Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Шүүхээс оргосон Г.Ган-Очирыг Франц шилжүүлэн авах талаар Шведэд хүсэлт хүргүүлсэн гэв үү

Манай улсын иргэн Г.Ган-Очирт Франц улсын Аннэси хотын шүүхийн нэр бүхий гурван шүүгч 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хоёр жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн ч ял эдэлж байх хугацаандаа тус улсаас оргон зугтжээ.
2025-09-03

Энэ онд 2195 нэгж талбар газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар боллоо

Энэ онд 2195 нэгж талбар газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар боллоо
2025-09-03

Дэлхийн энх тайвны индексээр Монгол 37 дугаарт жагсаж, өмнөх оныхоос найман байр урагшлав

Institute for economics and peace хүрээлэнгийнхэн “Дэлхийн энх тайвны индекс-2025” тайлангаа уржигдар танилцууллаа. Тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Дэлхийн энх тайвны индексээр Монгол 163 орноос 37, Ази, Номхон далайн бүс нутгийн 19 улсаас зургаадугаарт эрэмбэлэгдсэн байна. Ийнхүү нийлбэр дүнгээр 1.719 оноо авч, 2024 оныхоос найман байраар урагшилжээ.
2025-09-03

Дорнодчууд орон нутагтаа ажиллах боловсон хүчнээ өөрсдөө бэлдэж байна

Дорнодчууд “Нутгийн ирээдүй” нэртэй сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох төслийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй юм байна. Үүний хүрээнд энэ хичээлийн жилд 12 сумаас сэтгэл судлал, биотехнологи, хөгжим, бүжиг, бага ангийн багш, хүний их эмч, экологи, байгаль хамгаалагч, эрх зүй, эх баригч, нягтлан бодох бүртгэл, тэжээл, бэлчээрийн технологи зэрэг мэргэжлээр 23 оюутанд тэтгэлэг олгожээ.
2025-09-02

Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажлын байрны эрэлт нэмэгдэнэ

Дэлхийн эдийн засгийн форумаас танилцуулсан “Ирээдүйн ажлын тайлан 2025”-ыг 800 гаруй компани, 27 салбарын 14 сая ажилтны мэдээлэлд үндэслэн бэлтгэсэн бөгөөд ойрын таван жилд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх, аль нь устах эрсдэлтэй болохыг тодорхойлжээ. 2030 он гэхэд дэлхий даяар 170 сая ажлын байр шинээр бий болох төлөвтэй ба автоматжуулалт, технологийн дэвшлийн нөлөөгөөр 92 сая хүн ажилгүй болох эрсдэлтэй тулгарч болзошгүй байна. Иймд дэлхийн нийт ажилтны 40 гаруй хувь нь ур чадвараа шинэчлэх, дахин суралцах шаардлагатай болохыг дээрх тайланд онцолжээ.
2025-09-02

Вокзал орчимд ус зайлуулах шугам угсрах ажил 55 хувьтай үргэлжилж байна

ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд 15.6 км авто замын ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Өнөөдрийн байдлаар нийт ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Вокзал орчмын ус зайлуулах шугам сүлжээ угсарч буй байршилд өнөөдөр холбогдох албаныхан ажиллалаа.
2025-09-02

Улаанбаатарт эхэлсэн Азийн АШТ-ийг Г.Ганбаяр дэнсэлж байна

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 16 хүртэлх насныхны тивийн АШТ хичээлийн шинэ жилийн баяртай зэрэгцэж “M bank аrena”, “Буянт-Ухаа”спорт цогцолборт эхэллээ. Энэ сарын 7-нд аваргаа тодруулах тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцож буй. Монголын өсвөр үеийн шигшээ БНХАУ, БНСУ, Малайзын багтай С хэсэгт багтсан. Эл тэмцээнд түрүүлсэн багийнхан ирэх жил болох 17 хүртэлх насныхны ДАШТ-д оролцох эрх авах юм.
2025-09-02

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр ХБНГУ-тай хамтарна

Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд талууд хамтран Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, барилгын чиглэлээрх санхүүжилтийг дэмжихэд тус сангийн загварыг манайд нутагшуулах юм байна.
2025-09-02

Мансуурсан үедээ хамтран амьдрагчаа хэрцгийгээр гэмтээсэн Ч.Жавхлантад долоон жил хорих ял шийтгэв

Мансууруулах бодис хэрэглэж, бусдын амийг хөнөөхийг завдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Жавхлантад холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр тав хоног завсарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.
2025-09-02

Бокс, байт харваа, чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-д оролцох бэлтгэлээ хангалаа

Монголын спортын төрлүүдээс чөлөөт бөх, бокс, байт харвааны үндэсний шигшээ багийнхан ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж дуусчээ.
2025-09-02

“Хар жагсаалт”-ыг халах хууль энэ сарын 10-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ хэлэлцэн баталсан юм. Уг хууль энэ сарын 10-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх талаар төслийг санаачилсан УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон Монголбанкны төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.
2025-09-02

Метроны инженерүүдийг бэлтгэх 2+2 хөтөлбөр хэрэгжиж эхлэв

Улаанбаатар хотод метро байгуулах тухай асуудал гараанаас хөдөлсөн энэ цаг үед ШУТИС-ийн харьяа Механик инженер, тээврийн сургуулийн хамт олон энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэх 2+2 хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.
2025-09-02

Эмнэлгүүдэд өгөх 316.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдууллаа

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг 2022 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлснээс хойш сан дампуурч, эмнэлгүүдэд их хэмжээний өр төлбөрт унаад байсан билээ.
2025-09-02

Ойн нууцлаг амьдралыг толилуулах нь

ХБНГУ-ын нэрт найруулагч Ян Хафтын 2012 онд бүтээсэн “Ногоон гайхамшиг-бидний ой” танин мэдэхүйн баримтат киног өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
2025-09-02

Аялал жуулчлалыг хөгжүүлэх лобби бүлгийг татан буулгажээ

“Монголд зочлох жил” санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгож хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүд аялал жуулчлалыг дэмжих лобби бүлэг байгуулсан юм. Тодруулбал, орон нутгийн зургаан бүс, нийслэл хотын төлөөлөл болсон 12 гишүүн нэгдэн үүнийг байгуулсан билээ.
2025-09-02

ШУТИС хиймэл оюуныг боловсролд нэвтрүүлэх ЮНЕСКО-гийн хөтөлбөрөөс шагнал хүртлээ

ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэнгийн баг ЮНЕСКО-гийн Дижитал шилжилт, хиймэл оюуныг боловсролд нэвтрүүлэх хөтөлбөрийн анхдагчдын шагналыг өчигдөр хүртлээ. Тус хүрээлэн ЮНЕСКОгийн ICHEI байгууллагатай 2019 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын дээд боловсролын салбарын хүний нөөц, профессор багш нарын хиймэл оюуны хэрэглээний чадавхыг бэхжүүлэх замаар сургалт, судалгаанд үр дүнтэйгээр ашиглах зорилго¬той микро-сертификатын хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 3000 гаруй хүнийг сургалтад хам¬руулан бэлтгэжээ.
2025-09-02

1.2 тэрбумыг завшсан гэх “Ард кредит” ББСБ-ын санхүүгийн захирал асныг шүүхэд шилжүүлэв

“Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Лхагва-Очирыг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хэргийг нь шилжүүлжээ. Тэрбээр албан тушаалаа ашиглан тус ББСБ-ынхаа хөрөнгөөс 1.2 тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдсон аж.
2025-09-02

Бороо орно

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно.
2025-09-02