Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дэлхийн 300 сая хүн эмнэл зүйн ховор тохиолдлын эмгэгээр өвчилжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний IV чуулган“-ыг зохион байгууллаа. Манай улсын эмнэлзүйн салбар дахь ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой тус чуулганд аймаг, дүүргийн 100 орчим эмч, мэргэжилтэн оролцсон.
2023-11-25

"Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичиг"-ийн гарын авлагыг боловсрууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага болон оролцогч талууд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ашиглахад зориулж холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгээс түүвэрлэн "Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичиг"-ийн гарын авлагыг эмхэтгэн боловсрууллаа.
2023-11-25

Ихэнх нутгаар цас орж, шуурахыг анхааруулж байна

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-9.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнговьд 9.0мм, Хяргас, Тэс, Баруунтуруун сумдын нутгаар 8.0-8.4 мм, Увсын Малчин, Хөвсгөлийн Цагаан-Уул 7.0мм, Увсын Сагил, Тэс, Төв аймгийн Баянчандмань 5.0мм, бусад нутгаар 0.0-5.0 мм цас орсон байна.
2023-11-25

Дээд боловсролын багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхийг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор БНЧУ-д зохион байгуулагддаг 1 сарын хугацаатай Багш солилцооны хөтөлбөрөө зарлажээ.
2023-11-24

“Аэро Монголиа” ХХК хоёр дахь Airbus 319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт "Хямд тийз хүртээмжтэй нислэг" зорилт тавин ажиллаж, дэлхийн 40 улсын 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг нээсэн.
2023-11-24

"Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал байна"

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрийг 1991 оноос хойш дэлхий нийтээрээ жендерт суурилсан хүчирхийлэл ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зорилготойгоор зохион байгуулж ирсэн.
2023-11-24

"Сувилагч алдаа гаргасан байж болзошгүй, бид хариуцлага тооцно"

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 4 сартайгаас 12 нас хүртэлх 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт цагийн тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан байна. Энэ талаар Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвийн удирдлагууд дараах мэдээллийг өглөө.
2023-11-24

Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахалж, дэд даргаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван ажиллаж, бүрэлдэхүүнд нийслэл, дүүргийн холбогдох 17 газар, хэлтэс багтаж байна.
2023-11-24

Автобус нийлүүлэх тендерт таван компани үнийн санал ирүүлжээ

Тендерийг хуульд  заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан байна. Нийтийн тээврийн салбарт нийт 1887 жолооч шаардлагатай бөгөөд өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байгаа аж. Жолооч нар гар дээрээ 1.7-2 сая төгрөгийн цалин авдаг байна.
2023-11-24

Баруун аймгуудаар цас үргэлжлэн орно

Цаг агаарын аюулт үзэгдэл үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Сүхбаатар аймагт ажиллалаа. Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Мөн малчин айл, өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ.
2023-11-24

Автобус нийлүүлэх тендерт таван компани үнийн санал ирүүллээ

“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг өнөөдөр олон нийтэд нээлттэй зарлалаа. Тус тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ.
2023-11-24

Х.Нямбаатар: Цэцэрлэгт хүрээлэн барилга байгууламжгүй, төмөр, бетонон барималгүй байх хэрэгтэй

Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд 300 га газрыг хамарсан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм
2023-11-24

“Хүүхдийн эрх ба хамгаалал” сургалтад номын санчдыг хамруулжээ

Хүүхэд хамгааллын асуудалд аливаа улс үндэстэн, байгууллага, аж ахуй нэгж, эцэг эх, насанд хүрсэн хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдэд хүүхдийн эрхийн суурь зарчим, хүүхэдтэй ажиллах арга зүй, хүүхэд хамгааллын бодлогын чиглэлээр ойлголт мэдээллийг тогтмол нэмэгдүүлэх нь хүүхдийн эсрэг аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд тодорхой үр дүнтэй юм.
2023-11-24

Eduten” платформоор 6,959,827 даалгавар гүйцэтгэжээ

Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих математикийн цахим системийг сургалтад нэвтрүүлэх “Eduten” платформ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд цахим сургалтын орчин бүрдүүлэлтэд тодорхой ахиц гарч байна.
2023-11-24

Дусал цусаар нярайн хөгжлийн гажгийг тодорхойлно

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШУҮИС-ийн Нярайн скринингийн төв нээгдлээ.
2023-11-24

Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина

Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина
2023-11-24

Гэр хорооллын хогийн жалгыг цэвэрлэж, бичил цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулжээ

Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.
2023-11-24

 “Шидэт зуух”-нд итгэдэг үлгэр амар сайхандаа жаргах болоогүй юу 

Санаачилсан ажлаа танилцуулсан нь саяхан болохоос хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэдийн боловсруулаад, замаа засчихсан юм байна. Үүний дагуу давхар шаталттай, агаар бохирдуулагч хорт бодисыг өндөр түвшинд шүүдэг, хэрэглээний ая даах бат бөх, шилдэг, “шидэт зуух”-ны эрэлд ч гарчээ. Эрснээ олчихвол түүнийгээ гэр хорооллынхонд хугацаа алдалгүй тараах гэнэ. Энэ бүхэн нь Улаанбаатар хот утаа хэмээх ужиг асуудлаа мөддөө шийдэхгүй нь гэсэн бэлгэгүй бодлыг эрхгүй төрүүлэв. 
2023-11-24