Д.Оюунхорол нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон ч учруулсан хохирлыг нь төлүүлэх ажиллагаа явуулж байна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хөши¬гийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга зэрэг албан тушаал хашиж асан Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан нь нэг хэсэг олны анхааралд өртсөн. Тодруул¬бал, тэднийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчин, “Грандповер” ХХК-д давуу байдал олгосны улмаас улсын төсөвт нэг тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ. “Грандповер” гэх компани нь нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй атлаа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуухыг хийгээр ажилладаг болгох гэрээ байгуулсан байдаг.
2025-06-06
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгасныг хэрэгсэхгүй болгов
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өчигдрийн шүүх хуралдаанаар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг УЕПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Д.Нямхүү, Д.Бархүү нарыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ.
2025-06-05
“Зуны зугаа” тоглолтын үеэр гурван хүнийг хутгалсан хэрэгт хоёр залууг шалгаж байна
Төв цэнгэлдэх хүрээлэнд тавдугаар сарын 31-ний үдэш болсон “Зуны зугаа” тоглолтын үеэр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан цөөнгүй хэрэг гарч, зарим хохирогч нь олон нийтийн сүлжээнд зураг, сэтгэгдлээ нийтэлсэн. Тэгвэл өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Зуны зугаа” шоуг зохион байгуулагч, тухайн тоглолтын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллах харуул хамгаалалтын болон худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллагуудад үйл ажиллагаанаас өмнө албан шаардлага хүргүүлсэн. Тоглолтын үеэр цагдаагийн 140 алба хаагч хяналт тавьсан. Энэ явцад 10 хутга, зодооны хэрэгсэл хоёр хурааж, алдаж гээсэн 18 эд зүйлийг олж тогтоон, эздэд нь өгсөн. Мөн насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундаа ууж, хэрэглэсэн болон төөрсөн 22 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
2025-06-03
ХХХСХТ-ийн удирдлагын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв (ХХХСХТ)-ийн дарга З.Болдсайхан, тус төвийн ерөнхий нягтлан бодогч Б.Оюунчанцал нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусжээ. Улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
2025-05-26