Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70 мянган айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, хүчдэлийг нэмэгдүүлэхээр шаардлагатай төсвийг шийдвэрлэж, 29 байршилд ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчимд УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан ажиллалаа.
2026-03-27
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгыг орон даяар эхлүүлэв
Засгийн газраас зохион байгуулж байгаа “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг өчигдөр орон даяар эхлүүлэв. Санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулах юм. Эхний шатныхад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцоно. Тэдний 740 нь нийслэл, 830 нь орон нутгийн иргэд байх нь. Хоёрдугаар шат буюу зөвлөлдөх уулзалтыг ирэх сарын 11,12-нд Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ.
2026-03-27
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын төлөвөөр сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
2026-03-27
“Монголын геологи, хайгуул-2026” чуулганыг эхлүүллээ
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос (МҮГХ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2026” чуулга уулзалтыг өчигдөр эхлүүллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээг энэ удаа “Хариуцлагатай хайгуул” сэдвийн хүрээнд өрнүүлж, салбарын ил тод байдлыг хангах, оролцогч талуудын нийгмийн хариуцлага, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх болон байгаль орчинд ээлтэй ажиллах, технологийн хөгжлийг нэвтрүүлэхэд анхаарах зорилгоор зохион байгуулж байна.
2026-03-27
Хугацаат цэргийн хоёр алба хаагч маргалдаж, нэгнийгээ гэмтээжээ
Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд гэмтэл авч, ухаан санаа нь орон, гаран эмнэлэгт байна гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл болсон үйл явдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-аас өчигдөр мэдээлэл өгөв. Тус штабын Барилга инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Гуравдугаар сарын 22-ны 17.00 цагийн үед Баянхонгор аймагт байрладаг манай Барилга инженерийн цэргийн штабын харьяа ангид бие биедээ захирагдахгүй буюу хугацаат цэргийн хоёр алба хаагч хоорондоо харьцааны зөрчил гаргасан.
2026-03-27
Б.Энхтүвшин: Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлнэ
АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнэ, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас болж, 100 гаруй улсад шатахууны онцгой байдал үүсээд байна. Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, хязгаарлалт хийсэн байна. Төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
2026-03-27
Англи хэлний нийт багшийн 20 хувь нь ур чадвараа дээшлүүлэв
Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн үр дүнтэй Боловсролын сайд танилцсан байна. Тус төсөлд алслагдсан найман аймгийн төрийн өмчийн 219 сургуулийн англи хэлний 739 багш хамрагдаж байгаа аж. Тэдгээр багшийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээр 140 мянга гаруй хүүхдийн сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж төслийн багийнхан үзэж буй юм.
2026-03-27
Гурван сургууль стандартын жишиг гал тогоотой боллоо
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын олонх нь өнөөдрийг хүртэл жишиг гал тогоогүй, байгааг нь зохицуулж, журамладаг нэг ч стандартгүй явж ирсэн. Боловсролын яамнаас ч сургуулиудын 50 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй гал тогоотой буюу зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйг судалсан байдаг.
2026-03-27
Халуун усны шугамыг засварлаж байна
Улаанбаатар хотын инженерийн нийт шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, яаралтай шинэчлэх шаардлага үүссэн. Орон сууцны хорооллуудын дундах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1000 гаруй айлын халаалт зогсон, халуун усаа хязгаарлуулах нөхцөл үүсээд буй.
2026-03-27
Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зургийг олон улсын жишгээр боловсруулах нь
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг, стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын байгалийн өв сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран энэхүү ажлыг эхлүүлж буй талаараа өчигдөр мэдээлэв.
2026-03-27
Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хахууль авсан гэх хэргийг цагаатгалаа
Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн цагаатгах тогтоол гаргалаа. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг барьсан “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан хэрэгт буруутгагдсан юм.
2026-03-27
Бага насны хүүхэдтэй эцэг, эхийн ажлын цагийг богиносгохыг хуулийн төсөлд тусгажээ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, “Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, өчигдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Уг хуулийн төсөл нь гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлж, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гишүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой.
2026-03-27
Б.Алтанчимэг дэлхийд чансаагаараа VII байрт жагсав
Олон улсын холимог тулааны холбооны энэ оны шинэ чилсэн чансаагаар “Их засаг” их сургуулийн аюулгүй байдал, эрх зүйн ангийн оюутан, ОУХМ Б.Алтанчимэг залуу чуудын ангилалд VII байрт бичигджээ.
2026-03-26
Киришима Б.Лхагвасүрэн Эзэн хааны цом гардлаа
Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё 14 дэх өдрөө болж, Киришима Б.Лхагвасүрэн түрүүллээ. Тэрбээр Украины озеки Аонишикийд өвдөг шороодсон ч түүний ард шил дарсан ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн болон Котошохо нар унаснаар башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө тэргүүлэх болзлоо хангаж, дээд зиндаа дахь түрүүгээ гурав болгов.
2026-03-26