Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сурвалжилга

“Өмнөх сарын урамшуулал олгоогүй, ирэх сарын цалин тавих төсөвгүй болсон”

Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нарын жагсаалд эмч нар нэгдлээ. Тэд ч мөн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, үгүй бол ажил хаяна гэдгээ илэрхийлж байна. Тодруулбал, эмч, ажилтнуудын үндсэн цалинг нэмэхийг шаардсан “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” уриатай жагсаал, цуглаан Сүхбаатарын талбайд өчигдөр 10.30-15.00 цагт болов. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг жагсаалыг зохион байгуулсан бөгөөд өрх, сум, аймаг, дүүрэг, улсын төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч, ажилтнууд нэгдсэн юм. Нийслэл төдийгүй 21 аймаг, сумдад энэхүү жагсаал зэрэг болжээ.
2025-10-10

“Даам” гарсан машин ачилтын компаниуд иргэдийн эрхийг хязгаарлаж байна

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд нийслэлчүүд авто замын түгжрэл, зогсоолын хомсдолоос үүдэлтэй уур бухимдалтай өдөр бүр нүүр тулсаар байна. Зөрж өнгөрөх хүмүүс хоорондоо ширүүн харц шидэлцэж, жолооч нар хараалын үгсийг жишим ч үгүй урсгадаг нь хэдийн энгийн үзэгдэл болжээ. Иймд нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилгоор тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан тохиолдолд ачиж, журамладаг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэв. Гэвч автомашин ачигч компаниуд болон иргэд хоорондын үл ойлголцол, зөрчил өдийг хүртэл тасарсангүй.
2025-10-08

Хэвлэлийн эрх чөлөө хамгаалагдсан уу

Кино нь сэтгүүлчийн эрх чөлөө, редакцын бие даасан байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг, хариуцлагыг тод томруунаар тунхагласан “The post” байв.
2025-10-08

Махны үнэ өсөж, хүнсний ногооных буурч байна

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 22-28-нд зохион байгуулж байна. Мөн Баянхошууны Баруунсалаанд байрлах, 21 аймгийн малчид гар дээрээсээ бэлдсэн махаа зуучлагчгүйгээр худалдах цэг ажиллаж буй. Бид эдгээр газраар зочлон, мах, хүнсний ногооны үнийн өөрчлөлтийг сурвалжиллаа.
2025-09-26

Багш нарын тэмцлийн ард хүүхдүүд хохирч байна

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, Төв талбайд өчиг¬дөр жагсаал зохион байгууллаа. Эл холбооныхон багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналаа Боловсролын яам болон Засгийн газарт өнгөрсөн сард хүргүүлсэн ч төдийлөн шийдэлд хүрч чадаагүй байна. Улмаар энэхүү жагсаалыг зохион байгуулсан бөгөөд асуудлыг нь шийдэхгүй бол өлсгөлөн зарлахаа энэ үеэр илэрхийллээ. Жагсаалд зөвхөн нийслэлийн бус, орон нутгийн ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар оролцсон нь эл асуудал хэр хурцадсаныг харуулж буй юм.
2025-09-25

Долоон километр итгэл, сэтгэл

Засгийн газраас энэ оны эхний хоёр сард салбар төмөр зам барьж байгуулах ажилтай холбоотой хоёр чухал тогтоол баталсан нь бүтээн байгуулалтын их замд гарсан анхны тод дохио байлаа. Тэдгээр тогтоолын дагуу ТЭЗҮ, зураг төслөө хийж, дөрөвдүгээр сард тендер зарласан. Харин тавдугаар сард Засгийн газрын 230 дугаар тогтоол батлагдаж, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн нь монголчуудын итгэл, сэтгэл шингэсэн шинэ түүхийн эхлэл болсон юм.
2025-09-04

Хичээлийн шинэ жил эхэлсэн ч бэлтгэл нь бүрэн хангагдсангүй

Намрын салхи хацар илбэж, хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ. Гэвч зарим сургууль, цэцэрлэг тоног төхөөрөмж, сандал, ширээгүйгээр есдүгээр сарын 1-нийг угтаж байна. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл зуун задгай жаран хагархай гэсэн үг.
2025-09-01

