд оршин тогтносон. 1911 оны 12 дугаар сарын 30-нд Их хүрээнд “Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан нь Монгол Улсын анхны төрийн сайдууд хэмээн түүхнээ бичигджээ. 
2025-12-26

Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

“Мо Эн Ко” компани нь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод тусгай зөвшөөрөл­тэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цахилгаан станц, коксжих нүүрсний үйлдвэр барина хэмээн амлаж байв. Түүнчлэн Дарви сумаас уурхай хүртэлх 30 км замыг засварлан, асфальт тавихаар болсон ч өдий хүртэл ямар ч бүтээн байгуулалт хийлгүй, түүхий нүүрс экспортолсон хэвээр байгааг уурхайчид, жолооч нар дурдлаа. Ташрамд дурдахад, дээрх уурхайд одоогоор 1220 автомашинаар нүүрс тээвэрлэж байгаа аж.
2025-12-26

ТӨК-иудын хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг эзэлж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан. Одоогоор төрийн өмчит болон оролцоотой 101 компани байгаагаас 73 нь 100 хувийн өмчит аж. Эдгээрээс хувьцааг нь үе шаттайгаар олон нийтэд санал болгох, нэмж гаргах гэж буй юм. Мөн ТӨК-иудын хөрөнгө дотоотын нийт бүтээг­дэхүүний 74.3 хувийг эзэлж байна. 
2025-12-26