Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Т.Навчаа: Ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам өндгөвч, хөхний хорт хавдраас өөрийгөө хамгаалж байдаг

АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т.НАВЧАА: Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллосноор IQ чансааг нь 3-4 оноогоор дээшлүүлдэг. Мөн ээжийн таргалалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэх мэт олон ач холбогдолтой. Ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам өндгөвч, хөхний хорт хавдраас өөрийгөө хамгаалж байдаг. 
2025-08-04

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140  болжээ.
2025-08-04

Бүс нутагт вакцины хамрагдалт буурсны улмаас халдварт өвчин нэмэгдэх хандлагатай гэв

Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудад тэр дундаа Монгол, Вьетнам, Камбож, Филиппин улсад хүүхдийн вакцинд хамрагдах хувь эрс багассаныг НҮБ болон ДЭМБ-аас мэдээллээ. Үүний хор уршгаар энэ оны эхээр нэр дурдсан орнуудад ханиад, томуу, менингит, улаан бурхны халдвар дэгдэж, олон хүүхэд эндэн, эрүүл мэндийн байгууллагуудад ч ачаалал үүсгээд байна. Вакцины хамрагдалт цаашид ч буурах хандлагатай байгааг тус байгууллагуудаас анхааруулсан. Энэ нь “Ковид-19”-өөс хойш иргэдийн вакцинд үл итгэх байдал нэмэгдсэн, уламжлалт хандлага, эрүүл мэндийн боловсрол дутмагтай холбоотой гэж үзжээ.
2025-08-01

Амьгүй донорын ар гэрийнхэнд олгох тэтгэмжийн хэмжээг нэмэв

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн хуралдаж, тогтоолын дөрвөн төсөл баталлаа. Тодруулбал, Нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг эцэслэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны орлогод тооцох жилийн хүүг 11.34 хувиар тогтоосон байна. Мөн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж буюу оршуулгын зардлын хэмжээг 2021 оноос хойш мөрдөж буй, гурван сая төгрөг олгож ирснийг хэвээр үлдээжээ.
2025-07-25

Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
2025-07-23

Эмнэлэг хооронд дроноор 7-10 минутад цус тээвэрлэв

Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)ийнхөн авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан “AirTruck” буюу тусгай ложистикийн дрон ашиглан цус, цусан бүтэгдэхүүнийг хэрэгцээт эмнэлгүүдэд түргэн шуурхай тээвэрлэх төсөл хэрэгжүүлж буй билээ. Тус төв нь 70 гаруй эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүн нийлүүлдэг. Өмнө нь заавал түргэн тусламжийн машин, жолооч, сувилагчийн тусламжтайгаар тээвэрлэж, түгжрэлд хугацаа их алддаг байв. Тэгвэл 2023 онд ЦССҮТ-өөс Монгол, Японы эмнэлэг хооронд таван кг жинтэй цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор анхлан зөөвөрлөж байсан бол эдүгээ үйл ажиллагаагаа тогтмолжуулжээ.
2025-07-22

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12592 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 21-ний  байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12592 боллоо.
2025-07-21

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.
2025-07-20

ГССҮТ-ийн эмч нарыг яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын улсад сургахаар болжээ

БНСУ-ын улсын Yuhan их сургуулийн захирал Eunyoung Chang тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, яаралтай тусламжийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2025-07-19

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12505 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12505 хүрээд байна.
2025-07-18

ЗӨВЛӨГӨӨ: Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
2025-07-18

ХСҮТ-ийн хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгийнхан Дөрөвдүгээр эмнэлэгт төвхнөв

ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар хийж буйтай холбоотойгоор хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг өнгөрсөн сарын 6-наас Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болох “Сэлбэ”-д нүүлгэн шилжүүлсэн билээ. Харин өчигдрөөс хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг буцаан бууринд нь нүүлгэн шилжүүлсэн байна.
2025-07-17

Өвөрхангай аймагт шүд, эрүү, нүүрний мэс засал үнэ төлбөргүй хийнэ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)- ийнхөн Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийнхантай хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг 1998 оноос хойш орон нутгуудад хэрэгжүүлж ирсэн билээ. Төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс засал, Хагалгааны нэгдсэн тасаг, Хүүхдийн зөвлөх поликлиникийнхэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүрэх боломжгүй, алслагдсан аймаг, сумуудад очиж, шүд, эрүү, нүүрний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийдэг юм.
2025-07-16

ТАНИЛЦ: Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2025-07-11

Улаанбурхан өвчнөөр өвдсөн 554 иргэн хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11429 хүрээд байна.
2025-07-04

ХӨСҮТ-ийн захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн захирлаар С.Энхболдыг томилжээ
2025-07-04

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 3-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 609 гэрээр 902, эдгэрсэн 9820  Хавьтал 89855, нас баралт 7 байна.
2025-07-03

Монгол, Туркийн эмч нар нурууны мурийлт, төрөлхийн гажиг согогийн үзлэг, хагалгаа хийнэ

Монгол, Туркийн эмч нар нурууны мурийлт, төрөлхийн гажиг согогийн үзлэг, хагалгаа хийнэ
2025-07-02