Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай XI тайлан илтгэлийг боловсруулж дууслаа
Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай XI тайлан илтгэлийг боловсруулж дууссан бөгөөд ирэх 4-5 дугаар сард Засгийн газарт танилцуулна гэдгээ ГБХНХЯ-наас мэдээллээ. НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын үзэл санаа, хамрах хүрээ, ач холбогдлыг тэдний сонгох, сонгогдох эрх ба улс төр, олон нийтийн амьдралд оролцож буй байдлаар нь үнэлж дүгнэдэг.
2026-02-12
Зургаан намыг идэвхгүйд тооцох мэдээллийг Дээд шүүхэд хүргүүлжээ
Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд энэ сарын 10-нд багтаан санхүүгийн жилийн эцсийн тайлангаа СЕХ-нд хүргүүлэх ёстой байсан. Тэгвэл Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нь хугацаандаа тайлангаа ирүүлсэн аж. Үүнийг гурван үе шаттайгаар хянадаг. СЕХ, Үндэсний аудитын газар хянана гэсэн үг. Хэрэв хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол СЕХ-ны мэдээлэлд үндэслэн Дээд шүүхээс тэдгээр намыг идэвхгүйд тооцохоор хуульчилсан юм.
2026-02-12
ГБХЗХГ-ын дарга асан Г.Батдоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байна
“Ковид-19” цар тахлын жилүүдэд манай төрийн эрх бүхий албан тушаалуудад ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хүмүүс томилж, тэдний зарим нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь бий. Ийм нэг албан тушаалтны хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
2026-02-12
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв
Мөн Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” нэгдэл, төсвийн ерөнхийлөн захирагчид, арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг Монголбанк болон холбогдох бусад байгууллагыг хамруулан авч үзэхээр төлөвлөжээ. Аудитад Засгийн газрын 27 тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд нэр бүхий арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хөрөнгийг хамруулах нь.
2026-02-12
Цагаан сарыг цаг үетэйгээ нийцүүлэх залуусын хүсэлт
Монголчууд бид уламжлалт Цагаан сарын баяраа энэ сарын 18-нд тэмдэглэнэ. Билгийн тооллоор шинэ оноо угтах энэ баярын өмнө улс даяар хөл хөдөлгөөнд ордог гэхэд хилсдэхгүй. Үндэсний дээл хувцас, эдлэл хэрэглэлээс эхлээд тавгийн идээ ундаа, мах шүүс, бэлэг сэлтээ бэлдэх гээд айл бүр л тун завгүй болдог. Зарим нь өр зээл тавьж, ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг сэлт цуглуулж байхад нөгөө хэсэг нь ахмад настнуудтайгаа золгох мөнгөө олох гэж шаргуу гэгч нь ажилладаг билээ.
2026-02-11
“Алдар”-ын тамирчид триатлоны тэмцээнд өнгөлөв
“Хангарди” спорт цогцолборын нэрэмжит өвлийн триатлоны УАШТ-д аймаг, сум, дүүрэг, клубүүдийн 40 гаруй тамирчин элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн элит уралдаанд оролцогчид ширүүхэн өрсөлдөж, тэмцээнийг сонирхолтой болгосон нь үзэгчдийн анхаарлыг ихэд татав.
2026-02-11
Увсын Засаг даргыг өнөөдөр томилно
Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал өнгөрсөн оны аравдугаар сард мөнх бусыг үзүүлсэн билээ. Үүнээс хойш тус аймаг Засаг даргагүй байсан юм. Тэгвэл аймгийн ИТХ өнөөдөр хуралдаж, түүний орны хүнийг тодруулахаар төлөвлөжээ.
2026-02-11
Улсын арслан Э.Батмагнай “Хакүхо кап”-д үзүүрлэлээ
Японд зохион байгуулсан, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 16 дахь удаагийн “Хакүхо кап” олон улсын тэмцээн Токио хотын “Тоёото арена”-д өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө.
2026-02-11
Нэгдүгээр сар 1940 оноос хойш хамгийн их хур тунадастай сар болж өнгөрчээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 3.7 хэмээр, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн байсан гэнэ. Эл сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 15.3 хувиар бага, олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас оржээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.
2026-02-11
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах шүүх хурлыг хойшлууллаа
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байв. Гэвч анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн захирал Г.Батдорж болон Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Г.Одонтуул нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан, “Газимпорт” ХХК-ийн П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх нар өмнөх шүүх хурал дуусаагүй, үргэлжилж байгаа учраас энэ хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан юм.
2026-02-11
Өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи нутагшуулах нь
Орхон аймгийнхан өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи нутагшуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр БНСУ-ын “Агротек” компанитай хамтран ажиллах санамж бичиг саяхан байгуулжээ. Үүний хүрээнд тус компанийн захирал Ли Сон Чун Монголд ирж, дөрвөн улирлын хүлэмжийн инновац хэрхэн нэвтрүүлэх талаар газар дээр нь ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хүлэмжид жилийн дөрвөн улиралд тасралтгүй тариалалт хийх боломж бүрдэх төдийгүй эл чиглэлээр хүний нөөц ч бэлдэх аж.
2026-02-11
Гадаад худалдааны сарын ашиг түүхэн дээд хэмжээнд хүрэв
Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн ашиг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.59 тэрбум ам.долларт хүрч, 2024 оны оны мөн үеийнхээс 30.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортын орлого импортод зарцуулсан хөрөнгөөс 906.5 сая “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
2026-02-11
Иргэд түлш авахын тулд дугаарласан хэвээрээ байна
ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүрэг дэх түлш борлуулах цэгүүд болон “Тавантолгой” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаа, нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай танилцжээ. Тус дүүргийн VII, XX хороонд байрлах түлш борлуулах таван цэгээр орж, борлуулагчидтай уулзахад сүүлийн өдрүүдэд нэг цэгт таван тн орчим түлш нийлүүлж байгаа бөгөөд буусан даруйдаа 1-2 цагийн дотор дуусаж, иргэд дугаарлан зогсох болсныг учирлажээ.
2026-02-11
Агуу хүний солиорох нь ч “агуу”
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-02-11
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 10 байраар ухарч, 124-т жагслаа
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас өнгөрсөн оны авлигын төсөөллийн индексийг өчигдөр танилцууллаа. Үүгээр Монгол Улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2024 онд 114-т жагсаж байснаас 10 байраар ухарсан үзүүлэлт болсон юм. Дээрх индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашиглан 100 оноогоор дүгнэдэг бөгөөд энэ удаад манай орон 31 оноо авчээ.
2026-02-11