Дэрсэн шүүрээсээ салж чадахгүй байж дэгсдүүлж цуураад яах вэ

Үүрийн цагаан гэгээнээс үдшийн бүрий болтол борви бохис хийлгүй ажилладаг хүмүүс бол ТҮК-ийнхан. Тэд нийслэлийн иргэдийг цэвэр, тохилог орчинд амьд¬руулахын тулд өглөөнөөс орой болтол дэрсэн шүүртэй “найзалдаг”.
2025-08-26

ТҮЦ-ийнхэн хаачих вэ

“Мөнгөн завъяа”-гийн буюу олны нэрлэж заншсанаар “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын баруун хойд талд явган хүний зам дагуу жижигхэн модон ширээн дээр ус, ундаа, бохь, кофе, чихэр, хуурай, нойтон салфетка зэрэг ойр зуурын хэрэглээний бараа, бүтээгдэхүүн эгнүүлэн тавьсан нэгэн эмэгтэй сууна. Тэрбээр энд худалдаа эрхлээд 10 гаруй жил болж буй бөгөөд хоёр зээ охины хамт амьдардаг аж. ТҮЦийг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард албадан ачсаны улмаас ийнхүү ширээ дэлгээд бараануудаа зарж буй гэнэ.
2025-08-21

Нийслэлчүүдээр дамшигласан даншиг

Үндэсний их баяр наадам тун удахгүй болох гэж байна. Утаа угаар, халтиргаа гулгаа, тоос шороог давсан монголчууд дэлгэр цагт налайж, баярлах эрхтэй. Гэсэн ч хүлцэх хэмжээнээс давсан агаарын бохирдол, цахилгаан, дулаангүй “хөлдөх” эрсдэл, түгжрэл, стресс хаалга тогшиж буй. Энэ мэт жил, саруудад огтхон ч баярлах шалтгаангүй шахам амьдарч байгаа иргэддээ нийслэлийн удирдлагууд баяр “санаачилжээ”.
2025-06-30

“Орчин үеийн Оросын автомашин” шоу маргааш эхэлнэ

Уг үйл ажиллагаа нь бизнесийн болон соёлын хоёр хэсэгтэй. Нийслэлийн иргэд, зочид энэ өдрүүдэд анх удаа Монголд орчин үеийн, хатуу ширүүн нөхцөлд ажиллахад зориулан бүтээгдсэн ОХУ-ын хүчирхэг, найдвартай автомашин, техник хэрэгслүүдтэй танилцахын зэрэгцээ Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, урлагийн хөтөлбөрийг толилуулах юм.
2025-06-27

 Шинжлэх ухааныг хүүхдүүдийн гарт “атгуулсан” кафе

Ертөнц хэрхэн оршин тогтнож буйг танин мэдэх эрмэлзэл, тэрхүү зүй тогтлыг олж тогтоох гэсэн хүчин чармайлт биднийг хүрээлэгч юм бүхэнд тусгалаа олжээ. Одоогоос 600 гаруй жилийн өмнө Германы зохион бүтээгч Иоганн Гутенберг тусгайлан сийлсэн үсгүүдийг нэг нэгээр нь өрж, бэх түрхээд цаасан дээр дарах зарчмаар ажилладаг төхөөрөмж сэдсэн нь өнөөгийн хэвлэлийн машин. Энэ нь мэдлэг түгэн дэлгэрэх үндэс болоод зогсохгүй, сэтгүүл зүй, хэвлэлийн салбарын үүсэл болсон гэдэг. Мөн халдварт өвчнөөс сэргийлэх вакцингүй, шөнө асаах гэрэлгүй, радио харилцаа холбоо, антибиотик, интернэтгүйгээр энэ дэлхийг төсөөлж үнэхээр чадахгүй нь. Шинэ санаа, онол, ололт бүрийн цаана түүгээр ухаанаа алдтал “өвчилсөн” нэгэн байдаг. Харин эл шинжлэх ухааны дур сонирхлыг төрүүлж, бүх насныхны анхаарлыг гойд татах нэгэн кафе манай хотод буйд зочилсноо уншигч танд хүргэе.
2025-06-14

