Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ. Тодруулбал энэ жилийн марафоныг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
2026-04-27

Хүүхдээ чийрэг өсгөхийг хүсвэл хөрс, шороотой “амьд” талбайд тоглуулаарай 

Хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд резинэн шалтай, хуванцар тоглоомоор тохижуулсан хиймэл орчноос илүүтэй хөрс, шороо бүхий “амьд” байгальд тоглуулах нь үр дүнтэйг Финландын эрдэмтэд онцолжээ. Бидний хамгийн аюулгүй, цэвэрхэн гэж итгэдэг хиймэл орчин нь үнэндээ хүүхдийн дархлааны тогтолцоог сулруулж, бие махбодыг өвчлөлд өртөмтгий болгох эрсдэлтэй гэнэ.
2026-04-25

Оюутан, залуус оршин суугаа газрынхаа цэрэг татлагын товчоонд бүртгүүлж болох нь 

Улс орон даяар энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлээд дөрөв хонож байна. Энэ удаагийн татлагаар хилийн болон дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татаж буй бөгөөд зэвсэгт хүчний цэ­рэг татлагыг хоёрдугаар ээлжээр буюу ирэх аравдугаар сард зохион байгуулах юм
2026-04-25

“Цагаан хадны өнгө”-ийг олон улсын кино наадамд “сойно” 

Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” (Colors of white rock) бүтээл “Трибека” (Tribeca) олон улсын кино наадмын уралдаант хэсэгт албан ёсоор шалгарчээ. “Ай си ти филмс”-ийн бүтээл болох эл кино АНУ-ын НьюЙорк хотноо ирэх зургаадугаар сарын 3-14-нд тус наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох юм.
2026-04-24

Номтой нөхөрлөх өдрүүд айсуй 

ЮНЕСКО-гоос дөрөвдүгээр сарын 23-ныг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан билээ. Энэ өдөр М.Сервантес, У.Шекспир, В.Набоков тэргүүтэй утга зохиолын сод төлөөлөгчдийн мэндэлсэн болон таалал төгссөн мөчтэй давхацдагаараа онцлогтой. Өдгөө дэлхийн 100 гаруй оронд эл өдрийг тэмдэглэж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэхээс гадна ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг уламжлал тогтжээ.
2026-04-24

Ой, хээрийн түймрийн эрсдэлтэй газруудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулж эхлэв 

Нийслэлийн зургаан дүүрэг, дөрвөн аймгийн 10 сумд ой, хээрийн түймрээс урьд­ чилан сэргийлэх 16 хөдөлгөөнт бүлэг ажиллуулж эхэлжээ. Мөн дөрвөн аймгийн 42 сумд орон нутгийн мэргэжлийн анги, байгаль орчны газраас ой, хээрийн түймрээс сэргийлэх 47 хөдөлгөөнт эргүүл, дөрвөн аймгийн 13 сумд байнгын хяналтын 23 цэг ажилуулж буй гэнэ.
2026-04-24

Хууль бусаар хоёр халиун буга агнасныг илрүүлжээ 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрынхан энэ оны ажлын төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх шалгалт зохион байгуулж буй юм.
2026-04-24

“Ахмадуудын тэтгэврийг нэмэхгүй бол өлсгөлөн зарлана гэв” 

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” төрийн бус байгууллага (ТББ)-аас ахмад настнуудын тэтгэврийг нэмж өгөөч хэмээн өчигдөр мэдээлэл хийв. Тус байгууллагын төлөөлөл “Бид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж шаардлага тавьсан.
2026-04-24

Сайд асан С.Энхболд нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулжээ 

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, УИХ-ын даргын зөвлөх зэрэг албан тушаалт томилогдсон С.Энхболд нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн мягмар гарагт хийхээр товлоод байв.
2026-04-24

“Эрдэнэс Ашид” ХХК-ийн чиглэлийг өөрчилж, “Эрдэнэс газ” болгов 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 05 тоот тогтоо­лоор “Эрдэнэс Ашид” ХХК-ийн дүрмийг шинэчлэн, үйл ажиллагааны чиглэлийг тээвэр, логистикийн салбарт үйл ажиллагаа эрхлэхээр баталсан байдаг.
2026-04-24

Японы Иватэ мужид ой, хээрийн түймрийн улмаас 1077 иргэнийг нүүлгэн шилжүүллээ 

Японы зүүн хойд нутгийн Иватэ мужийн Оцүчи хотын хоёр хэсэгт ой, хээрийн томоохон түймэр дэгдсэнтэй холбогдуулан тухайн бүсэд оршин суудаг 566 өрхийн 1077 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
2026-04-24

Европ дахь цагаачдын тоо 64.2 сая болж, түүхэн дээд түвшинд хүрэв 

Европын холбооны гишүүн орнуудад оршин сууж буй гадаад иргэдийн тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 64.2 сая болж, түүхэн дээд түвшинд хүрснийг Берлин дэх Шилжилт хөдөлгөөний судалгааны төв (RFBerlin)-өөс өчигдөр мэдээлэв. Энэ нь 2024 онтой харьцуулахад 2.1 саяар өссөн үзүүлэлт юм.
2026-04-24

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Яармагт хэрэгжиж буй уг төсөл нь нийт 9939.1 ам метр бөгөөд зоорьгүй гурван давхар, хоёр спорт заалтай, таван блок бүхий барилга юм.
2026-04-24

УИХ-ын гишүүд ОУПХ-ны 152 дугаар Ассамблейд оролцов

Олон Улсын Парламентын Холбоо, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хуралтай хамтран Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 152 дугаар Ассамблей болон холбогдох бусад хурлуудыг Истанбул хотод 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
2026-04-24

Амьгүй донорын зөвшөөрлийг ар гэрийнх нь гурав хүртэлх хүнээс авах ёстой

УИХ-ын өчигдрийн чуулганаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Ж.Чинбүрэн тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-нд УИХ-д өргөн барьсан юм.
2026-04-24

“Asian battery metals PLC” Майхан-Уул орчимд хайгуул хийхээр болсноо зарлажээ 

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Asian battery metals PLC” компани Монгол Улсад зэс, алтны салбарт шинэ төсөл хэрэгжүүлэхээр хайгуулын өрөмдлөг эхлүүлэх гэж буйгаа уржигдар мэдэгдлээ.
2026-04-24

Гудамжны номын сангийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

НЕБ-ийн Улаанбаатар сургуульд өчигдөр гудамжны номын сангийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны онцлог нь Улаанбаатар сургууль сурагчдад зүйр үг холбох тоглоом тоглуулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, БЗД-ийн 25-р хорооны үлгэрийн баг хүүхдүүдтэй хамт уншлага хийж, урам зориг өгөх, ГЁТЕ сургууль номын хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжөөнт тоглоом тоглон хамтран ажиллах зэрэг маш олон эерэг нөлөөтэй. 
2026-04-24

Х.Нямбаатарт хариуцлага тооцсонгүй 

Нийслэлийн МАН-ын хорооны хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Засгийн газар иргэд, эрдэмтдийн зүгээс тавьж буй шаардлага, мэдээллийг нягтлах, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эцэслэх хүртэл “Туулын хурдны зам” төслийг түр зогсоох шийдвэр гаргасан.
2026-04-24