Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Баяр наадмын нээлтийн тасалбар 100.000, 130.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна

Баяр наадмын нээлтийн тасалбарыг маргааш өглөөнөөс эхлэн худалдаалахаар болжээ.  Ингэхдээ нэг иргэнд хоёр тасалбар худалдаална гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ. 
2025-07-01

Улаанбурхан өвчний 11016 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долдугаар сарын 1-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11016,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 669 гэрээр 952, эдгэрсэн 9358, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
2025-07-01

Монголд эмчлэх боломжгүй зүрхний хүнд хэлбэрийн мэс заслыг дотооддоо хийлээ

Францын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын багийнхан манай эмч нартай хамтран 36 хүнийг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
2025-06-30

Улаанбурхан өвчнөөр 10721 хүн өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10721,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 648 гэрээр 953, эдгэрсэн 9113, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
2025-06-30

Цусны хавдартай 37 хүнд үүдэл эс шилжүүлэн суулгажээ

Дэлхийн цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурал Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх уг хуралд АНУ, Япон, ХБНГУ, БНХАУ, Их Британи зэрэг дэлхийн 30 гаруй орноос 50 орчим эрдэмтэн, судлаач ирж, туршлага, мэдээллээ солилцож байна. Манай улс 2014 онд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн билээ.
2025-06-27

Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ

Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллаж нийт 36 өвчтөн (27 хүүхэд, 9 насанд хүрэгч)-д нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүллээ.
2025-06-27

Манай О.Бат-Ундрахын бүтээл Азийн “Пробе медиа” сангаас грант хүртлээ

Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны тоймч О.Бат-Ундрахын “Нийслэлчүүдийн нэг хэсэг нь хөлдөж үхэхгүйн тулд, нөгөө хэсэг нь өвдөхгүйн төлөө тэмцэж байна” бүтээл Азийн “Пробе медиа” сангаас грант хүртлээ.
2025-06-25

ЭХЭМҮТ-ийн MRI, компьютер томограф эвдэрчээ

Ой есөн сартай хүүхэд зургаадугаар сарын 10-нд халтирч унасны улмаас тархи нь гэмтэж, цус харвасан гэх урьдчилсан оноштойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д хүргэгджээ. Гэвч эмнэлгийн MRI болон компьютер томографын аппарат эвдэрсэн тул тархины аль хэсэг гэмтсэнийг тодорхойлох боломжгүй байгаа аж.
2025-06-24

Эрүүл мэндийн саллбарынхныг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллуулахаар боллоо

Эрүүл мэндийн саллбарынхныг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллуулахаар боллоо
2025-06-23

Хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг “Сэлбэ” рүү нүүлгэн шилжүүллээ

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар хийж буйтай холбоотой¬гоор хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг энэ сарын 6-наас эхлэн “Сэлбэ” эмнэлэгт шилжүүлжээ. Тодруулбал, хими болон хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтэн эмчлүү¬лэх шаардлагатай иргэдийг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болох “Сэлбэ”-д нүүлгэн шилжүүлж, тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж.
2025-06-21

Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг үгүйсгэж болохгүй, улаанбурханаас хамгааалах гол зүйл бол вакцин гэв

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй, нас баралтууд бүртгэгдэж буйтай холбогдуулан өнөөдөр /2025.06.20/ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж тус өвчний өнөөгийн нөхцөл байдал, дэгдэлтийн хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, эндэгдлийн шалтгаан зэрэгтэй танилцаж, эрчимт эмчилгээний тасаг болон хүлээн авах хэсэгт ажиллаа.
2025-06-20

Улаан бурхан өвчнөөр өвдсөн 756 иргэн хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр улаанбурхан өвчний тархалт өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 17-ны байдлаар нийт лабораториор батлагдсан тохиолдол 7947, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 756, гэрээр 1236, эдгэрсэн 5949, Хавьтал 63052, нас баралт 6 байна.
2025-06-17

6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхны эсрэг вакцин хийж эхэллээ

Улаанбурхны эсрэг вакциныг 6-8 сартай хүүхдүүдэд хийж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Энэ талаар тус яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71.2 хувь нь вакцинд хамрагдаагүй, таван хувь нь дархлаажуулалтын нас болоогүй буюу есөөс доош сартай хүүхдүүд байна. Уг өвчний улмаас өнөөдрийн байдлаар таван хүүхэд нас барсан. Тэдний дөрөв нь есөөс доош сартай буюу вакцин хийлгэх нас нь болоогүй хүүхдүүд байсан.
2025-06-16

1000 амьд төрөлтийн 20 хүртэлх хувийг  дутуу нярай эзэлж байна

1000 амьд төрөлтийн 20 хүртэлх хувийг  дутуу нярай эзэлж байна
2025-06-12

Улаанбурхан өвчнөөр нас барсан таван тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 12-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6836, эмнэлэгт 589 хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 83, дунд 469, хүнд 35, нэн хүнд 2  байгаа аж. Харин  гэрээр 985, эдгэрсэн 5257, Хавьтал 36307, нас баралт 5 байна.
2025-06-12

Цус сэлбэлт судлалын II төв хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо

Дэлхийн цусны донорын өдөр энэ сарын 14-нд тохионо. Эл өдрийг угтан JCI конгресс салбар байгууллагаас санаачлан “One drop One life” төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний II төвийг хүүхэд хөгжлийн өрөөтэй болгожээ. Олон нийт, ялан¬¬гуяа цусны донорын үйл ажиллагаанд хүүхэдтэй эцэг, эх¬ чүүдийн оролцоог нэмэх зорилгоор уг өрөөг тохижуулан, өнөөдөр нээж буй юм. Ин-гэс¬нээр эцэг, эхчүүд, хүндэт днорууд хүүхдээ хаана үлдээх вэ гэж санаа зовохгүйгээр дагуулж ирээд хүүхэд хөгжлийн өрөөнд саатуулах, тоглуулах боломжтой аж.
2025-06-10

Дутуу төрөлтийг бууруулах чиглэлээр олон улсын сайн туршлагыг хэлэлцэж байна

Өнөөдрийн “Дутуу төрөлт, сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” сэдэвт олон улсын сургалт, семинарын гол зорилго нь энэ чиглэлээр судлагдсан сайн туршлагыг нутагшуулахад оршиж байгаа юм. Сургалтын үеэр дутуу төрөлтийг бууруулж урьдчилан сэргийлэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, жирэмслэхэд бэлдэх тусламжийг сайжруулах, ургийн пренатал оношилгоог сайжруулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.
2025-06-09

Умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахад ХПВ-ийн эсрэг дархлаажуулалт нь чухал ач холбогдолтой гэв

ГАВИ – ВАКЦИН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ГЛОБАЛ АЛЬЯНС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-06-06