Монгол түмний тусламжаар босгосон Монгол Ард эскадрилийн баатарлаг гавьяаг мөнхжүүлэв

“Монгол Ард” эскадрилийг Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмний хөрөнгөөр босгож 1943 оны есдүгээр сарын 25-нд ЗХУ-ын Смоленск мужийн Вязовая аэродромд ЗХУ-ын баатар, гвардийн ахмад Н.П.Пушкинд хүлээлгэн өгч байжээ.
2025-05-25

Үндэсний их баяр наадмаа дахиад л хиймэл зүлгэн дээр хийх бололтой

Үндэсний их баяр наадмаа дахиад л хиймэл зүлгэн дээр хийх бололтой
2025-05-19

“Мэдлэгтэй биш, сэтгэлтэй хүн л сувилагчаар ажиллаж чадна”

Пүрэв гаргийн 08.30 цагийн үед Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсийн төв орчимд нам гүм байлаа. Хоёр давхар тоосгон, “Хүлээн авах” гэсэн хаягтай барилгын баруун талд хэдэн хүн нарлаж буй бололтой сууцгаана. Дэргэд нь цайвар ногоон өнгийн хувцастай сувилагч зогсож, тэдэнтэй ярилцах бөгөөд давхар “хянасан” байдалтай харагдана. Тэдгээрийн цөөнгүй нь гялаан толгойтой байх юм.
2025-05-12

Богд хааны ордон музейд арчилгаа үгүйлэгдэж, удирдлагуудад нь сэтгэл дутаж байна

Нийслэлийн түүх, нийгэм, соёлын өндөр ач холбогдолтой гэж онцлохуйц цөөн барилгын нэг нь Богд хааны ордон музей билээ. 1903 онд байгуулагдсан энэхүү ордонд Богд хаан хатан Дондовдуламтайгаа 20 гаруй жил амьдарсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Эл музейд XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын хосгүй үнэт дурсгал цөөнгүй бий. Тухайн үед амьдарч байсан нэрт дархчууд болон анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумал зэргийг энэ музейд хадгалдаг. Мөн VIII Богд Жавзандамба болон Дондовдулам хатны эдэлж байсан хувцас, хэрэглэл ч бий.
2025-04-29

Гараашаа “булаалгасан” иргэд автомашинаа байрлуулах зогсоол ч үгүй болов

Нар бүлээнээр ээж, нийслэлд аль хэдийн хаврын улирал иржээ. Дүнсгэр, саарал хотынгудамж, талбайг “өнгө оруулахаар” 2021 оноос эхлэн орон сууцын хорооллуудын дундах гараашнуудыг буулгаж, оронд нь ногоон байгууламж, автомашины зогсоолыг олноор байгуулах өөдрөг зорилгоор тухайн үеийн Засаг дарга Д.Сумъяабазар А/250 дугаар захирамж гаргасан байдаг. Хүүхэд, хөгшид байрныхаа гадна налайнсуух, тоглож наадах талбайгүй орон сууцуудын нөхцөл байдал үнэхээр дээрдсэн, эсэх, эл шийдвэр бодитбайдалд биеллээ олсон уу гэдгийг сурвалжиллаа.
2025-04-11

Дэлхийн номер нэг алиалагч Дэвид Ларибле Монголд иржээ

“Дэлхийн цирк Монголд” тоглолтод АНУ, ХБНГУ, БНХАУ, БНУУ, ОХУ, Итали зэрэг 15 орны жүжигчид оролцоно. Тэд дэлхийд цорын ганц болон хоёр гуравхан байдаг экстрем үзүүлбэрүүдийг үзүүлэх нь ээ.
2025-04-10